Тэртээ 87 жилийн өмнө сураггүй алга болсон нисгэгч бүсгүй Амелиа Эрхартын жолоодож явсан онгоц байх магадлалтай биетийг дууны долгион хэмждэг багаж ашиглан далайн ёроолоос илрүүлжээ.
Тодруулбал далайн гүнд хайгуул хийдэг компанийн эрэлийн баг долгионы аппарат ашиглан далайн ёроолд нисэх онгоцтой төстэй аномалийн дүрсийг авсан байна. Энэ объект нь 87 жилийн өмнө сураггүй алга болсон Амелиа Эрхартын Lockheed 10-E Electra онгоц байж магадгүй гэж багийнхан үзэж байгаа аж.
Тэд Номхон далайн 4,877 метр гүнд онгоцтой төстэй биет илрүүлсэн нь Амелиагийнх гэж таамаглаж байна
39 настай нисгэгч Амелиа Эрхарт 1937 оны долоодугаар сарын 2-нд Номхон далай дээгүүр нисэж байхдаа учир битүүлгээр алга болсон нь бараг 87 жилийн турш оньсого мэт үлдэж, ард түмний хайртай нисгэгчид чухам юу тохиолдсоныг мэдэхийн тулд олон тооны судалгаа, экспедицийг хийж байсан юм.
Хайлтын ажилд хамгийн сүүлд нэгдсэн, Өмнөд Каролина мужийн далайн хайгуулын Deep Sea Vision компанийн усан доорх археологичид болон далайн робот техникийн мэргэжилтнүүдийн баг Амелиад юу тохиолдсон талаарх сэжүүр олсон байж магадгүй хэмээн саяхан мэдэгдсэн байна.
Тэд Номхон далайн 4,877 метр гүнд онгоцтой төстэй биет илрүүлсэн нь дэлхийг тойрохоор бэлдэж байсан Амелиагийн жолоодож явсан, 10 зорчигчийн багтаамжтай Lockheed 10-E Electra онгоц байж магадгүй гэж багийнхан үзэж байна.
Амелиа 4,300м өндөрт нисэж, эмэгтэй нисгэгчдийн дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан
Тус компанийн гүйцэтгэх захирал, нисгэгч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний тагнуулын ажилтан асан Тони Ромео "Зарим нь үүнийг бүх цаг үеийн агуу нууцуудын ердөө нэг гэж нэрлэх байх. Гэхдээ миний бодлоор энэ бол бүх цаг үеийн хамгийн агуу нууц юм. Бидэнд Америкийн түүхэн дэх хамгийн агуу түүхүүдийн нэгд нь цэг тавих боломж байна" гэжээ.
Энэ зургийг Хоуланд арлаас ойролцоогоор 161 км зайд авсан байна. Амелиа Эрхартын онгоц алга болсноос хойш 16 хоногийн турш үргэлжилсэн эрэл хайгуулын дараа АНУ-ын засгийн газар онгоцыг далайд осолдсон байх хэмээн зарлаж байв.
Deep Sea Vision нь 13,468 хавтгай дөрвөлжин км талбайд дуу авианы дэвшилтэт технологи ашиглан далайн ёроолын зураглалыг гаргадаг байна. Компанийн экспедиц 2023 оны есдүгээр сарын эхээр судалгааг эхэлж, арванхоёрдугаар сард дууссан гэж Ромео CNN-д ярьжээ.
1922 оны аравдугаар сарын 22-нд Амелиа 4,300м өндөрт нисэж, эмэгтэй нисгэгчдийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол 1923 онд АНУ-д нисгэгчийн үнэмлэх авсан 16 дахь эмэгтэй болжээ.
Эх сурвалж: CNN