gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аргаль угалзын мөхөл ойрхон байна

Нийгэм
2008-07-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-07-21

Манай улс байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтны тоогоороо дэлхийд дээгүүрт жагсдаг. Үүнийг дагаад гадаадын ашиг хонжоо хайгчид Монголын ашигт малтмал, ан амьтанд анхаарлаа хандуулж шүлсээ гоожуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Сүүлийн жилүүдэд зэрлэг ан амьтдыг гадаадад худалдах наймаа ч олширчээ.

Монголоос гадаадынхан аргаль, хүрэн баавгай, саарал чоно, цоохор ирвэс, мануул, еврази шилүүс, идлэг шонхор, нөмрөг тас зэргийг агнадаг байна. Эдгээрээс энэ удаад аргаль угалзын тухай хөндье.  Учир нь “Улаан ном”-д орсон аргалийн тоо толгой сүүлийн жилүүдэд цөөрч, мөхлийн ирмэгт ирсэн тухай мэргэжлийн байгууллагынхан халаглан өгүүлж байна.

Манай улс 2000 он хүртэл жилд  45 орчим угалз тусгай зөвшөөлөөр гадаадын анчдад агнуулж байсан бол 2001 оноос 70-80 болж даруй бараг хоёр дахин өсчээ. 1980-аад онд манай улс 60 мянган толгой аргальтай байсан гээд бод доо. Гэтэл 2001 он гэхэд дээрх тоо 13 мянга болж буурсан байна. 16 жилийн дотор тоо толгой нь 75 хувиар буурсан нь халаглахаас аргагүй зүйл. Манайх халиун бугынхаа 80 хувийг нүд ирмэхийн зуур устгасан гашуун түүхтэй.

Монголд 1960 оноос аргалийн спорт агнуурыг албан ёсоор зөвшөөрсөн ба 1967-1989 онд 1630 угалз агнуулж, 20 сая ам.доллар олж байжээ. Дээрх хугацаанд жилд агнах аргалийн тоо 10 хүрэхгүй байсныг та анзаарах байх. Гэтэл өдгөө жилд дунджаар 74 угалз агнуулдаг болжээ. Суга өссөн тоо байгаа биз. Нэг угалзын агнуурын төрбөр нь 12-21 мянган ам.доллар. Энэ нь экспортод түүхий эд нь гардаг зарим амьтны зах зээлийн үнээс харьцангуй өндөр үзүүлэлт юм. Нэг угалзаас улсын эдийн засагт орж байгаа ашгийг бодох юм бол хэний ч хорхой гозолзохоор. Гэхдээ ашиг орлогод анхаарахын сацуу дэлхийн “Улаан ном”-д орсон нэн ховор амьтан гэдгийг хаа хаанаа байнга бодож баймаар сан.

Аргаль, угалз агнах тусгай зөвшөөрлийг олгодог байгууллагынхны анхаарал хяналт тааруугаас сүүлийн хэдхэн жилийн дотор дэлхийн нэн ховор амьтны тоонд багтдаг аргалийн тоо толгой огцом цөөрч өнөөдөр мөхлийн ирмэгт иржээ. Шинжлэх ухааны академиас жилд агнах аргаль, угалзийн зохистой тоог Байгаль орчны яаманд хүргүүлдэг байна. Харамсалтай нь Байгаль орчны яам энэ төрлийн агнуурын тусгай зөвшөөрлийг олгохдоо мэргэжлийн байгууллагынхны агнах боломжтой тоог төдийлөн харгалздаггүй нь аргалийн эмгэнэлт хувь заяаг даллаж байгаа хэрэг. ШУА-ын биологичид ан агнуурын компаниуд сүүлийн жилүүдэд ан агнуурын санал болгосон тоо хэмжээнээс хоёр дахин илүүг агнадаг хэмээн ярьж байсан. Аргалийн зах зээлийн үнэ говь, алтай, хангайх гэдгээрээ ялгаатай байдаг аж.

Аргаль, угалз агнасны төлбөр болох 14-21 мянган ам долларын орлогын 10 хувийг Байгаль орчны санд төвлөрүүлэх учиртай. Гэтэл мэргэжлийн байгууллагынхны судалгаагаар дөнгөж нэгхэн хувийг зарцуулдаг гэсэн дүгнэлт гарчээ. Манай улс зэрлэг ан амьтны худалдаанаас жилд 100 орчим сая ам.долларын орлого олдог бөгөөд 4.1 сая ам.долларыг зөвхөн аргал угалз, идлэг шонхор зэргээс олдог байна. Хуулиараа бол энэ орлогын тал хувь нь буюу хоёр сая ам.долларыг тухайн нэн ховор ан амьтныг өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалахад зарцуулах ёстой. Гэвч дөнгөж дөрөвхөн хувь нь энэ чиглэлээр зарцуулагдаж үлдсэн мөнгө нь төсвийн цоорхойг нөхдөг аж. Ёстой нөгөө ашигт малтмалтай холбоотойгоор манайхны хэлж заншсан “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг шиг болж байгаа биз. Байдал ийм байхад угаасаа нэн ховрын тоонд ордог аргалийн тоо толгой яаж ч өсөн нэмэгдэх билээ дээ.

Ховор ан амьтан агнах лицензийн хураамж тухайн амьтны зах зээлийн үнийн 20-30 хувьтай тэнцүү байдаг. Манайд аргаль угалзын агнуур эрхэлдэг томоохон арван компани байдаг бөгөөд тэдгээр компанийн газарч, анчдаас авсан аман мэдээгээр 2001-2006 онд нийтдээ 244 угалз агнуулсан байна. Эдгээр компани ойролцоогоор жилд 50 орчим угалз тусгай зөвшөөрлөөр гадаадын анчдаар агнуулдаг. Нийтдээ энэ хугацаанд алтайд 52, хангайд 122, говьд 70 угалз агнуулжээ.

Манайх 2001 онд аргаль угалзын үндэсний хэмжээний тооллого явуулсан. Монголд гадаадын зарим нэг байгууллага ан амьтан хамгаалах нэрийдлээр орж ирдэг боловч үнэндээ бол өөрсдийн эрх ашиг, хонжоонд хөтлөгдөх нь цөөнгүй. Жишээ татъя. Та бүхэн Байгалийн түүхийн музейн урд байдаг “Алтай хаан” угалзны хөшөөг санаж байгаа байх. Хөшөөн дээр “Монголд ирж буй гадаадын анчид нь сайн санааны элч нар бөгөөд угалзын үнэ цэнийг даян дэлхийд таниулан, хамгаална” хэмээн бичсэн байдаг. Яг үнэндээ анчид бол тэднийг буудаж алахаас биш, хамгаалах үйлс хийдэг нь юу л бол.
Нэн ховордож байгаа аргаль угалзыг хамгаалахын тулд Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн олон мянган салмон загасны амийг аварч Туулирын шагнал хүртсэн Orri Vigfussion-ний практикийг баримталж аргаль угалзаа хамгаалан аврах бодлого барьж байгаа гэнэ.

Энэ жил Монгол Улсын Засгийн газраас тусгай зориулалтаар 60 угалз агнуулахаар зуучлагч 42 аж ахуйн нэгжид хуваарилсан байна. Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн үүний эсрэг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Монголын мэргэжлийн анчдын холбооны удирдлага нарт  “Аргалын трофи агнуурыг” зогсоох тухай албан бичиг хүргүүлсэн байна. Тэрбээр албан бичигтээ “Дээрхийн гэгээн Далай лам манай улсад хамгийн сүүлд айлчлахдаа “Монгол Улс трофи ан агнуураас татгалзвал нэн сайн сан хэмээн уриалаад монголчуудын цаашдын зам мөрийг ариун гэгээн, нүгэл хилэнцээс хол байлгахыг хүсэн айлтгасан билээ” гэжээ.

“Улаан ном”-д орсон аргал, угалзыг гадна, дотныхны зугаа цэнгэлийн хэрэглүүр болгохоос татгалзаж, энэ оны трофи ан агнуурын хуваарийг нэн яаралтай цуцлах саналаа Монголын нэр бүхий компаниудтай зөвшилцөж, Засгийн газарт оруулахыг шаардаж байна. Эс бөгөөс бид БОЯ-ны үүдэнд суулт зарлана гэдгээ мэдэгдсэн байна.

Г.Даваабаатар 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан