Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан хөгжлийн стратегиа шинээр тодорхойлон ажиллаж байгаа. Эхний ээлжинд цагдаагийн байгууллагаас хөгжлийн хөтөлбөр, түүнийг яаж хэрэгжүүлэх талаараа төлөвлөгөө боловсруулжээ. Олон нийтэд хэрэгтэй, тэдний эрх ашгийг нь хамгаалсан цөөнгүй ажил хийхээр төлөвлөжээ. Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цагдаагийн байгууллага муу муухайгаар дуудуулж, хуруугаар чичлүүлдэг үеэ халагдах гэнэ. Энэ хөтөлбөр нь 2021 он хүртэлх хугацаанд 3 үе шаттай хэрэгжих юм. Эхний ээлжинд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжуудын уялдаа холбоог сайжруулах юм. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэх явдал багасах аж.
Цагдаагийн алба хаагчдын мэдлэг боловсрол, ажлын ур чадвар муу байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Алба хаагчдынхаа мэдлэг боловсрол, ажлын ур чадварыг дээшлүүлэхийн тулд тус байгууллагад ажиллах боловсон хүчнийг сургаж, бэлтгэх өнөөгийн тогтолцоог өөрчилж, хөгжингүй орнуудын цагдаагийн сургалтын систем, хөтөлбөрийг Монголдоо нэвтрүүлэх юм байна. Мөн цагдаагийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хүн амын төвлөрөл ихтэй хотуудын хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг орчин үеийн техникийн тусламжтайгаар цагдаагийн хяналтад авах, гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг эмзэг цэгүүдэд цагдаагийн хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар тусгайлсан хөтөлбөр боловсруулж эхний дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах шууд үүрэгбүхий цагдаагийн нэг алба хаагчийн үйлчлэх хүн амын тоог олон улсын жишигт нийцүүлэн, 2021 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгагдсан аж.. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хүн амд үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүн сайжирна гэж үзжээ. Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулахын тулд тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, орон сууц, уналга, тэтгэвэр тэтгэмж олгох, гэр бүлийн гишүүдийг нь ажлын байраар хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгагдсан байна.
С.Болд