gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Ариунаа: Монгол барагшун газар зүйн заалтаар бүртгэгдэх боломжтой

Б.Азбаяр
Эрүүл мэнд
2023-05-18
146
Twitter logo
Б.Азбаяр
146
Twitter logo
Эрүүл мэнд
2023-05-18
Г.Ариунаа: Монгол барагшун газар зүйн заалтаар бүртгэгдэх боломжтой “Эй Ти Эс Партнерс” ХХК-ийн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа

Мал эмнэлгийн хүрээлэн, “Гарааны нэмэлт тун” ХХК хамтран “Барагшуны судалгаа ба орчин үеийн хэрэглээ” эрдэм шинжилгээний хурлын зохион байгууллаа. Хурал энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН, эрдэмтэд оролцов. Тус бүрийн судалгаагаа нэгтгэх, хамтран уялдаатай ажиллах, барагшуныг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгож экспортлох эцсийн зорилготой аж. Газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгосноор эдийн засагт өндөр өгөөж бий болгоно гэж үзжээ.  

Барагшуныг уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн тэртээгээс өргөн хэрэглэж ирсэн. Тухайлбал үрэвсэлт өвчин, ясны гэмтэл, дархлааг дэмжих зорилгоор боловсруулан хэрэглэдэг. Барагшун нь цаст, өндөрлөг уулын бүсчлэлд өргөн тархалттай, хад, чулуулаг дээр үүссэн эрдсийн хуримтлал юм.

Тухайн бүс нутгийн чулуулаг, хөрс, цаг уурын нөхцөлөөс хамаарч найрлага өөр байдаг. Дорнод Азийн орноор тархсан барагшунтай харьцуулбал, Монгол барагшун хүчиллэг чанар, эмийн төст шим нь өндөр аж. Тиймээс Монгол барагшуныг экспортын бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой гэж үзсэн байна.

Мал судлалын хүрээлэнгээс 25 жилийн туршид барагшуны бүтэц, найрлага, эмийн ач тусыг судалсан.

Харин дэлхий дахинд орчин үеийн анагаах ухааны эмийг, уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлээр орлуулан хэрэглэхэд онцгой зарчим баримтлах болжээ. Ижил төстэй, идэвхт эмийн үйлдлийн молекул механизмыг бүрэн судалж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг бүрэн батлах шаардлагатай аж.

Гэтэл барагшуны химийн бүтэц, найрлага, үйлдлийн механизм нь зарим талаар тодорхой бус.  Судалгааны онол, арга зүйн түвшин шаардлага хангахгүй, зарим өгөгдөхүүнүүд судлагдаагүй ажээ. Иймд халдварт бус өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны эмийг, ялангуяа барагшун агуулсан бэлдмэлийг хэрэглэх боломж хомс байдаг байна.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Т.Энх-Оюун “Манай улсад барагшуны эм, бэлдмэл үйлдвэрлэдэг 30 гаруй ААН бий. Мал судлалын хүрээлэнгээс 25 жилийн туршид барагшуны бүтэц, найрлага, эмийн ач тусыг судалсан. Гэтэл оорондын уялдаагүй, хүч нэгтгэн ажилладаггүйгээс судалгааны цар хүрээ бага, дэлхийн зах зээлд нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн нийлүүлэх боломжоо бууруулж байна. Нэн түрүүнд барагшуныг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох нь чухал” гэв.  

“Эй Ти Эс Партнерс” ХХК-ийн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа “Газар зүйн заалттай /ГЗЗ/ бүтээгдэхүүн гэдэг нь тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал, заншилтай салшгүй холбоотой. Жишээлбэл Булганы Сайханы айраг, Жанчивлан, Залаа Жинстийн цагаан ямааны ноолуур, Увсын чацаргана гэх мэт. Бүс нутгийн онцлог шинж чанартай, олон нийтэд танигдсан, нэр хүндтэй бүтээгдэхүүн гэдгийг ялгах тэмдэг юм.

Өөрөөр хэлбэл гарал үүсэл нь тодорхой, аюулгүй бүтээгдэхүүн гэж хэрэглэгч таних юм. Хөдөө аж ахуйн буюу мах, цагаан идээ, жимс ногоо, зөгийн бал, рашаан, ноос ноолуур, архи, дарс болон гар урлалын бүтээгдэхүүнийг үүнд хамруулж ойлгоно.

Монгол барагшуныг ГЗЗ-тай болгож экспортлох бүрэн боломж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг гаднын хэрэглэгчид, боловсруулалтын процессыг тухайн бүс нутагт нь зорьж сонирхох хүсэлтэй байдаг. Иймд бүтээгдэхүүнээрээ дамжуулан орон нутгийнхаа нэр хүндийг өсгөх, сурталчлах зэрэг ач холбогдол өндөр. Иймд хөнгөн үйлдвэрлэлээрээ эдийн засгийн нөөц бүрдлийг солонгоруулах, ажлын байр бий болгох боломжтой” гэлээ.

Барагшуны эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол:

  • Цочмог архаг үрэвсэл сааруулах
  • Дархлаа дэмжих
  • Хяналтын хэсгийн мэдрэлийн эсийг дэмжих /Саажилт өвчнийг эмчилдэг/
  • Ясны өсгүүр эсийг дэмжих
  • Халдварт өвчний үед нянгийн эсрэг тэмцэх
  • Хучуур эсийн нөхөн төлжилтийг дэмжих
  • Эм бэлдмэлийн хэрэглээнд шингэн алдалтыг нөхөх, амьд организмын био дамжлагыг идэвхжүүлэгч катализатор болдгоороо онцлог.

Барагшуны боловсруулах явцад лаг, шавран хаягдал их гардаг байна. Тиймээс хаягдлыг дахин боловсруулж бэлчээрийн малд эрдэс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн боловсруулсан. Хаягдалгүй технологи хэмээн шагнагдаж байжээ.

Цаашид барагшуныг сүрьеэ, имплант эмчилгээ, уушги, элэг, давсаг, умайн хүзүү, хөхний хорт хавдарт хэрхэн нөлөөлдгийг судлах юм байна. Мөн найрлага, үйлдлээрээ антибиотик төст шинж их тул, антибиотикийн хэрэглээг бууруулахад боломж байгаа эсэхийг судална гэж онцлов.

#Барагшун 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан