Олимпизм+LENOVO=LOVE
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин “Бээжин-2008” олимпийн наадмын албан ёсны түнш
“Lenovo” компанийн Дундад Ази болон Монголыг хариуцсан захирал Артур Яныг
хүлээн авч уулзлаа.
“Lenovo” компани нь “Турин-2006” өвлийн олимпоос эхлэн олимпийн хөдөлгөөнтэй
хамтран ажиллаж буй бөгөөд ирэх сард Монгол улсад “Бээжин-2008” олимпийн
наадмын бамбарыг танилцуулах, олимпийн түүхийг сурталчлах үйл ажиллагаа зохион
байгуулах гэж байгаагаа илэрхийлээд цаашид хамтран ажиллах санал тавилаа.
Эрхүүгээс алт, мөнгөн медальтай ирлээ
Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод жил бүр зохиогддог боксын олон улсын тэмцээнд
манай тамирчид амжилттай оролцоод иржээ. Эрхүү хотын амбан захирагчийн нэрэмжит
энэ удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Узбекистан, Беларусь, Гүрж, Ажербайжан улсын
ширэн бээлийтнүүд хүч үзжээ.
Манай улсаас “Хар чоно” клубийн дасгалжуулагч Л.Энхбаатараар ахлуулсан таван тамирчин
оролцсоноос 51 кг-ын жинд Б.Бямбасүрэн гурав ялж мөнгө, 60 кг-д Б.Содгэрэл
алтан медалиар энгэрээ мялаажээ.
Тамирчид Хөх хотод бэлтгэл хийнэ
ӨМӨЗО-ы БТСХ-ны дарга Ши Миний урилгаар БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчид
Өвөр Монголд зочлоод иржээ. Энэ үеэр хоёр тал 2007 онд биеийн тамир спортын
салбарт хамтран ажилласан үр дүнгээ хэлэлцэж, ирэх онд хийх ажлын талаар санал
бодлоо солилцов. Мөн манай тамирчид “Бээжин-2008” олимпийн бэлтгэлийг чөлөөт,
жүдо, буудлага, бокс, марафоны төрөлд Хөх хотод хүч сэлбэхээр болжээ. Энэ
сарын 24-нд ӨМӨЗО-ы БТСХ-ны удирдлага манай оронд ирэх юм байна.
Д.Болдбаатарын ээлжит түрүү
Өчигдөр Нисэхийн баруун дэнж, олны нэрлэж заншсанаар Морингийн даваанд автомашины
бартаат замын уралдаан болж өнгөрлөө. Монголын авто мастеруудын холбооны нэг
жилийн босгон дээр болж буй тус тэмцээнийг “Мон-бэт” компани ивээн тэтгэн
явуулав. “Мон-бэт мастер кросс-2007” нэрийн дор явдагдсан тус тэмцээнд 13 төмөр
хүлэгтэн тоосоо өргөсөн.
Тамирчид хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд хэсгийн гараанд үзүүлсэн
амжилтаар нь шигшээ уралдаанд уралдуулсан. Шигшээ уралдаанд “Морьтхангай”
компанийн тамирчин ОУХМ Д.Болдбаатар тэргүүлж, цом медаль, нэг сая төгрөгийн
эзэн боллоо. Хоёрдугаар байрт ОУХМ П.Дарханжаргал орж, 800 мянган төгрөгөөр
шагнуулжээ. Гурав, дөрөвдүгээр байрт өмнө нь суудлын автомашины ангилалд
өрсөлдөж байсан Э.Дамбадонир, Г.Төгсмандах нар орсон бол айргийн тавд ОУХМ
С.Эрдэнэчулуун орсон. Тус тэмцээн нь МАМХ-ны цуврал таван уралдааны төгсгөлийнх
бөгөөд нийлбэр дүнгээ ирэх сард болох холбооныхоо шинэ оны баярын үйл
ажиллагааны үеэр тодруулах юм байна.