Энэ оны эхний улиралд агаарын тээврээр зорчигчийн тоо 324 мянга 386 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөнийг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ. Тухайлбал: 234 мянга 121 зорчигч олон улсын нислэгээр, 90 мянга 265 зорчигч дотоодын нислэгээр үйлчлүүлжээ.
- “МИАТ” ТӨХК 173 мянга 541,
- “Аэро Монголиа” 37 мянга 545,
- “Хүннү Эйр” 27 мянга 201,
- “Korean Air” 33 мянга 427,
- “Asiana Airlines” 18 мянга 123,
- “Turkish Airlines” 17 мянга 901,
- “Air China” 4239,
- “Изинис Эйрвэйс” ХХК 6178,
- “Монголиан Эйрвэйс Карго” 2403 зорчигч тээвэрлэсэн байна.
Монгол Улс 40 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй бөгөөд энэ онд 10 орчим улстай шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.
Засгийн газраас агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлж, орон нутгийн нислэгийг сэргээх зорилт тавиад байна. Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа юм. Энэ хүрээнд "ая тухтай, хямд тийз-хүртээмжтэй нислэг" бодлого, зорилт дэвшүүлэн 1.5 сая зорчигч агаарын тээврээр тээвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлэн жилд гурван сая зорчигч тээвэрлэх боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Монгол Улс 40 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй бөгөөд энэ онд 10 орчим улстай шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал: АНУ болон Австрали улстай “Open Skу” агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Мөн оны эхний хагаст Грек, Унгар, ИБУИНХУ-тай хэлэлцээр байгуулахаар байгаа юм.
Эдгээр хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн агаарын тээврийн зангилаа цэгүүдтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бүрэн чөлөөтэй нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдэнэ.
О.Нарантуяа