Тунгаахуй өгөгдлийн урлан, нээлттэй форумын дэмжлэгтэй “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд, нээлттэй өгөгдлийг ашиглах нь” төслийн хэлэлцүүлэг боллоо.
Иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй өгөгдлийн талаар мэдээлэл өгөх, өгөгдлийг засаглал бэхжүүлэхэд хэрхэн ашиглах талаар хэлэлцэв.
Өнгөрсөн оны тавдугаар сараас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын” тухай хууль хэрэгжиж эхэлсэн юм. Төрийн болон төрийн өмчит компаниуд мэдээллээ ил тод, нээлттэй өгөгдөл хэлбэрээр бичгийн болон цахимаар харуулах зохицуулалт энэ хуульд тусжээ. Хуулийн хүрээнд нийтийн мэдээлэл ил тод нээлттэй, бодитой, харилцан уялдаатай нэгдмэл бодлоготой байх зарчимтай.
Нээлттэй өгөгдөл гэдэг нь төр, төрийн өмчит байгууллагуудын тайлан, мэдээллийг ямар нэг бүртгэл, бичиг баримт шаардагдахгүйгээр авч, чөлөөтэй ашиглан, дахин түгээж болдог, нээлттэй лицензтэй цахим өгөгдөл юм.
Төр, төрийн өмчит байгууллагууд чанартай өгөгдөл бүрдүүлж, цахим хаяг болон opendata.gov.mn нэгдсэн цахим хуудсанд байршуулах юм. Уг нээлттэй өгөгдлийг чанартай мэдээлэх, иргэд цахимаар төрийн байгууллагын үйл ажиллагааг хянах, зорилготой.
Тунгаахуй өгөгдлийн урлан гүйцэтгэх захирал Э.Тунгалаг “Одоогоор нээлттэй өгөгдлийн хэрэгжилт эхний шатандаа явж байна. Учир нь төрийн байгууллагууд дотоод өгөгдлөө цэгцэлж нийтлэх нь удаашралтай байна. Нээлттэй өгөгдлийг ашгийн болон ашгийн бус зорилгоор хэрэглэж болно. Тус өгөгдөл чанартай, анхдагч, боловсруулаагүй мэдээлэл байх ёстой. Манай улсад нээлттэй өгөгдлийн шаардлагыг хангасан 1212.mn гэж сайт бий. Эндээс дата мэдээлэл авч болно.
Бидэнд мэдээллийн нарийвчлал сайтай, өгөгдлийн нэгдсэн сайт байхгүй учир сайжруулалт хийж байна. Олон улсад нээлттэй өгөгдлийн лицензийг бий болгож ашигладаг. Жишээ нь АНУ-д мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын тайлан мэдээллийн нээлттэй өгөгдлийн апликейшнтай. Бүх ресторан, үйлчилгээний байгууллагуудын зөрчлийг ил тод мэдээлээд, уг зөрчлөө хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэдэд мэдээлжээ. Үүнтэй адил бид ч төрийн байгууллагад тодорхой хяналт тавих боломжтой” гэв.
Нээлттэй өгөгдлийг бий болгосноор засаглалын нээлттэй байдлыг хангах, инновацыг дэмжих, эдийн засаг үр ашигтай байх боломжууд бүрдэнэ. Төрийн байгууллагууд үр дүнгийн тайлан, статистик мэдээллээ олон нийтэд цахим хуудас, мэдээллийн самбар, бусад хэрэгслээр ажлын гурав хоногт нэгдсэн системд байршуулах юм.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА
Глоб интернэшил төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар өгөгдөл нь нээлттэй, хязгаарлалтай, хаалттай гэх зохицуулалттай.
Хуульд зааснаар таван чиглэлийн, 68 төрлийн, 606 мэдээлэл нээлттэй байхаар журамд заасан. Уг журмыг legalinfo.mn сайтаас харж болно.
Манай төв өнгөрсөн онд 58 байгууллагад судалгаа хийсэн. Түүнээс 38 байгууллага л нийт мэдээллийн 44-ийг нээлттэй байхаар заасан байв.
Тус байгууллагуудын нээлттэй өгөгдөлд судалгаа хийхэд 44 хувийн хэрэгжилттэй.
Хоёр байгууллага тутмын нэг нь мэдээллээ өгдөг гэсэн үг. Үүнээс үзэхэд төрийн байгууллагууд нээлттэй өгөгдөлд хойрго хандаж байна. Иргэдэд өгөгдөл нь мэдээлэл авах том боломж шүү дээ. Жишээ нь, орон сууц ашиглалтад оруулсан улсын комиссын дүгнэлт, гарын үсэг зурсан гишүүдийг нээлттэй өгөгдлөөс харж болно.
Норм, стандартыг мөрдөөгүй барилгыг хүлээж авсан бол иргэд хариуцлага нэхэж болно. Төрийн өмчит байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц, цалин, урамшууллыг нээлттэй болгосон. Эдгээрт хяналт тавьж болно. Иргэд болон төрийн зарим байгууллага нээлттэй хуулийн талаар мэдээлэлгүй байна. Тиймээс сургалт орох замаар уг хуулийг сурталчлах хэрэгтэй” гэв.
Иргэд нээлттэй мэдээлэл авах хүсэлтээ амаар, бичгээр болон цахимаар өгнө. Цаасан хэлбэрээр авбал төлбөр төлнө, цахимаар авах бол төлөхгүй юм байна.