1837 оноос эхлэн Их Британийн хаадын гол өргөө болсон Букинхэмийн ордноос хатан хаан II Элизабетийн шарилыг түүнтэй хамгийн сүүлд салах ёс гүйцэтгэх Вестминстерийн сүм рүү аваачжээ.
Шарилыг хүндэт харуулууд цэргийн оркестрын хамт Бетховен болон Мендельсоны оршуулгын аялгуун дор зургаан мориор хөлөглөсөн их бууны тэргэн дээр зөөвөрлөн авч явсан байна. Жагсаал минутад 75 алхмын хурдтай явсан бөгөөд иргэд хатан хаанд хүндэтгэл үзүүлэн, Биг-Бен цамхгийн цаг цохилж, дэлхийн 1, 2-р дайнд хааны их бууны цэргүүдийн ашиглаж байсан буугаар буудахаас бусад үед хөл хөдөлгөөн ихтэй Лондонгийн гудамж чимээ аниргүй болжээ.
Хатан хааны шарилын араас III Чарльз хаан, Анна гүнж, ханхүү Эдвард нар цэргийн ёслолын хувцастай, ханхүү Эндрю хослолтой алхаж явжээ.
Тэдний араас хаан ширээ залгамжлагч ханхүү Уиллиам, Харри нар явав. Энэ удаад өвөө, ханхүү Филиппийн оршуулгаас ялгаатай нь ах дүү хоёр хамтдаа алхаж явжээ. Харри, Уиллиам нар эмээгийнхээ шарилын араас цуг явсан нь тэдний хооронд үүссэн хагарал үгүй болсныг илтгэж байна хэмээн олон улсын хэвлэлүүд бичсэн байна. Энэ нь мөн ах дүү хоёр 25 жилийн өмнө болсон ээж Диана гүнжийн оршуулгын ёслолыг санагдуулж байна гэжээ.
Вестминстерийн сүмд хатан хаан II Элизабетийг 96 жилийн өмнө адислаж байв. Шарил дээр нь Их Британийн титмийг тавьсан байна.
Хатан хаантай салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүс хэдэн ч цаг дугаарлаж болзошгүйг эрх баригчид анхааруулсан байна. Иргэдийн тав тухыг хангах үүднээс замд 500 орчим зөөврийн ариун цэврийн өрөө байрлуулжээ.