gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Энхманлай: Өөрийнхөө бүтээлүүдээ халаасалж явмааргүй санагдаад

Соёл урлаг
2007-12-03
0
Twitter logo

Рок, попыг үүсгэн бай­гуул­сан нэгэн үеийн Мон­го­лын анхны рокер гэгд­дэг “Харан­га” хамтлагийн ахлагч Ц.Энх­манлайтай уулзаж ярилцлаа.

-”Харанга” тоглолтоо хийх гэж байгаа тухай сонс­лоо. Тоглолт хэзээ болох вэ. Сая­хан “Чингэс хаан” хамтла­гийнхан дөрвөн өдөр дараалсан тоглол­тоор фенүүдээ “дайлсан”. Сүүлийн хэдэн жил тайзнаа харагдаагүй Монголын ал­тан үеийн рок попынхон ойрын өдрүүдэд өрс­сөн мэт тоглолт хийх бол­сон нь олон хүний сонирх­лыг татаж байгаа...
-Монголын анхны рок хамт­­лаг болох “Харанга” 1989 онд байгуулагдсан цагаас хойш 19 жил өнгөрчээ. Он гараад 20 дахь жилтэйгээ золгох гэж байна. Бид ойн баярт зориулсан тоглол­тоо он гарсны дараа хийхээр тө­лөвлөсөн байгаа. Тоглолтоос “Харанга” энэ хугацаанд юу хийж бү­тээс­нийг, цаашид юу хийхээр зорьж байгааг үзэг­чид харах болно.

“Чингэс хаан” хамтлагийн хувьд “Харанга”-ын дараа байгуулагдсан шүү дээ. Ар араасаа ойрхон хугацаанд дараалан тоглолт хийх бол­сон нь тохиолдол л байх. Энэ сарын 5,6-ны өдрүүдэд “Улаан­баатар палас”-т зо­хиогдох тоглолт зөвхөн ми­нийх. Өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр шийдсэн маань энэ. Сүүлийн үед зарим нэг хэвлэл мэдээ­лэлд “Харанга” тарсан мэтээр бичих болсон. Хэдийгээр анх байгуулагдаж байсан үе ши­гээ уран бүтээл хийхгүй бай­гаа ч тус тусдаа шинэ дуу, клип, цомогт ажиллаад зав муутай байгаа.

-Он гарсны дараа тог­логдох хамтлагийнхаа тог­лолтын өмнө бие даа­сан тоглолтоо сонирхуу­лахаар болсон тань ямар учиртай вэ?
-Надад “Харанга” хамт­лагийн урын санд ороогүй бүтээлүүд олон бий. Учир нь миний, бусад зохиолчдын надад өгсөн дуу­нууд “Ха­ранга”-ын дуулдаг стилиэс өөр. Тиймээс эдгээр өөрийн­хөө бүтээлүүдийг халаасалж яв­мааргүй санагдаад тоглолт хийе гэж шийдсэн. Учир нь хамтлагийн урын санд ороо­гүй дуунуудыг маань хүмүүс сонсох дуртай байдаг. Гэхдээ тоглолтод мэдээж “Харан­га” хамтлагийнхан оролцоно.

-Та анхны бие даасан тоглолтоо 1994 онд хийсэн. Түүнээс хойш 17 жил өнгөр­чээ. Тэр үеийн Энхманлайг одоогийнхтой харьцуул­бал…
-Мэдээж ялгаа бол олон бий. Тэр үед би “Харанга” хамтлагийн гоцлол гитарч, дуучин гэдэг утгаараа тухайн үед дуулдаг дуунуудаа уран бүтээл болгодог байлаа. Ха­рин одоо өөрийнхөө зохио­сон, морин хууртай хослуул­сан бүтээлүүдээс түүвэрлэж тоглолтдоо багтаасан. Мөн хүмүүсийн урьд өмнө сонсож байгаагүй шинэ, 1975 онд дуулж байсан хуучны дуу­нуудаас ч дуулах болно.

-Та хэр олон дуутай вэ. Дуулдаг дуунуудаас тань аль нь таны сэтгэлд ойр­хон байдаг бол?
-Нэлээд олон бий. 1978 онд “Соёмбо” чуулгад байх­даа дуулдаг байсан “Өссөн нутаг” дуун­даа би хайртай. Тухайн үед энэ дуугаа анх удаа радиод бичүүлж байлаа. Үүний дараахан хүмүүс энэ дуугаар маань намайг таньж эхэлсэн. Харин өөрийнхөө зохиосон дуунаас “Аялгуу”-даа илүү дуртай. Энэ дууг 1983 онд зохиосон. Морин хуурын тухай дуу байгаа юм.

-Урлагтай тэр тусмаа роктой “нөхөрлөх” болсон хуучны дурсамжаасаа ярьж өгөхгүй юу?
-Эргээд бодоход урлагт хөл тавиагүй бол барилгачин болох байжээ. Төмөр замын техникумын барилгын техни­кийн ангид сурч байлаа. Нэг­дүгээр ангид байх­даа гитар тоглож сурсан болохоор ту­хайн үед сонирхолдоо хөт­лөгдөөд нэг л мэдэхэд ур­лагийн хүн болчихсон явж байж билээ. Би 1975 оноос рок хамтлаг байгуулах юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэр үед манайхан гадаадын хамтлаг, дуучдын дуутай пянзыг нуу­цаар оруулж ирдэг байсан.

1974-1978 онд трапицан өмд, платформ гутал моодонд орсон. Хамгийн инээдтэй нь цагдаа нар трапицан өмд өмсч гудамжаар явсан нэг­нийг баривчилж, эсвэл өмдийг нь хайчилж хаядаг байж би­лээ. Өмдөө хайчлуулахгүйн тулд цагдаа харагдвал зугтдаг үеийг бид туулсан. Дараа нь “Соёмбо” чуулгад байхдаа орос дуу дуулж барууныг сурталчилсан хэргээр хөрөн­гөтний үзэлтэн гэгдэж долоо хоног хоригдсон. (инээв)

Би гэдэг хүн залуугаасаа үсээ ургуу­лаад сурчихсан болохоор өнөөдрийг хүртэл хайч хүргэж чаддаггүй. Энэ үсийг тайрлаа гээд Энхман­лай өөрч­лөгдөх биш дээ.

-Та аль нутгийн хүн бэ. Гэр бүлийнхнийгээ та­нил­цуулахгүй юу?
-Өмнөговь аймгийн Хан­хонгор сумын харьяат. Аав зураач, ээж сувилагч хүн байсан. Гэр бүлийн хүнийг маань Наранцэцэг гэдэг. Ца­хил­гааны мэргэжилтэй. Би хоёр хүүтэй. Том нь гитарчин, бага нь СУИС-ийн дуулаа­чийн ангийг дүүргэсэн.

-Уучлаарай. Танай хамт­лагийн дуучин Лхагва­сүрэн хар тамхины хэрэгт нэр холбог­дож багагүй шуу­гиан та­рьсан. Хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн болов уу. Одоо юу хийж байгаа вэ?
-Лхагвааг хар тамхи хэ­рэг­­лэж байгааг нь нүдээрээ хар­сан хүн байхгүй шүү дээ. Энэ асуудлыг хууль, хянал­тын байгуул­лагууд журмынх нь дагуу шийдвэрлэх биз ээ.

Лхагва маань өөртөө зо­рил­го тавин уран бүтээл дээр ажиллаж байгаа. Саяхан дуу­ныхаа цомгийг гаргасан. Дуу­чин хүн гэдэг байнгын бэлтгэл сургуулилттай байх ёстой. Энэ ч утгаараа “Шар айраг” хамтлагтай хамтарч тоглолт хийж эхэлсэн.

-Хоригдож байх хуга­цаанд хараагүй болсон гэж яригдаж байсан. Энэ үнэн үү. Одоо биеийн байдал нь ямар байгаа бол?
-Зүүн нүднийх нь хараа нэлээд муудсан нь үнэн. Тухайн үед нүд нь бүрэлзэж хүний дүрсийг харах төдий л байсан. Одоо бол эмчилгээ хийлгэж, бие нь сайжирсан.

Чапаевын Анна

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан