gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
5.28
Зурхай
6
Цаг агаар
3121 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • ГУТАЛ
Хэрэгтэй
  • - МЕГА ТӨСӨЛ
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
  • - КОВИД-19
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - GoGo асуулт
  • - СEO
  • - GoGo Cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
ГУТАЛ
Хэрэгтэй
МЕГА ТӨСӨЛ
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
КОВИД-19
Ярилцлага
Хүмүүс
GoGo асуулт
СEO
GoGo Cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Нүүр
Хайх
Цэс
  Жиргээ
  Цэс

“Мөрөөдлийн машин” 14 дэх удаагийн гар зургийн уралдааны ШИЛДГҮҮД шалгарлаа

  Tweet
О.Хандмаа
2021-01-30
 Tweet

“Тоёота Мотор Корпорац”-ийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Dream Car” буюу “Мөрөөдлийн машин” 14 дэх удаагийн гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа.

Хүүхэд бүрийн хүслээ шингээн зурсан 400 гаруй бүтээл энэ удаагийн уралдаанд иржээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар бүтээлүүдийг хүлээж авч, хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад авьяасаа нээх боломжийг олгосон онцлогтой уралдаан боллоо. Энэ жилийн уралдаанд 4-15 насны оролцогчид бүтээлээ ирүүлжээ.

Ур чадвар, ухаан, авьяасаа шингээн зурсан бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хоёр үе шаттайгаар шүүж, шилдгүүдийг шалгаруулжээ.

“Мөрөөдлийн машин” хүүхдийн гар зургийн уралдаан нь олон улсын хэмжээнд 14 дэх жилдээ, Монгол Улсын хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Энэ уралдаанд 70 гаруй улсаас шилдгээр шалгарсан хүүхдүүд бүтээлээ илгээн оролцдог уламжлалтай. Тэдний нэг хэсэг нь болж бүтээлээ ирүүлсэн бүх хүүхдүүдэд халуун баяр хүргэе.

Энэ удаагийн уралдааны ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Контент" компани ажилласан байна.

Ингээд та бүхэнд ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ танилцуулъя.

  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зураач, урлаг судлаач С.Цогтбаяр
  • Г.Занабазарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейн захирал, зураач, урлаг судлаач, доктор, профессор П.Байгалмаа
  • "Хөөрхөн шар шувуу" сургалтын төвийг үүсгэн байгуулагч, Монгол тв-ийн хүүхэд хөгжлийн булангийн эрхлэгч, багш Г.Төмөрзаяа нар энэ удаагийн уралдааны бүтээлүүдэд өөрсдийн үнэлгээг өгч, шилдгүүдийг тодруулжээ.

Салбартаа хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн, туршлагатай шүүгч нар "Мөрөөдлийн машин" 14 дэх гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг хэрхэн шалгаруулсан, ямар ур чадваруудыг онцлон харж, оролцогчдын оюуны бүтээлийг тунгаан шүүсэн талаарх сэтгэгдлийг сонирхоцгооё.

ОДООГИЙН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭХҮЙГЭЭР МӨРӨӨДЛИЙН МАШИН НЬ УСАН ДООГУУР ЯВЖ, ХАРЬ ГАРАГТ ОЧИЖ, СОЛОНГОН ДЭЭГҮҮР ДҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр: Хүүхдүүдийн сэтгэхүй маш өөр болсон нь бүтээлүүдээс нь ажиглагдсан. Оролцогчдын бүтээлүүд их гоё өнгөлөг байсныг дурдах нь зүйтэй. Бидний үеийн хүүхдүүдийн мөрөөдлийн машин бодит байдалд тулгуурласан, хамгийн гоё доо л нисдэг машин байх байсан. Харин одоогийн хүүхдүүдийн сэтгэхүйгээр мөрөөдлийн машин нь усан доогуур явж, харь гарагт очиж, солонгон дээгүүр дүүлж байна. Ийм машинуудыг өөрсдийн бяцхан оюундаа буулгасан байна. Энэ уралдааныг бидний ирээдүй хойч хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах урлагийн толь гэж хэлж болно. 

ЗУРГУУДЫН ЖИЖИГ ХЭСЭГ БҮРИЙГ АВЧ ҮЗЭН, ШҮҮГЧИД ХООРОНДОО ЯРИЛЦАЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН

Г.Занабазарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейн захирал, зураач, урлаг судлаач П.Байгалмаа: Би өөрийн туршлагад тулгуурлан үнэлгээгээ өгсөн. Шүүлтийн баг зөв бүрдэж чадсан. Улмаар бүх бүтээлийг няхуур харж, аль аль талаас өөрсдийн санаануудыг ярилцсан. Хамгийн гол нь хүүхэд өөрөө сэтгэж, өөрийнхөө гараар зурсан байдлыг түлхүү харж дүгнэсэн. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бүтээлд хэтэрхий их анхаарал тавьж, нөлөөлөх хандлага байдаг. Хүүхдээ зурж байхад “үгүй ээ ингэж зур” гэх мэтээр хандах нь бий. Зарим хэсэгт эцэг эхчүүдийн гар оролцсон бүтээл ч ирэх нь бий. Тиймээс үүнд маш анхааралтай ханддаг. Улмаар зургуудын жижиг хэсэг бүрийг авч үзэн, шүүгчид хоорондоо ярилцаж шийдвэрээ гаргасан.

БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛСЭН ХҮҮХДҮҮД БҮГД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ОЛОН ЗҮЙЛИЙГ СУДАЛДАГ НЬ ЗУРГУУДААС НЬ ХАРАГДАЖ БАЙСАН

"Хөөрхөн шар шувуу" сургалтын төвийг үүсгэн байгуулагч Г.Төмөрзаяа: Шинэлэг санаа, бүтээмжтэй оролцоо, зургаа хэр ур чадвар шингээж зурсан бэ гэдэгт анхаарч шүүлтээ явуулахыг чиглэл болгосон. Хүүхэд бүр зураач мөн. Гэхдээ асуудлыг илүү өргөн хүрээнд сэтгэж, бусдын харж чадаагүй өнцгийг бүтээлдээ шингээсэн эсэх нь чухал. Бүтээлээ ирүүлсэн хүүхдүүд бүгд дэлхийн хэмжээний олон зүйлийг судалдаг нь зургуудаас нь харагдаж байсан. Бусдыг шууд даган дуурайх бус өөрийнхөөрөө шинэ санааг сэдэх нь ялагч болох магадлалыг ихэсгэдэг. “Мөрөөдлийн машин” гэх сэдэв нь хүүхдийн чөлөөтэй сэтгэх боломжийг нээж өгч байгаа юм. Мөрөөдлийн машинаараа дамжуулж хүүхдүүд өөрсдийн хүсэл, бусдад хийж өгөхийг мөрөөддөг зүйлээ өргөн цар хүрээтэйгээр илэрхийлэх боломжийг олгосон.

“МӨРӨӨДЛИЙН МАШИН” 14 ДЭХ УДААГИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

8 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:

  • Нэгдүгээр байранд А.Амин-Эрдэнэ /7 настай/
  • Хоёрдугаар байранд Э.Ялгуун /6 настай/
  • Гуравдугаар байранд Б.Анхилуун /4 настай/

А.Амин-Эрдэнэ, 7 нас "Шидэт гутал" А.Амин-Эрдэнэ, 7 нас "Шидэт гутал"

Э.Ялгуун, 6 нас "Усанд, газарт, агаарт мөрөөдлийн машинаараа гэр бүлээрээ" Э.Ялгуун, 6 нас "Усанд, газарт, агаарт мөрөөдлийн машинаараа гэр бүлээрээ"

Б.Анхилуун, 4 нас "Гүнжүүдийн машин" Б.Анхилуун, 4 нас "Гүнжүүдийн машин"

8-12 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:

  • Нэгдүгээр байранд О. Гэрэлмаа /8 настай/
  • Хоёрдугаар байранд Э.Содбилэг /9 настай/
  • Гуравдугаар байранд Э.Энх-Учрал /10 настай/

О.Гэрэлмаа, 8 нас "Хайр түгээгч машин" О.Гэрэлмаа, 8 нас "Хайр түгээгч машин"

Э.Содбилэг, 9 нас "Эзэн Чингистэй уулзсан минь" Э.Содбилэг, 9 нас "Эзэн Чингистэй уулзсан минь"

Э.Энх-Учрал, 10 нас "Хорвоо ертөнцтэй танилцах хүсэл" Э.Энх-Учрал, 10 нас "Хорвоо ертөнцтэй танилцах хүсэл"

12-15 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:      

  • Нэгдүгээр байранд Э.Хулан /14 настай/
  • Хоёрдугаар байранд Б.Дөлгөөн-Эрдэнэ /12 настай/
  • Гуравдугаар байранд Э.Хонгорзул  /12 настай/

Э.Хулан, 14 нас "Мөрөөдлийн машин - Бидний холбоо" Э.Хулан, 14 нас "Мөрөөдлийн машин - Бидний холбоо"

Б.Дөлгөөн-Эрдэнэ, 12 нас "Time ripper. Цаг урагч" Б.Дөлгөөн-Эрдэнэ, 12 нас "Time ripper. Цаг урагч"

Э.Хонгорзул, 12 нас "Ядуу хүмүүст зориулсан тусламжийн машин" Э.Хонгорзул, 12 нас "Ядуу хүмүүст зориулсан тусламжийн машин"

 “Мөрөөдлийн машин”-аа цаасан дээр буулган, сэтгэлээ шингээн бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдодоо дахин баяр хүргэхийн сацуу 15 дахь удаагийн уралдаан аравдугаар сараас зарлагдах сайхан мэдээг дуулгая.

Сэтгүүлч О.Хандмаа
О.Хандмаа
Хэзээ
2021-01-30

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

© 2007 - 2022 Mongol Content LLC