gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Чойжилсүрэн: Энэ өвлийг иргэдийн цахилгааныг тасалж л давлаа

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-04-12
32
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 15 минут
2024.04.12

Эрчим хүчний  сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгч байна. Тэрээр Байдрагийн УЦС-ын зураг төслийг боловсруулж байна гэв. 

Манай улс 2020 онд сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүчинд эзлэх хувийг 20 хувийг хүргэхээр зорьсон ч энэ зорилт биелээгүй. Мөн УИХ-ын гишүүд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлаас хэзээ гарах вэ хэмээн Эрчим хүчний сайдаас асууж, Амгалан дулааны станцад өвөл гарсан осол гэмтлийг тодруулав. Тус дулааны станцыг өргөтгөж байгаа бөгөөд энэ сарын 18-нд өргөтгөлийг хүлээн авах юм байна. 

Манай улсад жил бүр цахилгааны хэрэглээ 11 хувиар өсдөг тул эрчим хүчний хомстол байсаар байна. Энэ өвлийг тог тасалж л давлаа. Бөөрөлжүүтийн станцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьж байна. Мөн орон нутагт ашиглалтад орох төслүүд бий гэж Эрчим хүчний сайд танилцууллаа.           

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлийн 8 жилд та нар засаглахдаа 40 кВт эрчим хүчний шинэ эх үүвсэр л барьжээ. 2012-2016 оны хооронд бид засаглахдаа үүнээс хэд дахин их эрчим хүчний үүсвэрийг ашиглалтад оруулсан. Шинэ станц байгуулахад 247 гарын үсэг цуглуулдаг. Энэ нь төрийн хүнд суртал мөн.        

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Манай салбарынхан улс төрждөггүй. АН олон эх үүсвэрийг ашиглалтад оруулахдаа маш өндөр үнээр төрд эрчим хүчээ худалдах гэрээг ААН-үүдтэй байгуулсан. Энэ нь салбарыг дампуурахад хүргэж байна. Олон тэрбум төгрөгийн өр төлбөр эндээс үүдсэн. Би улстөржмааргүй байна.сэргээгдэх эрчим хүчний нэг кВт-ын үнэ 600 төгрөг байгаа юм. ТЭЦ4 сүлжээнд хамгийн хямд үнэээр эрчим хүч нийлүүлж байна. Нарын 6, салхины 3 станц бий. Тэдний үнийг бууруулах гэхээр бүх сайд дарга нар бидэнд гомдол мэдүүлдэг. 2007 онд баталсан хуулийн дагуу сэргээгдэх эрчим хүчний үнийг төр ам.доллараар төлөх заалт оруулсан. Нарны эрчим хүчийг 40 центээр төлнө гэж заасан.              

Тусгай зөвшөөрлөө авахаар хүлээж буй 8 төсөл байна. Тэдэнд эрчим хүчний хуримтлуур хамт байгуулах шаардлагыг бид тавьсан. Үүний дараа тусгай зөвшөөрөл олгоно.    

УИХ-ын гишүүн Д.Батлут: “Эрдэнэт” үйлдвэрийг дулааны станц эрчим хүч нийлүүлэхдээ 190 төгрөгөөр, буцаагаад үйлдвэртээ ашиглахдаа 303 төгрөг төлдөг. Энэ нь шуарга бус байна. Зөрүү нь үйлдвэрт хүндрэл учруулж байна. Энэ станц 5 жилийн өмнө ашиглалтад оржээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Таны хэлдэг зөв, байдал ийм л байна. Эрдэнэтэд бид өндөр үнийг хүчээр шахуу тулган мөрдүүлдэг. Эрдэнэтийн дулааны станц Эрчим хүчний хороог шүүхэд өгч, маргааныг эцэслэн шийдээгүй байна. Эрдэнэтийн дулааны станц шаардлагатай мэдээллийг гаргаж өгөөгүй. Энэ нь хоёр байгууллагын хоорондох маргаан биш. Өнгөрсөн онд цахилгааны үнийг нэмсний дараа Эрдэнэтийн төлбөр өссөн.     

Цар тахал, дайны улмаас эрчим хүчний өртөг өсөж, алдагдал өссөөр байна. Гэвч тарифыг төр хатуу хянадаг. Эдийн засгийн өсөлт иргэдийн халаас руу орсны дараа эрчим хүчний үнийг нэмнэ. Өөр арга байхгүй.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: Үйлдвэрийн үнийг хэрэглэгчийн үнэтэй харьцуулж болохгүй. Үйлдвэрийн үнэ дээр түгээх, дамжуулах, хангах өртөг нэмэгддэг тул хэрэглэгчийн үнэ эдгээрийн нийлбэр байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга: “Эрдэнэт” үйлдвэрт жилд 39 тэрбум төгрөгийн зөрүү буюу алдагдал үүсдэг.      

  14 цаг 52 минут
2024.04.12

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хамгийн хямд эрчим хүчийг усан цахилгаан станц нийлүүлдэг нарных 600 төгрөг байхад Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд 37 төгрөгөөр буюу хамгийн бага үнээр нийлүүлдэг. ТЭЦ3, ТЭЦ 4 станцууд 100 төгрөгөөр эрчим хүч үйлдвэрлэдэг юм байна.

БНХАУ-ын зээлээр баруун бүсэд шинээр барих Эрдэнэбүрэнгийн  усан цахилгаан төсөлд  орон нутгийн иргэдийг ажиллуулаарай. Энэ зээлийг бид эргүүлээд төлөх тул нийт зардлын тодорхой хувь Монголд үлдэх ёстой. Дотоодын ААН-үүдийг мөн бүтээн байгуулалтад оролцуулаарай.            

Эрчим хүчний сайд: Бүтээн байгуулалт ирэх сард эхэлнэ. Монголын талын оролцоог нэмэх, худалдан авалтыг дотоодоос хийх хүсэлтээ урд хөршид уламжилсан. Эрчим хүчний үнийг хямдруулах боломжгүй. Ийм амлалт өгөх нь их хортой. Сонгууль дөхсөн үед иргэдийг ингэж хошигруулж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би Ерөнхий сайдад асуулга тавьсан. Сэргээгдэх эрчим хүчний 9 компанитай өндөр үнээр гэрээ хийсэн ажлыг аль сайд гарын үсэг зурсан бэ? Сэргээгдэх эрчим хүчийг нэмэхэд хуулийн ямар орчин хэрэгтэй байна вэ? УИХ юу хийх ёстой вэ? Эрчим хүчний яаманд эрх ашгийн зөрчилтэй хүмүүс байдаг гэж би дуулсан. Одоо тэр хүмүүс ажиллаж байна уу?  Иргэдээс сэргээгдэх эрчим хүч худалдаж авч болох уу?       

  15 цаг 01 минут
2024.04.12

Эрчим хүчний сайд:  Яам болон агентлагийн удирдлагууд дунд ашиг сонирхлын зөрчилтэй, удирдах ажилтан байхгүй. Байсан бол АТГ бидэнд мэдэгдэнэ. Иргэдээс санал ирдэг ч их бага хэмжээтэй эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Одоо сэргээгдэх эрчим хүчний 9 төслийг холбосон гэж би хэлсэн. Залгахад бэлэн болсон 8 станц бий ч үнэ нь өндөр байна. Тусгай зөвшөөрлөө авсныг оруулбал 30-аад төсөл бий.     

Бусад улсуудад сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф их буурсан. Узбекистанд үнэ их бага.

Товуусүрэн: 2007-2017 онд 9 төсөлд тусгай зөвшөөрөл өгчээ. Нар, салхины 22 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тусгай зөвшөөрлийг сунгах зөвшөөрөл нь гараагүй 2 төсөл бий.

  15 цаг 08 минут
2024.04.12

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өндөр үнээр хийсэн, өмнөх гэрээг яах вэ? Энэ асуудлаа яагаад ярихгүй байгаа юм бэ сайд аа? Бөөрөлжүүтийг хувийн хэвшил бариад ирэх намар эхний хэсэг нь ашиглалтад орохоор яах вэ? Тэд мөнгөө гаргаад барьчихсан тул төр эрчим хүчийг нь авахаас өөр аргагүй. Тавантолгойд Камбожийн компани барихаар тендерт шалгарсан гэсэн. Камбож цахилгаан станц барилаа гэж би лав дуулаагүй.

Эрчим хүчний сүүлийн хэд хэдэн сайд нь хариуцлагагүй ажилласан тул ийм байдал үүссэн. Иргэд сар бүр сэргээгдэх эрчим хүчний төлбөр төлж байна. Би дахин асуулга тавина. Ер нь эрчим хүчний салбараа яахаа ярих хэрэгтэй.           

  15 цаг 14 минут
2024.04.12
11 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тариф

11.1.1. салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.085 ам.доллар хүртэл; /Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.2.5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар;
11.1.3.нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.12 ам.доллар хүртэл.
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан