Нийслэлчүүдийн усны хэрэглээ жилд 109 сая 500 мянган метр куб байгаа нь Монгол Улсын жилд хэрэглэх усны хэрэглээний 18 орчим хувийг эзэлж байна.
2023 оны байдлаар нийслэлийн 1.7 сая орчим иргэн нэг хоногт 160.2 мянган метр куб ус хэрэглэж байгааг Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Энэ нь өмнөх оноос 1.8 хувиар, 2021 оноос 2.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн эрчимжиж сүүлийн хоёр жилд нийслэлийн хүн амын тоо 3.2 хувиар өсөөд байна. Түүнчлэн барилгажилт эрчимтэй явагдаж байгаа юм.
Усны хэрэглээний дийлэнх буюу 73 хувийг орон сууц, 14 хувийг аж ахуйн нэгж, байгууллага бүрдүүлж байгаа аж. Тухайлбал: орон сууцанд оршин суудаг нэг иргэний усны хоногийн хэрэглээ гэхэд л 115 литр байна.
2022 онд Монгол Улс усны нөөцөөр 145 улсаас 22 дугаарт эрэмбэлэгдэж, усны нөөц багатай орны тоонд багтаж буйг НҮБ мэдээлж байв.
Монгол орны усны нөөцийн 98 хувийг гадаргын усны нөөц бүрдүүлдэг. Сүүлийн байдлаар усны нийт нөөц 564.8 км куб байгааг тооцоолсон байна. Цаашид 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нийт хэрэгцээний 43 орчим хувь нь одоо байгаа усны нөөцөөр хангагдахгүй байх эрсдэлтэй гэж Дэлхийн банк тооцоолж байсан юм.
Энэ чиглэлд гадаргын усны хуримтлал үүсгэх, усны дахин ашиглалт, газрын доорх усны эрэл хайгуулыг нэмэгдүүлэх хэрэгтэйг Усны газар мэдээлж байна. Мөн ус ашигласны, ус бохирдуулсны болон хомстуулсны төлбөр, усны үйлчилгээний үнэ тарифыг харилцан уялдаа холбоотойгоор тогтоох шаардлагатай байгааг тус газар мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд гадаргын дор усны 423 орд байгаа аж. Нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 17.3 хувьд нь усны нөөцийн зураглал хийсэн бөгөөд үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.