gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Марайка Гүнше: Гэрэл зурагчид өөрсдийн "зурган хэлийг" олох нь чухал

А.Номин
Соёл урлаг
2023-11-21
156
Twitter logo

ХБНГУ-аас гэрэл зурагчин Марайка Гүнше Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж СУИС-ийн гэрэл зургийн ангийн оюутнууд болон гэрэл зурагчдад “Мэргэжлийн чадвар” сэдвийн хүрээнд хоёр долоо хоногийн турш сургалт явууллаа.

Сургалтад оролцсон оюутнууд "Me and Others" буюу "Би ба Бусад" сэдвийн хүрээнд авсан гэрэл зургуудаараа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр үзэсгэлэн гаргасан юм. 

Энэ талаар сургалтын удирдагч, гэрэл зурагчин Марайка Гүншегээс сургалтын ач холбогдол болоод оюутнуудад гарсан ахиц дэвшлийн талаар тодрууллаа. 
-Энэ сургалтын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Гэрэл зурагчид өөрсдийн "зурган хэл"-ийг олох, гэрэл зурагчны хувьд би хэн бэ, би юу чадах вэ гэдгээ тодорхойлно гэдэг маш чухал гэж би хувьдаа боддог. Тийм ч учраас 14 хоногийн хугацаанд орсон сургалтаараа эдгээр зүйлсийг суралцагчдад ойлгуулахыг зорьсон. 

-Хичээлээ заахдаа юунд голчлон төвлөрсөн бэ?
-Миний хамгийн их хэлж заасан зүйл бол "Өөрийн зургийн сэдэвтэйгээ сэтгэл хөдлөлөөрөө холбогдох". Гэрэл зураг гэдэг бол үгний оронд дүрс ашиглан харилцаа холбоо үүсгэх нэг хэлбэр. Тийм учраас юуг илэрхийлж, ямар харилцаа үүсгэмээр байгаагаа тухайн сэдэвтэйгээ өөрөө холбогдож байж тодорхойлно. Үүнийг залуу гэрэл зурагчдад ойлгуулахад голчлон анхаарсан.  

-Сургалтын хугацаанд оюутнуудад хэр ахиц дэвшил гарсан болон тэдний оролцооны талаар дурдахгүй юу?
-Сурагчид маань гэрэл зургийн тухай илүү гүн судлах чин хүсэлтэй байгааг сургалтын хугацаанд олж анзаарсан. Бид эхлээд долоо хоногт гурван өдрийн хичээл орохоор төлөвлөж байсан ч оюутнуудтай олон удаа уулзаж, зөвлөлдөх шаардлагатай байсан тул долоо хоногт таван өдөр хичээллэсэн. 

Энэ хугацаанд тэд маш олон асуулт асууж, сонирхож өшөө илүүг сурахыг хүсэж байсан нь сайшаалтай. Сурагчид илүү ихийг мэдэж, өөрсдөө нэмж хөгжих чин хүсэлтэй байгааг харах үнэхээр сайхан санагдсан гэж хэлмээр байна. 

    Сурагчид заасан сэдвийн дагуу өөрсдөө зургаа авч, үзэсгэлэнд дэлгэсэн юм. Уг сургалтад хамрагдсан сурагчдын төлөөлөл, гэрэл зурагчил Г.Мөнх-Од, Бид өөрсдийн авсан гэрэл зургуудаа угаагаад багштайгаа юу нь болж байна, болохгүй байна гэдгийг ярилцаад, зөвлөлдөөд явдаг байсан. 

    Би сургалтын явцад яг юу илэрхийлэхээ мэдэхгүй их олон зураг дардаг юм байна гэдгээ ойлгосон. Зүгээр л олон зураг дарчихна, дараа нь тэд нарыгаа яаж хооронд нь холбохоо мэддэггүй. Харин сургалтын дараа зураг дарахаас өмнө ямар зураг авах, юуг илэрхийлэх гэж байгаагаа эхлээд тодорхойлох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 
    Би өөрөө гэрэл зурагчин хүн учраас бусад гэрэл зурагчин яаж зургаа дардаг вэ гэдгийг илүү харуулахыг зорьж, төгсөлтийн бүтээлээ гаргасан. Би өөрийгөө толинд харахад, яг зураг дарах мөчдөө нэг нүдээ аниад дардаг юм байна лээ. Харин бусад зурагчин камерын ард ямар хувиралтай байдаг вэ гэдгийг өөрийн бүтээлээр харуулахыг зорьсон гэв. 

    Гэрэл зургуудыг Г.Өнөболд

    Гэрэл зургуудыг Г.Өнөболд

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан