Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анхны 11 цэргийн гарамгай зүтгэлтэнд генерал цолыг олгожээ.
Монгол Улс 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэст генералуудын өдөр болгон тэмдэглэж ирсэн нь генерал цолтнуудыг алдаршуулах, тэдний хийж бүтээсэн үйл хэрэг, дайчин замналыг иргэд, залуучууд, хойч үеийнхэнд сурталчлан таниулах, монгол бахархал, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоотой байжээ.
Монгол Улсад анхны генерал цол олгож эхэлсэн 1944 оноос хойших 79 жилийн хугацаанд 216 цэргийн зүтгэлтэн генерел цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 22, хошууч генерал 119, бригадын генерал цолыг 64 албан тушаалтан хүртсэн байна.
Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр өнөөдөр генералуудад хүндэтгэл үзүүллээ.