Одоогоос 20 жилийн өмнө Монгол эзэнт гүрний тухай хэн ч дурсдаггүй байсан. 1921-1990 онд Оросын нөлөөнд байх үед Чингэс хааны тухай ярихыг хориглодог байжээ. Учир нь монголчуудын үндэсний бахархлыг хэт дөвийлгөхгүй гэснээс тэр юм. Монголын эзэрхэг хөршүүд нэрт цэргийн жанжин, удирдагчийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг аль болох дарахыг хичээдэг. Чингэс хаан Хятадаас Орос, Энэтхэгээс Балканы тэнгис хүрэх дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан билээ.
Гэхдээ тэр нь төдийлөн удаан оршин тогтнож чадаагүй. Эцэс сүүлдээ Монгол хөршүүддээ эзлэгдэж 1732-1911 онд Хятадын нэгэн муж, XX зууны ихэнхэд нь Оросын хараа хяналтад байсан. 1990-ээд онд эсэргүүцлийн цуглаанаар Зөвлөлтийн нөлөөнд байсан удирдагчдыг түлхэн унагааж, ардчилал тогтож ард түмэн Чингэсийг эргэн дурсах болжээ. Монголын нийслэлийн төв дэх Сүхбаатарын талбай дээр түүний хөшөөг босгосон. Хөшөөний дэргэд зургаа авахуулах гэсэн хүмүүс дугаарлан зогсоно. Чингэс хаан гэсэн үг нь эрч хүчийг өгдөг ундаа мэт. Түүний нэрээр зоогийн газар, аялал жуулчлалын компани төдийгүй архи, шар айргийг хүртэл нэрлэжээ. Өнгөрсөн жил Монголын хууль батлагчид Чингэс хаан нэрийг лицензтэй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж худалдаа арилжаанд энэ нэрийг ашиглахад хяналт тавихаар болж, түүнээс багагүй ашиг олсон. Намайг саяхан Монголд очиход орчуулагчаар маань ажилласан Болор гэгч оюутан Чингэс Хааны тухай ярихдаа дуугаа намсгаж байсан нь тэр өдгөө амьд, улс орныг захирсан хэвээр мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Их хаанаас залгамжлан үлдсэн соёл одоо ч байдаг. Жил бүр наадам гэгчийг зохион байгуулж морь уралдаж, нум сум харваж, бөх барилдана. Түүний цэргүүдийг эрч хүчээр тэтгэж байсан айргийг өнөөдөр хүртэл хөдөөний замд зарж, нүүдэлчид түүгээр зочдоо дайлна.
Чингэс хаан бол юуны түрүүн цэргийн нэртэй жанжин. Монгол Улсыг байгуулахад түүний оруулсан хувь нэмэр өнөөдөр хүртэл мэдрэгддэг. Тэрбээр Монголыг бичиг үсэгтэй болгож, түүнийг нь өнөөдөр хүртэл хэрэглэж байна. Түүгээр ч зогсохгүй эзэнт гүрнээ хуультай болгосон. Бусдын шашинд хүндэтгэлтэй хандах нь түүний захирч байсан гүрний нэг онцлог байсан бөгөөд өнөөдөр энэ нь маш дэвшилтэт тооцогддог үзэл. Чингэс хааны эзэнт гүрний үед шашин шүтлэгт ямар нэгэн хязгаарлал байгаагүй. Цэргүүддээ ямар ч шашныг шүтэхийг зөвшөөрдөг, хамгийн гол нь Монголын эрх баригчдын хувьд төвийг сахисан байх ёстой. Чингэс хаан хоорондоо дайсагналцаж байсан омгуудыг нэгтгээд Чингэс нэрийг авсан. Түүний хүүхдүүд 25 жилийн дотор ромчуудын 400 жилд эзэлж аваагүй тийм их газар нутгийг мэдэлдээ оруулсан билээ. Чингэс хаанд талархах ёстой ард түмэн бол зөвхөн монголчууд биш. Түүний ачаар Орос, Хятад улс байгуулагдаж, нэгдсэн билээ.
Ардчиллын замыг сонгоод удаагүй байгаа залуухан улс маш хатуу, хэрцгий гэгддэг хүнийг ийнхүү өргөмжилж байгаа нь сонин юм. Гэхдээ Монголын эзэнт гүрэн мандан бадарсны нэг шалтгаан нь хүн бүр хийснийхээ хэрээр гэсэн зарчим үйлчилж байсантай холбоотой. Тэр үед арьсны өнгө, гарал үүсэл бус хувь хүний авьяас чадвар чухал байсан. Тухайн үед алс холын талд амьдарч байсан нэг хүн маш богино хугацаанд том эзэнт гүрнийг байгуулсан нь одоо болтол эх орон нэгтнүүдийнх нь гайхлыг төрүүлсээр байна.
“Тhe Wall Street Journal”