Б.Шаравын алдарт бүтээл болох ”ҮРС ГАРЧ БАЙГАА НЬ” тусгай үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж байна.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд зориулан монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгын хүрээнд үзэсгэлэнг нэээжээ.
Уг үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын ”Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувиар сан хөмрөгөөс дэглэжээ.
“Үрс гарч байгаа нь” бүтээлийн зарим өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусан болон дүр дүрслэлийн тоон дүнгийн судалгаа, "Үрс гарч байгаа нь" бүтээлийн хөдөлгөөнт анимэйшн зэргийг толилуулна.
Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 8-наас 22-ныг хүртэл үргэлжилнэ.