“Дулаан шийдэл” төслийн хаалтын үйл ажиллагаа болно.
Энэ төсөл 2018-2022 онд хэрэгжжээ. Төслийн ололт амжилт, сайн туршлагыг оролцогч талууд, олон нийтэд хуваалцах зорилгоор энэ сарын 14-нд хаалтыг зохион байгуулна.
Улаанбаатарын гэр хорооллын өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг бууруулж, гэртээ тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Дулаан шийдэл” төслийг хэрэгжүүлжээ. Төслийг Европын холбооны Свич Эшиа хөтөлбөр, Аббэ Пиэр сан, Францын болон Чехийн хөгжлийн агентлаг санхүүжүүлсэн байна.
Франц Улсад төвтэй Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциац ТББ, Чех Улсын Пипл Ин Нийд ОУТББ хамтран хэрэгжүүлжээ.
Барилга, байшингууд дулаанаа ханаар 35, дээврээр 25, шал болон суурь 15, цонхоор 15 хувиар алддаг. Төслийн хүрээнд байшингийн дулаан алдагдлыг бууруулснаар 2000 гаруй тонн нүүрс түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3000 гаруй тонноор бууруулжээ.
Төслийн хүрээнд нийт 1618 айлыг дулаалсан. Эдгээр өрхийн дундаж эрчим хүчний хэмнэлт нь 29 хувь байжээ.
Төслийн хүрээнд дулаалгын зах зээлийн механизмыг бүрдүүлэх, оролцогч талуудыг чадавхжуулах, зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлжээ.
Мөн дулаалгын чанартай материал нийлүүлэгч найман компаниас материал авсан байна. Дулаалгыг гүйцэтгэх 100 гаруй бригадыг цогц хөтөлбөрийн дагуу сургаж дадлагажуулжээ. Мон оролцогч талуудыг холбох, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор http://dulaalga.mn цахим хуудсыг ашиглалтад оруулсан байна.
"Дулаан шийдэл" төсөл 2021 онд Свич-Эшиа хөтөлбөрийн “Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг санхүүжүүлэх шилдэг бизнес кейс”-ээр шалгарч, төслийн II дахь үе шатыг 2022-2026 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.