Төрийн өмчийн 675 сургуулийн тав, зургаадугаар ангийн 135,820 сурагч энэ хичээлийн жилд “Pearson” хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзэж байна.
Дэлхийн 160 улсад хэрэгждэг “Pearson” хөтөлбөрийг 2022 онд БШУ-ы сайдын тушаалаар сургалтын системд нэвтрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн жил хот, хөдөөгийн 38 сургуулийг түүврийн аргаар сонгон хөтөлбөрийг туршилтын байдлаар хэрэгжүүлжээ. Туршилтын хугацаанд сурагчдын хэлний чадварт мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан гэж дүгнэжээ. Тиймээс энэ хичээлийн жилд туршилтын 38 сургуулийн 5-10 дугаар ангид, бусад сургуульд зөвхөн 5, 6 дугаар ангид “Pearson" хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Харин ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 3-7 дугаар ангид, 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан тус хөтөлбөрт шилжинэ. Цаашлаад 3-12 ангийн сурагчид Pearson хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзэх юм байна.
“Pearson” хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчид гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөр тусгай платпормд нэвтрэн англи хэлний унших, ярих, бичих, сонсох чадвараа интерактив хичээлээр дамжуулж зэрэг хөгжүүлэх боломжтой. Харин багш нар сурагчдын гүйцэтгэл, ур чадвар, шалгалтын оноог давхар хянана. Мөн сурагчид шаардлагатай хичээлээ татаж аван интернетгүй үед ашиглаж тусгай сурах бичгээр давхар хичээллэх юм.
Уламжлалт сургалтын системд “салхи оруулж” буй учир багш нарын технологийн болоод ерөнхий ур чадварыг дээшлүүлэх шаардлага мэдээж бий. Энэ хүрээнд өнгөрсөн оны нэгдүгээр сараас нийслэлийн 63 багшид мастер багш сургалт явуулж байна.
"IEDC - Pearson partner Mongolia"-гийн захирал М.Найдалмаа "Англи хэлний дүрмийн мэдлэгийг хөгжүүлдэг уламжлалт сургалтаас “Pearson” хөтөлбөрт шилжсэнээр сурагчид ахлах сургуулиа төгсөхдөө хэлний дөрвөн ур чадварыг бүрэн эзэмшихийн дээр IELTS, TOEFL-ийн оноотой төгсөх боломжтой.
Мөн багш нарын ур чадвар ч дагаад сайжирна. Хичээлийн жилийн эхний улиралд 1000 гаруй багш бидэнд хандаж зөвлөгөө авсан. Харин арванхоёрдугаар сараас хойш дуудлагын тоо харьцангуй цөөрч, үндсэндээ багш нарын 70 орчим хувь нь бүрэн бэлтгэгдсэн гэж үзэж байна.
“Мастер багш” сургалтад хамрагдсан англи хэлний багш нар хөтөлбөрийн талаар ийн ярилаа.
Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн гадаад хэлний багш Д. Туяацэцэг "Би англи хэлний багшаар 10 гаруй жил ажиллаж байна. Манай сургууль туршилтын 38 сургуулийн нэг болж хоёр дахь жилдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эхний жил багш сурагчдад технологитой ажиллах чадвар, интернэт дата зэргээс шалтгаалсан хүндрэл байсан ч энэ жилээс илүү туршлагажиж, сургалтын системдээ дасаж байна.
Энэ хугацаанд сурах бичгийн агуулгын уялдаа холбоогүй байдлаас болж нэмэлт материал боловсруулах зэрэг хүндрэл тулгардаг байв. Харин “Pearson” хөтөлбөр хэрэгжсэнээр зохих агуулгын хүрээнд хэлний ур чадваруудаа багш, сурагчид зэрэг хөгжүүлэх боломж бүрдсэн" гэлээ.
Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн англи хэлний багш Г.Түмдэлгэр "Багш нар илүү цагаар сурагчидтай тулж ажиллах боломж тэр бүр гардаггүй байсан бол Pearson платпорм нь 24 цаг ажиллах учир хүүхэд өөрөө хүсвэл аль ч цагт бие даан суралцах боломжтой бүрдсэн нь том давуу тал. Манай сургууль тав, зургаадугаар ангийн нийт 542 сурагчтай. 542 хүүхдийн дунд 30 таблет ашигладаг. Тиймээс гар утастай сурагчид өөрийн утсаараа нэвтэрнэ. Утасгүй сурагчдадаа таблет өгч хичээлээ зааж байна. Хичээлээ явуулахын тулд зарим багш нар сард дунджаар 80 мянган төгрөгийг датанд зарцуулдаг.
Төрийн өмчийн бүх сургуульд сургалт явуулахад шаардагдах хэрэглэгдэхүүний зардлыг сурагчдын тоогоор төсөвлөж,өгдөг аж. Жишээ нь, 3000 сурагчтай сургуульд ойролцоогоор 130 сая төгрөгийн нөхөн хангалтын зардал төсөвлөдөг. Энэ төсвөөр сургуулиуд хүүхдийнхээ тоогоор таблет худалдан авч, хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүрдүүлэх зохицуулалттай гэж Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн С.Алдармаа хэлэв.
2024 оны нэгдүгээр сард нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 5-6-р ангид англи хэлний хичээл зааж буй 2000 гаруй багш болон 21 аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүдийг чадавхжуулах аж. Мөн орон нутагт очиж багш чадавхжуулах сургалт явуулах юм байна.