gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулиар Үндэсний аюулгүй байдалд халдaна”

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-01-27
25
Twitter logo

Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буйг эсэргүүцэн хүний эрхийн форумаас хэвлэлийн хурал зарлав. Энэ форумд 57 төрийн бус байгууллага нэгджээ.

Хүний эрхийн форум Улсын их хурлаас баталсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж, гурав хоногийн дотор баталсныг эсэргүүцэв. Уг хуулийг хүний эрхийг ноцтой зөрчих эрсдэлтэй гэсэн юм.

Улсын их хурлын гишүүн Н.учрал тус хуулийг санаачилснаар Үндсэн хуулийг чанд сахих тангаргаасаа няцлаа. Мөн хүүхдийн эрх хамгаалах нэрийн дор иргэдтэй бодитой, утга төгөлдөр зөвлөлдөх боломж олгоогүй хэмээн Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.

“Монголын Эмнэсти интернэйшнл”-ийн Өсөлт, хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат “Уг хууль ардчилсан үндсэн хуулийг халах агуулгатай нь иргэдийн язгуур эрх ашгийг зөрчиж байна” гэв.

“Глоб Интернэшнл төв”-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал “Энэ хууль хүний эрхийг хамгаалах биш харин ч эрхийг нь зөрчсөн хууль болсон. Аливаа мэдээллийг хүлээж авах, түгээх, мэдэх эрхийг хаах эрсдэлтэй байна. Хуульд тусгасан зөрчилтэй контентыг бусдад түгээхгүй гэсэн заалтуудыг эсэргүүцээгүй. Ямар үед яаралтай горимоор хууль баталдаг вэ гэвэл Улсын их хурлын дэгийн тухай хуульд үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учрахаар эрсдэлтэй гэвэл баталдаг. Гэтэл ямар ч үндэслэлгүй, тайлбаргүй.

Мөн уг хуулийн нэр томьёо өргөн хүрээг хамарсан. Үүнд бүх нийгмийн сувгууд, хэвлэл мэдээллийг хамруулсан нь цаанаа ямар учир шалтгаантай нь тодорхойгүй. Жишээ нь жагсаал зохион байгууллаа гэхэд тухайн жагсаалыг аюултай байж болзошгүй гэж үзвэл шүүхийн шийдвэргүйгээр төрийн байгууллагууд утасны сүлжээ унагаж, жагсаалын мэдээллийг цааш түгээхгүй байх эрх нь нээгдэв. Шинэ хууль батлагдсанаар үндэсний аюулгүй байдалд халдаж, ардчилал  ухарч байна” гэлээ.

Цогц хөгжил, үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Энхбадрал “Манай байгууллагаас UIH.mn-ээр дамжуулаад Ерөнхийлөгчид уг хуулийн төсөлд хориг тавих өргөдөл, цахим гарын үсэг цуглуулсан. Уг өргөдөлд нийт 6500 гаруй хүн нэгдэж, шаардлагаа хүргүүлээд байна. Энэ хуулийг баталснаар урт хугацааны үр дүнд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьж, шүүхийн шийдвэргүйгээр биднийг хянана. Иргэд Засгийн газарт шаардлагаа хүргүүлдэг, хянадаг, тэмцдэг байгаасай”гэв.

Хүний эрхийн форумаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд” бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих шаардлага, ил захидал хүргүүлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан