Сэлэнгэ аймгаас 1951 онд “циркийн”
гэх Ё.Дорж улсын начин болсноос хойш 41 жилийн дараа улсын цол авсан
Д.Амаржаргалыг мөн “булган сүүлтэй” гэж болно. Түүний араас харцага
Н.Саранцогт тэргүүтэй найман цолтон төрөөд байна. Улмаар дараагийн
хүчтэнүүд нь улсын цолтны эгнээнд хэзээ мөдгүй багтан орохоор “хаалга
тогшиж” буйг бөхийн хорхойтон олон мэдэж, мэдэрч буй биз ээ.
“Булган сүүлтэй” начин Д.Амаржаргалыг “ТЦ”-ийн “Бөхийн өргөө” буландаа урин ярилцлаа.
-Таныг нутгаасаа олон жилийн дараа улсын цол авсныг мэдэх
юм. Мэдээж хэн хүнд наадмаар тав давахад ойр дотныхны дэмжлэг, нөмөр
нөөлөг их байдаг болохоор таны хувьд начин болно гэдэг хатуу даваа
байсан биз ээ?
-Тэгэлгүй яах вэ. Бөхчүүд нутаг нутгаараа
нэгдээд суухад Сэлэнгийнхнийг толгойлох цолтой хүн байхгүй. Бидний
хэдэн залуучууд харьяалагддаг байгууллага, танил талаа бараадаад сууна.
Миний хувьд “Хүч”, шигшээгийнхэнтэй нэг дор хичээллэж, хэдэн жил хамт
байсных тэрүүгээр л явдаг байлаа.
-Начин болсон наадмаа эргээд дурсана уу. Дээрээс татаасгүй,
дэргэдээс хэлэх хүнгүй болохоор ёстой “бор зүрхээрээ” зүтгэж байв уу?
-1991
онд 70 жилийн ойн наадмаар Ч.Даваадоржоор (улсын харцага) гуравлаад,
“өндөр” Д.Эрдэнэбатад (улсын заан) дөрвийн даваанд уначихсан. Хэлэх
заах, нөмөрт нь орох “ах”-гүй хүн ингэж тухайн үед ид үзэж байсан
залуучуудтайгаа яалтгүй таарч барилдана. Давахдаа давж, унахдаа унаж
явсан. Дараа жил нь дөрөв даваад гараад ирлээ. Томчууд амлалгүй
өнгөрөөгөөд, начингууд руу орсон. Бүр сүүлийн зургаад үлддэг юм байна.
Тэр үед начин цолтой байсан Д.Хишигдорж таван хүнээс Н.Түмэннастыг
авлаа. Р.Гансүх бас заан болоогүй, начин цолтой гурван хүнээс ам
сонссон. Д.Мөнх-Эрдэнэ (улсын начин), Ц.Цэрэнпунцаг (аймгийн заан) бид
гурав үлдээд байсан юм. Би дотроо Р.Гансүх Ц.Цэрэнпунцагийг авч, цолд
хүргэх байх гэж бодсон. Чөлөөт, жүдо гээд өөр төрлийнх ч шигшээд байдаг
болохоор ойр явдаг биз гэж таамагласан. Тэгээд дотроо Д.Мөнх-Эрдэнэтэй
яаж барилдахаа тооцоолж суусан. Цэргийн гурван жилд түүнтэй олон үзсэн
болохоор барилдааныг нь ерөнхийдөө мэднэ. Гэтэл Р.Гансүх намайг амлаж,
Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг хоёр тунаж билээ. Ингээд цолны босгыг
алхсан даа.
-Тав давж, начингийн болзол хангачихаад нутгаасаа тэр олон жилийн дараа улсын цол авлаа гэж мэдсэн үү?
-Ёстой
мэдээгүй. Яг туг тойрч явах үед цэнгэлдэхэд тайлбар хийж байсан
“анализ” Ганбаа (А.Ганбаатар начин агсан) “Сэлэнгэ аймгаас 41 жилийн
дараа улсын цолтон мэндэлж,…” гээд ярьж байсан юм. Тэгэхэд өөрөө ч их
гайхсан. Тухайн үед М.Мижиддорж начин зэрэг хоёр, гурван улсын цолтой
хүн Сэлэнгээр овоглодог байсан юм. Харин сүүлд Увс, Булган гээд уугуул
нутгаараа дуудуулдаг болсон. Тэр үед үндсэн захиргаа гэхгүй, хаана
ажиллаж, амьдардгаараа харьяалж гардаг байлаа.
-Одоо тэр үетэй харьцуулахад сэлэнгэчүүд наадмаар харах начингуудтай, арыг нь залгах залуучуудтай болжээ…
-Тийм
ээ. Намайг начин болсноос хойш Сэлэнгээс найман бөх харцага, начин цол
авлаа. 2002 онд миний цол авсны арван жилийн ой дээр манай нутгийнхан
араасаа зургаан начин дагуулсан “булган сүүлтэй” хэмээн алдрыг минь
тэмдэглэсэн. Мөн өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн бөхийн холбооноос бие
дааж гал болохоор шийдэж, Баруунбүрэн сумын “Монос тур” амралтад гарч
байлаа. Энэ жил мөн тэнд гарахаар болсон. Н.Бүрэнбаатараас бусад нь
бүгд тэнд гарах байх. Н.Бүрэнбаатар “Хилчин”-д олон шавьтай болсон,
тэднийгээ дасгалжуулах юм гэнэ лээ. Нутгийн зөвлөлөөс Сэлэнгийн
бөхчүүдийн жилийн чансааг гаргаж, тэргүүлсэн 30-ыг нь галд гаргаж
байна. Тэгэхээр манайх гайгүй болсон байгаа биз.
-Таны начин болсон үе нийгэм солигдож, зах зээлд шилжээд хаа
хаанаа л хүндхэн байсан цаг. Гэхдээ бараг хагас зууны дараа төрсөн
начингаа сэлэнгэчүүд нүсэр угтсан нь лавтай?
-Тухайн үед
дэлгүүр картын тогтолцоонд шилжсэн, нээрээ хэцүү байсан шүү. Сардаа нэг
удаа картаар 1-2 шил архи өгдөг байсан үед аймаг, орон нутгийн
захиргаанаас цолны найраа сайхан тэмдэглээрэй гэж надад зургаан авдрыг
цохож билээ. Энэ мэтээр юм ховор ч дор бүртээ л эрвийх дэрвийхээрээ
угтсан.
-Уул нь ардын засгийн анхны наадмаас эхлээд Сэлэнгийн
бөхчүүд улсад дээгүүр үздэг байсан. Дундаа яагаад ингэж завсар гарсан
юм бол?
-Хүмүүсийн ярьсныг л хэлье, үнэн эсэхийг мэдэхгүй
юм. Д.Дамдин аварга ид үедээ Сэлэнгэд очиж барилдаад, нутгийн хэдэн
арсланд унасан юм билээ. Тэгээд сэлэнгэчүүдийг улсын наадмаар дээш
гаргахгүй гэж “зуусан” гэдэг. (P.S: Баримтаас үзэхэд 1960-аад онд
Сэлэнгийн хоёр бөх начны даваанд боссоноос 1960 онд Б.Одонгарав улсын
арслан Ө.Чүлтэмсүрэнд, 1965 онд Д.Батсүх дархан аварга Д.Дамдинд тус
тус өвдөг шорооджээ)
-Та дээр шигшээ баг, “Хүч”-ийн найзуудаа бараадаад гэж ярьсан. “Хүч”-тэй хэрхэн холбогдож байв, шигшээ багт яаж орсон бэ?
-Би
1985 онд цэргийн албанд татагдсан. Карантинд байх үед ангийн дарга
маань Сүүжийн наадамд барилдуулна гээд авч очсон юм. Тэнд нэг даваад,
хоёрт Х.Баянмөнх аваргатай таарсан. Би мордож дайраад нэлээн
хазайлгасан хойноо эргэхэд нь доор нь орчихлоо. Тэгэхэд л тэнд байсан
дарга нар энэ цэргийг наадмын галд гарга гээд. Ингэж “Хүч”-ийн хүн
болсон доо. Тэгээд жүдо, самбогоор хичээллэнэ. Шигшээд 90 кг-д
С.Эрхэмбаяр начингийн бэлтгэл хангагч байсан. Хоёрдугаар шигшээгийн
тамирчны 100 төгрөгийн цалинтай, мундаг “баян” цэрэг явлаа.
-Цэрэгт ирэхээсээ өмнө барилддаг байсан уу? Нутаг орондоо цол авсан уу?
-Эхлээд
нэг түүх сонирхуулъя. Би Сүхбаатар сумын төмөр замын цэцэрлэгт ахлах
ангид байхдаа сумын бүх цэцэрлэгийн АШТ-д орсон юм. Арваад цэцэрлэгийн
олон хүүхэд цугласан санагдана. Тэнд түрүүлж, сурагчийн дүрэмт хувцсаар
шагнуулсан. Сургуульд ороод хичээлийн завсарлагаа болгоноор
ангийнхантайгаа барилдана. Формны хоёр суга үргэлж уранхай явдаг сан.
Гэхдээ бөхөөр хичээллэж байгаагүй. Наймдугаар ангиа төгсөөд
Алтанбулагийн техникумд суралцсан. Эндээс миний бөхийн гараа эхэлсэн
гэж болно.
Тэр үед бүх техникумуудын АШТ гэж болоход эхний жилдээ ес барилдаж
тав унаад амжилт шалиагүй. Харин дараа жил нь нэг ч уналгүй 13 давж
түрүүлсэн дээ.
Техникумээ төгсөөд аймгийн АШТ-д барилдлаа. Эхлээд
цолгүй залуучуудын тэмцээнд хоёрт орсон. Долоо хоногийн дараа насанд
хүрэгчдийн тэмцээнд харин түрүүлсэн. Тэр үед яагаад ч юм надад цол
өгөөгүй. Дөрөвт орсон Түнхэлийн Нарантуяад аймгийн начин цол олгосон
юмдаг. Тэгэхээр нь Төв аймагт бүсийн тэмцээн болоход очиж барилдаад
начин болсон. Гэхдээ цэрэгт ирэхдээ цолоо нуугаад, залуу бөх гэж гардаг
байсан.
-Карантинаас наадмын галд ирээд тэр жилдээ улсад хүч үзсэн үү?
-Тийм
ээ. 1985 онд анх улсын наадмын дэвжээнд гарч хоёр даваад гуравт
Р.Давааням зааныг начин цолтойд нь амлуулж унасан. Цэргийн хоёр дахь
ондоо цэргийн заан болж, халагдах жилээ цэргийн арслан цол хүртсэн.
-Самбо, жүдогоор ямар амжилт үзүүлэв?
-Самбод л
гайгүй үзсэн. 1989 онд Сэлэнгэд самбын УАШТ боллоо. Тэгэхэд хэсгийн
аваргын төлөө З.Дэлгэрдалай гавьяаттай таарсан юм. ДАШТ, дэлхийн цомд
хэд хэд түрүүлээд, Монголдоо лав ялагдаж үзээгүй байсан үе. Тэгэхэд би
гарт нь өчих мэх хийхэд гүрийсээр байгаад гэмтчихэж билээ. Тэгээд
аваргын төлөө Д.Жавзанжамъянтай барилдаж, оноогоор ялагдсан. Уул нь тэр
УАШТ-д түрүүлсэн бол тив алгасан тэмцээнд оролцох байсан. Аваргуудыг
АНУ-ын Нью-Йоркт ОУТ-д оролцуулна гэж зарлаад байсан юм. Д.Дашжамц багш
намайг начин болсон жил “ногоон тэмдгээ авчихлаа. Гэхдээ улаантай нь
хослуулж байж бөх гэж хэлүүлэх эрхтэй болно шүү” гэсэн. Би нэг удаа
самбын ОУТ-ээс мөнгө, 1995, 1996 онд УАШТ-ээс хүрэл авч, спортын
мастерын болзол ханган багшийнхаа хэлснийг биелүүлсэн дээ.
-Үндсэн мэх тань юу вэ?
-Өндөр чацандаа
тааруулаад нохой мордчихдог байсан. Техникумд байхдаа нэг тойргийн
барилдаанд орлоо. 30 бөх барилдсан. Эхний 15 байр нь шагналтай. Тэр
барилдаанд 14 давж, 15 унаад яг голоор нь таслагдаж билээ. Тэгэхэд
миний урмыг бодсон уу, уран барилдааны шагнал өгсөн юм. Ганцхан мэхтэй
надад юуных нь уран барилдаан байх вэ дээ.
-Танай ах дүү нараас барилддаг хүн олон уу?
-Миний
аав “бүдүүн” Дагвадорж гэж их том биетэй, барилдах дуртай хүн байсан.
Ямар нэг цол аваагүй, аманд л гарч явсан гэдэг. Харин ээжийн талынхан
бүгд барилддаг. Гурван ах нь бүгд аймгийн заан, начин цолтой. Тэдний
хүүхдүүд, ач нар бас л аймгийн цолтнууд. Ер нь Сэлэнгийн бөхчүүдийн
ихэнх нь манай хамаатан байдаг. Би эхээс есүүлээ. Миний хувьд отгон хүү
нь, дороо нэг охин дүүтэй. Хөвгүүд олон болохоор тэр үү, бас л
хоорондоо ноцолдож өссөн.
-Техникумыг ямар мэргэжлээр төгссөн бэ? Ямар ажил эрхэлж байв?
-ХАА-н
механик мэргэжилтэй. Цэргээс халагдаад очиход Мод боловсруулах
комбинатын орлогч дарга Самбалхүндэв гуай намайг авсан. Аймгийн заан
цолтой, миний хуурай ах. Гэхдээ намайг ажил хийлгээгүй, зүгээр энэ
байгууллагаар овоглож барилд гэсэн. Сар бүрийн төгсгөлд цалин бариад
гэрт ирдэг сэн.
-Нэг үе таныг сумдаар тойрч барилдаад, даага алддаггүй байсан гэдэг?
-Миний
өмнөх үеийнхэн харьж, гадны бөхчүүд очиж түрүүлээд байг нь хамаад
явчихдаг байлаа. Би цэргээс халагдаж очоод гурван сумын наадамд тэднийг
хаяж түрүүлэхэд дахиж ирэхээ больсон. Тухайн үед сумын наадамд түрүү
бөхөд даага өгдөг заншилтай байлаа. Жилдээ 4-5 даага заавал хөтөлнө.
“Даага Амараа” гэсэн нэр авах шахсан шүү. Тооцоод үзэхэд яг 30 даага
авсан байна лээ.
-Одоо тэр жишгээрээ л явж байна уу?
-Тэгж олон
суманд гарахаа больсон. Өнгөрсөн жил гурван суманд барилдаж, нэг
түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Энэ жил ч тэгж явах байх. Сүхбаатар сумын 70
жилийн ой тохиож байгаа.
1964 оны луутнууд нэгэн үе үндэсний бөхөд хүч түрэн орж, олон улсын цолтон мэндэлсний нэг нь Сэлэнгийн Д.Амаржаргал начин билээ. Нэлээн чацархаг (1,96 м) тэрбээр багадаа сагсан бөмбөгийг сонирхож, ирээдүйтэй гэгдэж явсан ч ганцаарчилсан төрлийн спортоор “хувиа хичээсэн” нь дээр юм гээд бөхийг сонгожээ. Үүгээрээ тэр алдсангүй, хувьсгалын өлгий нутагт бөх сэргэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ.
Ж.БАТМӨНХ, А.ТҮМЭНБАЯР