Ховд аймгийн Хөрөнгө оруулалтын форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
“Ховд аймаг хөрөнгө оруулалтад бэлэн үү” сэдэвт хэлэлцүүлэгт томоохон компанийн захирлууд оролцжээ. Худалдаа хөгжлийн банк баруун аймгийн анхны салбараа Ховдод байгуулах, Мобиком корпораци дуудлагын төв байгуулах, Моннис групп аймгийн нисэх буудлын менежментийг хариуцах, Номин Холдинг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг орон даяар борлуулах зэрэг бодит хөрөнгө оруулалтын саналуудыг форумаар хэлэлцлээ хэмээн МҮХАҮТ-аас мэдээлэв.

Ховд аймагт энэ сарын 22-ныг хүртэл “Invest Khovd” форум, “Мөнгөлөг шагшуурга” аялал жуулчлалын наадам болно. “Мөнгөлөг шагшуурга” аялал жуулчлалын наадам нь Ховд аймаг руу иргэдийг татах эхний ажил аж.
Засгийн газраас нийслэлийн авто замын түгжрэл, хүн амын хэт их төвлөрөл зэрэг асуудлыг шийдэхийн тулд нийслэлээс орон нутгийг зорих иргэдийг дэмжих шийдвэрт хүрсэн юм. Засгийн газраас аймгуудын Засаг дарга нарыг өрсөлдүүлэн, аль аймаг хамгийн олон иргэн хүлээж авснаар нь хэмжинэ.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Ховдод ирж үзээгүй хүн шууд наашаа нүүж ирэхгүй. Иймд бид эхлээд манай аймагт жуулчлах боломжийг бүрдүүлнэ. 2023-2024 оныг Засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд “Мөнгөлөг шагшуурга” наадмыг уламжлал ёсоор зохион байгуулна. Бид голдуу зуны аялал жуулчлалыг ярьдаг. Хоёр өдрийн наадмаар адуучид, тэмээчдийн уралдаан, айс дрифт, нар жаргах шоу болж, мөсөн гэрүүдэд зочдоо байрлуулна" гэсэн юм.