Юнител групп нь Монголд анх удаа өөрсдийн хөгжүүлсэн Roblox тоглоомын серверийг албан ёсоор танилцуулсан байна. Хамгийн сонирхолтой нь тэд тоглоом дотроо төрөл бүрийн баннерууд байршуулж өгсөн бөгөөд түүгээрээ дамжуулан 14-23 насны залуусын брэнд болох U brand-ын урамшууллын талаарх мэдээллийг тоглогчдод хүргэж байгаа нь шинэлэг санагдлаа.
Roblox тоглоом нь анх 2006 онд бий болсон цагаасаа хойш өдгөө 50 гаруй сая тоглоомуудыг нэгтгэсэн асар том платформ юм. Энэхүү тоглоомын серверт өдөрт дунджаар 70 сая идэвхтэй хэрэглэгчид нэвтэрч, төрөл бүрийн тоглоомуудыг тоглодог гэсэн судалгаа байна. Манай улсын хувьд GenZ болон Alpha үеийн охид залуус ч гэсэн Roblox-ын ертөнцөд хэдийнээ хөл тавьж, чадварлаг тоглодог болсон гэдгийг аав ээжүүд маань нотлох бизээ. Мөн дэлхийн томоохон компаниуд өөрсдийн гэсэн Roblox тоглоомыг хөгжүүлээд эхэлсэн бөгөөд үүний нэг тод жишээ гэвэл vans, gucci, spotify зэрэг компаниудыг дурдаж болох юм.
Юнител групп нь “Welcome to U Planet” гэсэн энэхүү тоглоомын серверийг бүтээснээрээ гагцхүү залуучуудад ямар боломжийг олгож байгаа вэ? гэсэн асуултад хариулах гээд үзье.
Юун түрүүнд та бидний үр хүүхдүүд болон дүү нар маань төрсөн цагаасаа эхлэн интернэт Wifi-тай орчинд өсөж, хүмүүжиж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мөн орчин үеийн хүүхдүүд дижитал орчинд тоглож, дижитал харилцаанд урьд өмнөхөөсөө ч илүү их ордог болсон цаг үед амьдарч байна. Үүнтэй адил жишгээр Юнител групп нь дээрх тоглоомын серверийг бүтээснээрээ залуучуудад дараах давуу талуудыг авчирна хэмээн бодож байна. Үүнд:
- Монгол тоглогчид дэлхийн томоохон платформоор дамжуулан бусад орны хүүхэд залуустай харилцаж, хэл нэвтрэлцэх
- Өөрсдийн брэндийг сурталчлах, танилцуулах
- Технологи, инновацлаг байдлын оролцоог дэмжиж, дижитал орон зайд цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэх мэт.
Тоглоомын тухай
Уг тоглоомын сервер рүү орсноороо 14-23 насны залуусын брэнд болох U brand-ийн тоглоомуудыг тоглож, бусадтайгаа шударга өрсөлдөх нь чухал гэдгийг ойлгосон юм. Нэлээдгүй чадвар болон авхаалж, самбаа шаардах тоглоом юм шиг санагдсан. Мөн адал явдалд дуртай хэн бүхэн уг тоглоомоос төрөл бүрийн coin цуглуулан U brand ын гоёмсог, cool item-уудыг өөрийн болгох боломжтой ажээ. U planet тоглоом нь орчин үеийн Roblox тоглогчдын хүсэл сонирхолд нийцэх, skin, item-уудад U brand-ийн дүр төрхийг шингээж өгснөөрөө Монголдоо анхдагч branded gaming болж өгсөн гэдгийг үүнээс харж болно. Мөн youtuber Gremix-ын item-ууд хүртэл энд байгаа бөгөөд сегментдээ тааруулж, байж болох хамгийн зөв дүрийг сонгосон гэлтэй. Түүний тоглосон сонирхолтой бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дараарай.
Эцэст нь та бүхэнд нэгэн сонирхолтой арга хэмжээг дуулгаж байна. Юнител групп нь 2023 оны 12 сарын 02 –нд Zaisan Hill цогцолборт Roblox тоглоомын нээлтэндээ зориулж эвент хийх гэж байгаа тул энхрий бяцхан үрсээ дагуулан арга хэмжээнд оролцоорой. Эвентийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.