Та бидний сайн мэдэх дуучин Britney Spears-ын дүү Jamie Lynn Spears 17-хон насандаа хүүхэд төрүүлэх болсоноо мэдэгдэж багагүй шуугиан дэгдээж байсан билээ. Саяхан түүний эцэг эх ирээдүйд төрөх гэж буй хүүхдэд нь зориулж шинэ байрыг эд хогшилтой нь авч өгсөн бөгөөд сайтар боловсруулсан арьсан буйдан, хүүхдийн ор зэргийг дэлгүүрээс авсан байна. Spears-ын ээж охиндоо гал зуухны болон хүүхдийн өрөөний өнгийг сонгоход тусалж ягаан, мөнгөн ногоон өнгийг сонгож өгчээ. Jamie Lynn Spears түүний нөхөр Casey Aldridge хоёр гэрлэлтээ батлуулсан боловч хараахан хуримаа хийгээгүй байгаа бөгөөд хүүхдээ төрсөний дараа нижгэр хурим хийх бодолтой байгаагаа мэдэгджээ.