Өнөөдөр /2024.04.03/ Монголбанкнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж 2024 оны хоёрдугаар сарын байдлаарх мөнгө санхүүгийн болон төлбөрийн тэнцлийн статистик мэдээллийг танилцууллаа.
2024 оны хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 38.7 сая ам.долларын ашигтай гарчээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 24.3 хувиар өсөж, 37.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 15.4 хувийг төгрөгийн хадгаламж, 9.8 хувийг төгрөгийн харилцах, 2.2 гадаад валютын харилцах тус тус эзэлжээ.
Нийт хадгаламжийн хэмжээ 22.5 их наяд төгрөг бөгөөд үүний 82.3 хувь буюу 18.5 их наяд төгрөг нь иргэдийн, 17.2 хувь буюу дөрвөн их наяд төгрөг нь байгууллагын, 21.7 хувь нь гадаад валютын хадгаламж байгаа юм.
Зээлийн тухайд 2024 оны хоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар өсөж, 27.8 их наяд төгрөгт хүрчээ. Зээлийн үлдэгдлийн
- 32.6 хувь нь хэрэглээ, хадгаламж барьцаалсан зээл
- 18.9 хувь нь худалдааны салбар,
- 13.7 хувь нь ипотек,
- 7 хувь нь боловсруулах үйлдвэрийн салбар,
- 6.3 хувь нь барилгын салбар,
- 5 хувь нь уул уурхай салбарын зээлүүд тус тус эзэлж байна.
Нийт нийт зээлийн үлдэгдлийн 7.3 хувь нь чанаргүй, 4.4 хувь нь анхаарал хандуулах шаардлагатай ангилалд багтжээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон зээлийн үлдэгдэл 17.9 хувиар өсөж 6.2 их наяд төгрөгт хүрсэн нь нийт банкны салбарын зээлийн үлдэгдлийн 22.4 хувийг бүрдүүлж байна.
2024 оны хоёрдугаар сарын байдлаар 1154 зээлдэгчид 161.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор хоёрдугаар сарын эцэс гэхэд нийт 115627 зээлдэгчийн 7.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээл авсан иргэдийн 74 хувь нь Улаанбаатар хотод байршилтай орон сууц авсан бол 26 хувь нь орон нутагт байр худалдан авчээ.
Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Гуравдугаар сарын мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гарсан. Энэ сард нэмэгдэх төрийн байгууллагуудын цалингийн өсөлт, “Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн тараалт зэргийг тооцсоны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан.
Төрийн байгууллагуудын цалингийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг үүсгэхээс гадна хувийн секторын цалингийн өсөлтийг нэмэгдүүлэх замаар инфляцыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байдаг. Бид өнгөрсөн оны долоодугаар сараас хойш төрийн байгууллагуудын цалингийн өсөлтийн нөлөөнд ажиглалт хийсэн.
Шинэчилсэн тооцооллоор цалингийн өсөлт, ногдол ашиг тараалт нь мэдээж дотоод эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэхдээ нөгөө талаараа гадаад валютын орох урсгал өндөр буюу экспорт их байгаа нь ханшийг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд инфляц оны сүүлийн хагаст бага зэрэг нэмэгдэх хэдий ч ирэх оноос бидний зорилтот түвшинд орж ирэх хүлээлт байна. Бид эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож бууруулсан. Үүнд хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн сааралт голлон нөлөөлсөн.
Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор малын хорогдол өндөр түвшинд хүрсэн. Бидний тооцоо хийж байсан хоёр, гуравдугаар сараас хойш нэмж олон мал хорогдсон тул энэ өсөлтийн төсөөлөл ахиж буурах боломжтой гэдгийг хэллээ.