Монголд эрүүл мэндийн салбарын ажил муу байгаагаас бид хохирч байна гэж нэгэн уншигч гомдол мэдүүлж ирлээ. БНХАУ-ын Хөх хот дахь "Хараат-2" эмнэлгийн хороонд эмчлүүлсэн Сонгинохайрхан дүүргийн XIII хорооны иргэн Х.Батдорж доорх зүйлийг ярилаа. Тэрбээр, Хятад улс руу эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдэд анхааруулан ярьсныг тэмдэглэв. Мөн тэрбээр зарцуулсан зардал мөнгөнийхөө талаарх тооцооны хүснэгтээ ч өгсөн юм.
Манай олон иргэн урд хөршийг зорьж эмчилгээ хийлгэдэг. Тэдний эмчилгээ нь ч сайн. Гэтэл хэл мэдэхгүйгээр далимдуулан орчуулагч өвөр монголчууд залилдаг байна. Хэл мэдэхгүй учир тэд амандаа орсон тоогоо хэлдэг гэнэ. Мөн эмч, эмнэлэгтэйгээ хуйвалдаж эмчилгээний зардлын тодорхой хувийг авдаг бизнес байдаг аж.
ӨМӨЗО-ы Хүн эмнэлгийн дээд сургуулийн "Хараат-2" эмнэлгийн хороо нь ясны гэмтлийг мэс заслын аргаар эмчлэх үйл ажиллагаа явуулдаг байна. Орчин үеийн лабораторийн шинжилгээ, оношлогоог бүрнээр нь хийх чадвартай. Уг эмнэлэг нь 16 давхар байртай, нэг ээлжиндээ 680 хүн хүлээн авч эмчлэх боломжтой аж. 1000 гаруй эмч, сувилагч ажилтантай. Тус эмнэлгээр эмчлүүлэгчийн олонхи нь монгол иргэд. Өвдөгнийхөө тойгыг солиулах мэс засал хийлгэхэд 80 мянган юанийн үнэтэй. Үүн дээр байр хоол, унаа, сахиурын мөнгийг нэмбэл 15 сая орчим төгрөг болдог гэнэ. Нэг сард хамгийн багаар бодоход 30 хүн эмчлүүлдэг аж.
Дээрх эмнэлгийн хороонд эмчилгээ
хийлгэсний төлбөр нь маш өндөр. Харин эмчилгээ хийсэн бичгээ шаардахад
өгдөггүй байна. 1993 онд Монгол-ӨМӨЗО-ы эмнэлгийн хооронд байгуулсан
хэлэлцээрийн дагуу "Хараат-2" улсын эмнэлэгт эмчлүүлсэн Монгол
Улсын иргэдэд эмчилгээнд өгсөн зардлын 20 хувийг буцааж олгоно гэсэн заалт
байдаг аж. Гэтэл энэ нь хэрэгждэггүй байна. Зарим хүмүүст хийгээгүй тариа,
шинжилгээ зэргийг нь хийсэн болгож бичээд төлбөр нэхдэг гэнэ. Тэр буцааж
авах ёстой хувийг зуучлагч нэртэй эмч нар авдаг бололтой юм. Хятад улсад
эмчлүүлээд ирсэн өвчтөнүүд энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан боловч
одоог хүртэл хариу өгөөгүй гэнэ. Ийм аргаар манай иргэдийг залилж байгааг
манай Эрүүл мэндийн яам, холбогдох газрууд анхааралдаа авч дараа дараагийн
эмчлүүлэгч иргэдийнхээ төлөө санаа тавиасай гэж иргэн Х.Батдорж ярилаа.
Ш.Доржсүрэн