gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Үрс гарч байгаа нь” зурагт үнэн худал, баян ядуугийн туйлыг эсрэгцүүлэн дүрсэлжээ

Б.Азбаяр
Соёл урлаг
2023-07-18
40
Twitter logo

Б.Шаравын алдарт бүтээл болох “Үрс гарч байгаа нь” тусгай үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж байна.

“Монголын нэг өдөр” хэмээх зургаараа олонд танигдсан зураач бол Балдуугийн Шарав (1869-1939) юм. Эл уран бүтээлийн тухай мэдэхгүй монгол хүн бараг үгүй. Тус зургийн цуврал нь “Үрс гарч байгаа нь” хэмээн уран зураг юм.

Мөн “Үрс гарч байгаа нь” зургийг 1911-1913 оны үед зурсан гэж үздэг аж. Уран бүтээлийг
•    Үрс гарч байна
•    Үрс гарч байгаа нь
•   Айрагны баяр зэрэг олон янзаар нэрийддэг байна. Эрдэмтэд, зураачид зураг дээрх үйл явдал, гол агуулгад хамгийн оновчтой хэмээн үзсэнээр уг нэрээр тогтжээ.

Цуврал зургуудыг даавуун дээр шороон будгаар зурсан аж. 20-р зууны эхэн үеийн монголчуудын ахуйн амьдралыг нэгд нэгэнгүй дүрслэн, өргөн агуулга, этгээд зөрчилт өгүүлэмж, уран ёгтлол зэргийг нэг дэлгэмэлд багтааж, монгол үндэстний уламжлалт зургийн дүр, дүрслэл, тэгийг хадгалснаараа дахин давтагдашгүй гэж тооцжээ.

Ийнхүү 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэж эх хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалж буй аж.

“Монголын нэг өдөр” зурагт мэндлэхээс үхэх хүртэлх амьдрал бүгд дүрслэгдсэн байдаг. Харин “Үрс гарч байгаа нь” зурагт хорвоогийн үнэн худал, баян ядуугийн туйлыг эсрэгцүүлэн дүрсэлснээрээ онцлог юм.

Б.Шарав хөрөг зургийн мастер гэгдэх бөгөөд тэрээр VIII Богд Жавзандамба хутагт, түүний гэргий Дондогдулам хатан, Жанжин Д.Сүхбаатар, Оросын хувьсгалч В.И.Ленин, Ерөнхий сайд агсан Б.Цэрэндорж нарын хөргийг зурсан аж.

Мөн БНМАУ-ын анхны мөнгөн тэмдэгт, одон тэмдэг, шуудангийн маркийг зурж байсан бөгөөд Монголын үнэн сонины комик зураачаар ажиллаж байжээ.

Тэрээр VIII Богдын ивээлд багтсан зураач байсан бөгөөд үнэт торго, дугуй булант цай зэргийг бэлэглэж байсан тэмдэглэл, баримтуудаар нотолжээ. Мөн Богд хан түүнийг марзан хэмээн хочилсон аж. Учир нь Б.Шаравын бүтээлүүд ёгт утга санаатай, зөрчилт дүрүүдийг тод яруу дүрслэн шоглодог байсан тул ийн нэрийджээ.

Энэ удаад толилуулж буй “Үрс гарч байгаа нь” тусгай үзэсгэлэнг Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд зориулан дэглэсэн аж.

Түүнчлэн зургийг гэрэл зурагт буулган, таван минутын хөдөлгөөнт анимейшн болгожээ. Харин анимейшныг Буриадын уран бүтээлч туурвисан байна.

    Анимейшнд байгалийн чимээ болох салхины исгэрээн, шувуу жиргэх, нохой хуцах, хүн, малын дуу авиа, лам ном хурах, буун дуу зэрэг шум оруулжээ. Зургийн үйл явдал болох найралж байгаа хүмүүс, ан ав хийх, зодолдох гэх мэт үйл явдлуудыг хөдөлгөөнтэй болгосон нь сонирхолтой. Ус, цай, цус гэх мэтийг хүртэл урсаж байгааг хөдөлгөөнд оруулсан байв.

    Мөн зураг дахь үйл явдлуудын онцлон салгаж бодит амьдралыг гэрэл зурагт буулгасантай харьцуулснаар дэлгэжээ.

    Эдгээрийн тухай Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал тайлбарлав. Үзэсгэлэн энэ сарын 8-наас 22-ныг хүртэл үргэлжилнэ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан