Аргентинчууд хамгийн сүүлд Мексикийн ДАШТ-д аваргалснаас хойш алтан цомын бараа
хараагүй яваа. “World Cup-86”-д түрүүлсэн тус багийг хөдөлгөгч гол хүч нь Диего
Марадона, Хорхе Вальдано, Хорхе Бурручаго, Нери Пумпидо, Оскар Ружери, Рикардо
Хиусти, Хулио Олартикоэчеа нар байсан билээ. Харин тэднийг зангидаж жинхэнэ баг
шиг багийг бүрдүүлсэн хүн бол дасгалжуулагч Карлос Билардо юм.
Карлос Сальвадор Билардо 1958 онд “Сан-Лоренсо” багаас хөлбөмбөгийн гараагаа
эхэлжээ. Хоёр жилийн дараа тэрбээр шигшээ багт анхны тоглолтоо хийсэн боловч
цагаан-цэнхэрүүдийн бүрэлдэхүүнд тийм ч өндөр амжилт гаргаж чадаагүй. Харин
“Эстудиантес”-т тоглон Либертадоресийн цомд гурвантаа аваргалсныг нь л оргил
амжилт нь гэлтэй. Тэр үедээ муугүй хамгаалагч гэгдэж явсан ч Карлос ирээдүйдээ
хөрөнгө оруулалт хийхээр шийдэж, анагаах ухааны сургуульд элсэн оржээ. Зодог
тайлаад тэрбээр “Эстудиантес”-ын дасгалжуулагчаар таван жил ажилласан бөгөөд
энэ хугацаанд ч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсээр байлаа. Харамсалтай нь тэр
багаа ганц удаа мөнгөн медальд хүргэснийг эс тооцвол дасгалжуулагчийн хувиар
амжилт олсонгүй. Тиймээс Билардо эмчийн ажлаа хийхээр сэтгэл шулуудаж, 1975 онд
эмэгтэйчүүдийн эмнэлэгт оржээ.
Хэрэв тухайн үед Колумбийн “Депортиво” клуб түүний далд авъяас чадварыг нь
билгийн нүдээр хараагүй бол Карлос Билардо хэзээ ч дэлхийн аварга болж
чадахгүй, жирийн нэг эмчээрээ л үлдэх байв. Залуу эмчийн удирдлага дор
“Депортиво”(Кали) Колумбийн аваргаар хоёр удаа шалгарч, Либертадоресийн цомын
финалд хүрчээ. Үүний дараа тэр Аргентин руу буцаж “Сан-Лоренсо”, “Эстудиантес”
багуудыг дасгалжуулжээ. “Эстудиантес”-ийг улсын аварга болгосон түүний
дараагийн “мест” нь шигшээ багийн дасгалжуулагчийн алба байлаа. 1978 онд
дасгалжуулсан багаа нутгийн дэвжээн дээрээ дэлхийн аварга болгосон Сесар Луис
Менотти “Испани-82”-т амжилтгүй оролцсоныхоо дараа халаагаа түүнд өгсөн аж.
Тэрбээр ирэнгүүтээ тактикийн эрс шинэчлэлт хийж, 3-5-2 хувилбарыг хэрэгжүүлсэн
юм. Меноттигийн итгэл хүлээлгэдэг байсан Кемпес, Ардилес, Луке нарын нас нь
талийсан тул залуусаар багаа бүрдүүлэв. Тэр дундаа Диего Марадона Билардогийн
гол цохилтын хүч болох учиртай байв. Түүний баг ДАШТ болохоос нэг сарын өмнө
Мексикийн өндөр ууланд бэлтгэлээ базаав. Далайн түвшнээс хэдэн мянган метрийн
өндөрт хийсэн сургуулилт үр дүнгээ өгсөн нь эхний тоглолтуудаас л харагдлаа.
БНСУ-д хичээл зааж (3:1), дэлхийн аварга Италитай 1:1-ээр тэнцэн, Болгарыг
2:0-ээр буулган хэсгээсээ нэгээр шалгарав. Ингээд шөвгийн 16-д Уругвайн багийг
1:0-ээр буулган авсан мөчөөс хойш мэргэжилтнүүд Аргентиний шигшээг тус тэмцээнд
түрүүлэх багийн тоонд зүй ёсоор оруулах болсон юм. Үнэхээр ч цагаан-цэнхэрүүд
урамтай тоглосоор Англи, Бельги, ХБНГУ-ыг дараалан ялж, алтан цомыг эх орондоо
авчирсан билээ. Эдгээр тоглолтын талаар хөлбөмбөг сонирхогчид маань дэндүү сайн
мэдэх тул нурших юун.
“Итали-90”-д “Альбеселесте” ахиад л аваргын төлөө Баруун Германтай өрсөлдөв.
Дөрвөн жилийн өмнөхөөс ялгаатай нь тэд нээлтийн тоглолтдоо есөн хүнтэй Камерунд
дийлдэн хэсгээсээ арайхийн гурваар шалгарсан бөгөөд Бразилийг хамгаалсаар
байгаад хожиж, Югослав, Италийн хүчтэй багуудыг торгуулийн цохилтоор дийлэн
нэлээд зүдэрч байж финалд хүрсэн юм. Нөөц хаалгач Серхио Гойкоэчеа, Марадона,
Канижиа нар энэ удаа Билардогийн нэр төрийг аварсан. Ийнхүү Карлос Билардо
Дэлхийн цомоос алт, мөнгөн медаль авчирч, тус улсын хамгийн шилдэг
дасгалжуулагч хэмээх алдрыг Сесар Луис Меноттигоос “булаан авсан” юм. 1994 онд
Альфио Басиле, 1998 онд Даниэль Пассарелла, 2002 онд Марсело Бьелса, 2006 онд
Хосе Пекерманы удирдсан шигшээ багууд ДАШТ-ээс медаль авч чадаагүй билээ.
Тэдэнд том зорилго, сайн баг, шилдэг тоглогчид байсан боловч тэднийг нэгтгэн
зангидах ур ухаан дутсан юм.
“Би Пелегийн эсрэг тоглож байлаа. Харин Марадонатай олон жил хамтран ажилласан.
Миний мэдэхийн Диего зуун жилд ганхан тохиох хөлбөмбөгч” гэж “доктор” Билардо
өгүүлж байна.
Р.Манлай