Дэлгэр цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд цэвэр агаарыг чухалчилж байгаа.
Зуслангийн чиглэлд явах Нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн
тээврийн газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Лхагва-Очироос тодрууллаа.
Майхан толгой, Баянбулаг, Хуурай мухар, Өвөр гүнт, Шадавлин, Яргайт, Яргайтын
богино, Гоодойн ам, Салхит, Шарга морьт, Жигжид гэсэн 11 чиглэлд 40-50
автобусаар үйлчилнэ гэв. Зуслангийн унаа Эрх чөлөөний талбайгаас явдгаа больж
магадгүй байна.
Учир нь холбогдох мэргэжилтний хэлж буйгаар хотын тээврийнхэн зуслангийн
автобусны хөдлөх талбайн байрлалыг өөрчлөхийг хүсэхгүй байгаа ч Чингэлтэй
дүүргийн ЗДТГ-ынхан Барилгачдын талбайгаас, дүүргийн Засаг даргын Тамгын
газрынхан Барилгачдын талбайгаас явуулах саналтай байгаа аж. Энэ асуудал
шийдэгдвэл зуслангийн унаа явж эхлэхэд бэлэн болжээ.
Автобусны үйлчилгээний тасалбарын үнэд өөрчлөлт орохгүйг холбогдох албаныхан
өгүүлэв. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийн 400 төгрөгийн үнэ мөрдөгдөхөөс гадна
хөгжлийн бэрхшээлтэй болон нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй үйлчлүүлдэг
иргэд эрхээ эдлэх аж.
Д.Ганбаатар