Ким Жон Уны хуягласан хувийн галт тэрэг ОХУ руу нэвтэрсэн ба ингэхдээ Хойд Солонгосын удирдагч тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан эсэх талаар дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Хоёр удирдагч зэвсгийн наймаа хийж магадгүй гэж АНУ-аас анхааруулаад байгаа юм.
Галт тэрэг тус улсын Алс Дорнодын Приморийн хязгаараар дамжин хойд зүгт явж байсан гэж Оросын төрийн мэдээллийн агентлаг РИА мэдээллээ. БНАСАУ-ын удирдагчийг орон нутгийн цагаар өнөөдөр буюу мягмар гарагийн өглөө Орос руу нэвтэрсэн гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Даваа гарагт Russia Today сувгийн нийтэлсэн, CNN-ийн газарзүйн байршлыг тодорхойлсон видео бичлэгт Кимийг тээвэрлэж явсан галт тэрэг Орос-Хойд Солонгосын хилийн ойролцоох эрэг дээр иржээ.
ОХУ-ын зүүн хязгаарт болох Ким, Путин хоёрын хооронд ганцаарчилсан уулзалт хийх нь дэлхийн тавцанд улам бүр тусгаарлагдаж буй хоёр удирдагчийг нэгтгэсэн чухал үйл явдал болно гэж шинжээчид үзэж байна.
Украинд 18 сар гаруй үргэлжилсэн дайны дараа цэрэг зэвсгээ хүнд цохилтод оруулсны дараа Орос улс шинэ сум, зэвсгийн хангамжийг маш ихээр шаардаж байгаа бол цөмийн зэвсгийн хөтөлбөрийн улмаас олон улсын хориг арга хэмжээнд өртсөн Хойд Солонгост бэлэн мөнгө, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд олон зүйл дутагдаж байгаа билээ.
Орос, Хойд Солонгосын хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээр идэвхтэй урагшилж байгаа бөгөөд Украины эсрэг дайнд ашиглах зэвсгийн шинэ нийлүүлэгчдийг олохоор цаашид хэлэлцээ хийж магадгүй гэж өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засгийн газар мэдэгджээ.
Эх сурвалж: CNN