Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хоёр жил тутамд “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-г эрхлэн гаргадаг.
2021 оны дүнг энэ сарын 31-нд дэлхий даяар танилцуулав. Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгууруудыг ашигладаг, хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилсан дэлхийн цорын ганц судалгааны арга хэрэгсэл юм.
Засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад иргэд оролцох албан ёсны боломжит сувгууд, хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын байгууллагууд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгуурт тулгуурлан судалгааг хийдэг хэмээн Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцуулав.
Сангийн яам хөрөнгө оруулалтын төслүүдийг яаж, ямар эрэмбээр сонгосон нь тодорхойгүй.
Төсвийн нээлттэй байдлын найм дахь судалгаанд 120 орныг хамруулжээ. Нээлттэй нийгэм Форум Олон улсын төсвийн түншлэл байгууллагын түншээр ажиллаж, Монгол Улсын судалгааг хийж, дүнг өнөөдөр танилцуулав.
Манай улс 2006 оноос энэ судалгаанд нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болжээ.
“ТӨСВИЙН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН СУДАЛГАА 2021” ДЭХ МОНГОЛ УЛСЫН ДҮН
- Ил тод байдал 60 /100 (Төсвийн нээлттэй байдлын индексийн оноо)
- Олон нийтийн оролцоо 13 /100
- Төсвийн хяналт 76 /100
Монгол Улс “Төсвийн нээлттэй байдлын судалгаа”-нд найм дахь удаа оролцлоо. 2021 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн. Гэвч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгосон байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ.
Төсвийн ил тод байдал
Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа нь Төсвийн нээлттэй байдлын судалгаанаас харагдлаа. Монгол Улсын төсвийн нээлттэй байдлын түвшний өөрчлөлт, 2006-2021 он
Төсвийн ил тод байдлаар Монгол Улс
- 2017 онд 46 оноо,
- 2019 онд 56 оноо тус тус авч байсан бол
- 2021 оны үнэлгээгээр 60 оноо авчээ.
Төсвийн ил тод байдлаар манай улс нийт 120 орноос 38-д эрэмбэлэгджээ. Монгол Улс төсвийн мэдээллийг дараах арга хэмжээ авснаар илүү нээлттэй болгожээ:
-Иргэдийн төсвийг цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтэлсэн.
-Жилийн эцсийн тайлангийн иж бүрэн байдлыг сайжруулсан.
Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ төсвийн найман үндсэн баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэнэ.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо
Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна.
Төсвийн хяналт
Хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар Монгол Улсын эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа нь харагдлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын хувьд 72 оноо, Төрийн аудитын байгууллагын хувьд 83 оноо тус тус авчээ.
ЗӨВЛӨМЖ
Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр
Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
-Хагас жилийн тайланг боловсруулж цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтлэх; - Иргэдийн төсөв болон батлагдсан төсвийн иж бүрэн байдлыг сайжруулах;
-Өрийн бүтцийн талаарх тухайн жилийн болон өмнөх жилүүдийн мэдээллийг төсвийн төсөлд илүү дэлгэрэнгүй оруулах, өрийн дүнг жилийн эцсийн тайланд тусгах;
-Баталсан төсөвт тухайн жилийн орлого болон зарлагын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр
Монгол Улсын Сангийн яам төсвийн хэрэгжилтийн үед иргэдээс цахимаар санал авах боломжийг бүрдүүлсэн боловч иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
-Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх;
-Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй татан оролцуулах.
Улсын Их Хурал улсын төсвийг батлахтай холбоотой иргэдээс санал авах боломжийг бүрдүүлсэн хэдий ч дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:
-Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
-Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч аудитын тайлан хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
-Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан Төсвийн төслийн талаар олон нийтийн зүгээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох.
Үндэсний аудитын газар нь аудитын хөтөлбөр боловсруулахад иргэдийг оролцуулах механизмыг бий болгосон байна. Цаашид төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:
-Холбогдох аудитын шалгалт хийх үйл явцад олон нийт хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлсэн албан ёсны механизмыг бий болгох.
Төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр
Улсын Их Хурал төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:
-Хууль тогтоох байгууллагын байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахимаар нийтэлж байх.
-Төсвийн жилийн дундуур төсвийн хөрөнгийн хуваарилалтыг захиргааны нэгжүүдийн хооронд шилжүүлэх тохиолдолд хууль тогтоох байгууллагатай зайлшгүй зөвшилцдөг байх.
Монгол Улсын Үндэсний аудитын газрын хараат бус байдал болон аудитын хяналтыг сайжруулахын тулд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна:
-Аудит хийх үйл явцыг хөндлөнгийн байгууллагаар нягтлуулах.
Судалгааны аргачлал
Төсвийн нээлттэй байдлын 2021 оны судалгааг зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олон нийтэд зориулан нийтэлсэн баримт бичиг, болж өнгөрсөн үйл явдал, өрнөсөн үйл ажиллагаа болон гарсан өөрчлөлтүүдэд суурилан хийжээ. Судалгааг улам чанаржуулах зорилгоор бүх улсын бөглөсөн асуулгын эхний хувийг нэрийг нь нууцалсан хараат бус шинжээч болон Монгол Улсын хувьд мөн Сангийн яамны төлөөлөгч нягталдаг байна.
Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм:
-Сангийн яам хөрөнгө оруулалтын төслүүдийг яаж, ямар эрэмбээр сонгосон нь тодорхойгүй байдаг. Үүнийгээ ил тод болгох хэрэгтэй. Тэгвэл олон нийт тэр мэдээллийг хүлээн аваад хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ хөрөнгө оруулалтыг хийснээр нийгэм, эдийн засагт ямар үр дүн гарах вэ гэсэн тооцоог ил болговол иргэд энэ хөрөнгө оруулалт хэрэгжих ёстой юм байна гэдгийг ойлгоно.
-Энэ оны улсын төсвийг та бүхэн шинжилсэн үү?
-Энэ онд олон хөрөнгө оруулалтыг танасан. Гэхдээ орон сууцны фасад засах гэх мэт СӨХ хийх ёстой ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр байна. Энэ ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр хийх ёсгүй. Цаашид эдгээр зардалд ч анхаарах шаардлагатай.
Уг нь АТГ-ын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төсвийн индексүүдийг сайжруулах зорилт бий. Сангийн яам өнөөдөр бидний танилцуулсан оноонуудыг анхааралдаа авч, энэ дагуу арга хэмжээ авна.
Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн хөрөнгийг иргэдээс санал авсны үндсэн дээр захиран зарцуулж, иргэдийн саналыг аппликэйшнээр дамжуулан авдаг. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ улсын төсөвт хэдэн их наяд төгрөг төвлөрдөг бол Орон нутгийн хөгжлийн санд хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөв бий. Иймд иргэдийн оролцоог нэмэх шаардлагатай. Төсвийн өчүүхэн хэсэгт л иргэдийн саналыг авснаа нийт төсөвт иргэдийг оролцуулсан мэтээр төлөөлүүлж болохгүй.
Төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, аудит хийх гэсэн бүх үе шатанд иргэдийг оролцуулах хэрэгтэй гэж олон улсын байгууллагаас зөвлөдөг. Тэгтэл төсвийг боловсруулах шатанд болон хэрэгжилтэд Засгийн газар иргэдийг оролцуулахгүй байна. Ийм учраас энэ үзүүлэлт дээр тэг оноо авсан.
Эхлээд төслийн төслөө иргэдэд сайн таниулж, мэдээллийг хангалттай хүргэн түгээсний дараа хэлэлцүүлэг өрнүүлэх, санал авах замаар оролцоог нэмж болно. Мөн цахимаар өгч буй мэдээллээ илүү интерактив болгох шаардлагатай. Сангийн яам дүн мэдээллээ PDF файлаар л оруулдаг. Эксел файлаар түгээвэл судлаачид илүү хурдан хугацаанд шинжилгээ хийх боломжтой. Дахин боловсруулалт хийхэд бид цаг их алддаг.