Их эзэн Чингис хаан мэндэлсний түүхэн тэмдэглэлт тэгш ой өнгөрсөн сард тохиосон билээ. Өчигдөр тус явдлыг тохиолдуулан “Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт зургаан нэрийн, нэг блок маркийг гаргаж, гүйлгээнд оруулж буй тэмдэглэлт өдөр боллоо.
Монголын түүхэнд хамгийн анх 1921 онд марк хэвлэн гаргаж байсан бол, 1962 онд Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойд зориулж, Чингис хааны сэдэвт дөрвөн нэрийн марк гаргаж байсан түүхтэй. Үүнээс хойш нэгэн жарны хугацаанд 40 гаруй удаа Чингис хааны хөрөг, хөшөөг дүрсэлж байжээ.
Энэ удаагийн гүйлгээнд гаргаж буй маркт Чингис хааны алтан зоос, алтан гэрэгэ, номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй 1962 оны марк, Чингис хаан музей, Чингис хааны шинэ хөргийг тус тус сонгон оруулсан байна.
Нээлтийн ёслолыг Чингис хаан музейн хоймрын танхимд хүндэтгэлтэйгээр явуулсан бөгөөд манай улсын ахмад академичид, маркийн цуглуулгатай болон сонирхдог иргэд зэрэг олон хүн хүрэлцэн ирсэн байлаа.
С.ЧУЛУУН: СОЁЛ, ТҮҮХИЙГ ХАРУУЛДАГ МАРК ГЭДЭГ ТУХАЙН УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭ ТЭМДЭГ
Чингис хаан музейн захирал, академич С.Чулуун “Чингис хаан музей байгуулагдсанаас хойш олон арга хэмжээг зохион байгуулсан. Гэвч энэ удаагийнх шиг ийм хүндтэй, сайхан үйл ажиллагаа ховор байлаа. Манай уран бүтээлчдийн туурвисан Чингис хааны хөрөг болон холбогдох бүтээлүүдийг дүрсэлсэн цогц маркийг өнөөдөр гүйлгээнд гаргаж байна. Энэ ажлыг санаачлан зохион байгуулж, ийм сайхан түүхийг бүтээсэн “Монгол шуудан” компанийн хамт олонд нэн талархаж буйгаа илэрхийлье. Тус компани энэ салбарын маш олон эрдэмтэн, судлаачтай урт хугацаанд хамтарч, анхааралтай ажилласан” гэлээ.
Мөн маркийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Чингис хааны сэдэвт марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэнг гаргажээ. Тус үзэсгэлэнг ШУА-ийн түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Чингис хааны алтан ургийн А.Пунцагийн цуглуулгаас дэлгэсэн аж. Цаашдаа эл үзэсгэлэнг баяжуулж, дэлхий дахинаа Чингис хаан болон түүний тухай гарсан марк, дугтуй, ил захидал зэргийг цуглуулах юм.
ШУА-ийн түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Пунцаг “Энэ сайхан түүхэн жил бид бүхэн Чингис хаан музейгээ нээж, айл өрх, албан байгууллага бүр эзэн хааныхаа эш хөргийг хоймортоо залсан. Чингис хаан мэндэлсний 860 жилийн хаалтын үйл ажиллагааг өнөөдөр бид эзэн хаантай холбоотой маркийг гаргаж, ёслол төгөлдөр хийлээ.
Мөн Чингис хаантай холбоотой нэг жарны маркийн үзэсгэлэнг өөрийн цуглуулгаасаа дээжлэн гаргасан. 1962 онд тухайн үеийн Дундад иргэн улс буюу одоогийнхоор Тайваньд анхны Чингис хааны холбогдолтой марк хэвлэгдэж байсан түүхтэй" гэж хэллээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн арав гаруй улсад эзэн хаантай сэдэвтэй маркийг гүйлгээнд гаргасан байна.
1962 онд гарсан Чингис хааны маркийн анхны өдрийн дугтуй арав орчим хэвлэгдэж, өнөөдөр 30 сая төгрөгийн үнэлэмжтэй болсон гэдэг. Тиймээс цуглуулга гэдэг нэг талаараа хувь хүний сонирхол. Нөгөө талаас эдийн засгийн ач холбогдолтой юм.
Уншигч та бүхэн Чингис хааны сэдэвт марк, ил захидал, дугтуйн үзэсгэлэнг Чингис хаан музейн түр үзэсгэлэнгийн танхимаас үзэж, сонирхох боломжтой.