Жил бүрийн тавдугаар сарын 12-нд олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэдэг. Монгол Улсад нийт 13947 сувилагч буюу 10 мянган хүн амд 41.0 сувилагч ногдож буй юм.
Хөдөө орон нутагт 10 мянган хүн амд ногдох сувилагчийн тоо 33.4 байгаа бол Улаанбаатарт энэ үзүүлэлт 46.8 байна. 10 мянган хүн амд ногдох сувилагчийн тоо баруун бүс 38.3, хангайн бүс 34.5, төвийн бүс 34, Зүүн бүс 35, УБ 47.7 байна.
Улсын хэмжээнд нэг сувилагчид дунджаар 244 хүн ногдож байгаа бол баруун бүс 261, хангайн бүс 290, төвийн бүс 294, Зүүн бүс 286 бол УБ 210 байгаа юм.
Сувилагчдын насны бүтэц:
- 29 хүртэл 27.4 хувь
- 30-39 нас 27.9 хувь
- 40-49 нас 22.9 хувь
- 50-54 нас 12.6 хувь
- 55-с дээш 9.1 хувь
Монгол Улсад сувилагч бэлтгэдэг нийт 13 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 онд 901, 2022 онд 675 сувилагч төгсжээ.
Дэлхий дахинд:
- Дэлхий дахинд 27 сая хүн сувилахуйн мэргэжилтэн ажиллаж байна.
- Сувилагчдын 90 орчим хувь нь эмэгтэйчүүд
- 1000 хүнд ногдох сувилагчийн тоо Швейцарь 17.9, Норвег 17.8, Австрали 12.2, Герман 11.7, БНХАУ 3.1, Монгол Улсад 4.1 ногдож байна.
Дэлхий дахинд 7 сая орчим сувилагч дутагдалтай ба сувилагчийн хомсдол Зүүн өмнөд Ази, Африкт илүү байна. Эрүүл мэнд, сайн сайхны төлөөх Тогтвортой хөгжлийн 3-р зорилтод бүх улс орнууд хүрэхийн тулд 2030 он гэхэд дэлхий дахинд 9 сая сувилагч, шаардлагатай гэж ДЭМБ тооцоолжээ.
Сувилагч нар эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны болон олон нийтийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүх нийтийн эрүүл мэндийг хангахад сайн бэлтгэгдсэн, боловсролтой, хангалттай тооны сувилагч чухал бөгөөд тэдний үзүүлж буй үйлчилгээ, тусламж үйлчилгээний чанарт тохирсон цалин хөлс, хүлээн зөвшөөрөгдөх байдал чухал юм.
Сувилагчийн жилийн цалингийн хэмжээ өндөр орнууд:
- Люксембург 91000$
- Герман $80.610
- АНУ- $77,460
- Канад - $75.660
- Харин сувилагчдын дэлхийн дундаж жилийн цалин 46.050 ам.доллар байна.