gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ЯЛ ОНООЛОО

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-04-06
251
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  08 цаг 58 минут
2023.04.06

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 4-нд эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Хэргийн оролцогчид мэдүүлэг өгч дууссан. Одоо нотлох баримт шинжлэн судлах үйл явц, гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна.

Д.Мөнх-Эрдэнэ нарт прокурорын байгууллагаас дараах дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл. Хахууль өгөх
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  14 цаг 11 минут
2023.04.06

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас улсад 112 сая төгрөгийг хохирол учирсан. Үүнээс 82 сая төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг Н.Мөнх-Эрдэнээс, мөн 20 сая төгрөгийг Д.Эрдэнэбаярын ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгохоор шүүгч тус тус шийдвэрлэлээ. Шүүх хуралдаан үргэлжилж байна.

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нь:

  • БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллах хугацаандаа БНХАУ-ын иргэнтэй түрээсийн гэрээ байгуулж, байрны түрээст 93 сая төгрөг төсөвт өртгөөс гаргуулсан,
  • Хөх хот дахь Хянган замын тусгай дунд сургуулиас сургалтын төлбөр аваагүй байхад өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт 15 сая төгрөг төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөөс гаргуулж өөрийн эхнэрт олгосон,
  • Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан "Соната-7”, “Старекс” загварын автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулах нэрийдлээр БНХАУ-ын иргэнийг техникийн туслах ажилтнаар авч, 1 төгрөгийн цалин олгосон,
  • Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад замын зардал олгохдоо Дэд Консул Б.Батзоригт 738 мянган төгрөг, атташе Д.Бямбаад 300 мянган төгрөг, эхнэр Д.Баянжаргал болон өөртөө 551 мянган төгрөг илүү олгож, төсөвт хохирол учруулсан,
  • Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,
  • Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
  • "Евро сервис" ХХК-ийн захирал Б.Ганбаяртай бүлэглэж, газар ашиглах хугацаа сунгасан гэрчилгээ гаргаж бусдад давуу байдал бий болгосон. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалтай нь холбогдуулан 20 сая төгрөг хахуульд өгсөн.

"Евро сервис" ХХК-ийн захирал Б.Ганбаяр нь:

  • Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Д.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Залаатын аман дахь 0.35 га газрын гэрчилгээг сунгуулах зорилгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгсөн.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Эрдэнэбаяр нь:

  •  Дээрх албан тушаалыг хаших хугацаандаа өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй ашиг сонирхлын үүднээс БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнхөөр Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Залаатын аман дахь 0.35 га газрын ашиглах хугацааг сунгасан гэрчилгээг гаргуулсан,
  • 20 сая төгрөгийн хахууль авсан.

Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнх нь:

  • "Евро сервис" ХХК-ийн хоёр жил дараалан газар ашиглаагүй зөрчилтэй гэдгийг мэдсээр байж илт хууль бус албан бичгээр төрийн захиргааны төв байгууллагад Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Залаатын аман дахь 0.35 га газрын газар ашиглах тухай хүсэлт болон хугацаа сунгахыг дэмжсэн саналыг хүргүүлж Б.Ганбаярт давуу байдал олгосон.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.Пүрэвжав нь:

  • "Евро сервис" ХХК-ийн Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Залаатын аман дахь 0.35 га газрын зөрчлийг мэдсээр байж илт хууль бус албан бичиг ирүүлснийг үндэслэн газрын хугацааг сунган ашиглах гэрчилгээг гаргаж, Б.Ганбаярт давуу байдал олгосон нөхцөл тус тус  тогтоогджээ.

  14 цаг 58 минут
2023.04.06

Шүүгч шийдвэрээ танилцуулж байна. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жил хорих ял оноолоо. Мөн 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хоёр жил 6 сарын хугацаагаар хорих ял оноов.

Мөн хахууль өгсөн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оноолоо. Хорих ялыг нэмж нэгтгэснээр 3 жил 10 сар болж буй юм байна. Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах эрхтэй.

Мөн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэм буруутайд тооцож 2.7 сая төгрөгөөр, худал мэдээлэл тараасан гэм буруутайд мөн тооцож 1 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Н.Пүрэвжавын:

  • Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ялаар,

Д.Батмөнхийн:

Б.Эрдэнэбаярын:

  • Нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 16 сая төгрөгөөр торгох ялаар,

Б.Ганбаярын:

  • Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 14 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан