gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн гэрэл зургууд

С.Чулуун
Түүхэн зураг
2020-12-29
259
Twitter logo
С.Чулуун
259
Twitter logo
Түүхэн зураг
2020-12-29

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ой өнөөдөр тохиож байна. Соёлын сайд, академич С.Чулуун Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдагчдын нэг Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн амьдрал, үйл ажиллагааны тоймыг холбогдох гэрэл зургуудаар баяжуулан тавьсан илтгэлээс товчлон хүргэж байна. 

Чин ван, тэргүүн сайд Ханддоржийн амьдрал үйл ажиллагааны түүхийн судалгаа 1990-ээд оноос хойш нэлээд эрчимтэй явагдсан. Түүний намтар үйл ажиллагааг судлахдаа бичгийн эх сурвалжийг үзэхээс гадна аман түүх, гэрэл зургийн түүх зэргийг орхигдуулж болохгүй. 

Би түүний холбоотой зарим гэрэл зургийн талаар бага сага судалгаа хийсэн болно. Миний өгүүлэн буй илтгэлд үндсэн чиглэлийн гэрэл зураг материал танилцуулах гэсэн юм. Үүнд: 
1. Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн хошууны гол хийд Вангийн хүрээний тухай.
2. Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн амьдрал, гэр бүлийн тухай,
3. Орос дахь 1912-1913 оны зааг үеийн айлчлалын тухай сонирхуулъя. 

Чин ван Ханддоржийн хошууны гол хийд нь Дайчин вангийн хүрээ болно. Энэ хүрээ нь Улиастайгаас Хиагт явах замын гудаст байрлах бөгөөд нэлээд жуулчид, аялагчид дайран гарсан байдаг. Чин ван, тэргүүн сайд Ханддоржийн хошууны тус хийдээр аялсан жуулчдын тэмдэглэл зэрэг зүйлст үлдэж хоцорсон гэрэл зураг баримтууд нэлээд байдаг юм. Миний бие энэ удаад Ханддоржийн хошууны гол хийдэд зочилсон нэгэн аялагчийн тэмдэглэлээс болон гэрэл зургаас танилцуулъя. Энэ бол 1908 оны орчимд Монголын төв болон умард хэсгээр жуулчлан явсан Оросын иргэн С.Ф.Степанов юм. 

Тэрээр А.П.Свычниковын нийтлүүлсэн “Монгол дахь Оросууд” 1912 оны бүтээлд Чин ван Ханддоржийн хүрээнд ирж суусан 13-р Далай ламын сууж байсан гэрийн зургийг оруулжээ. Энэ гэр нь Вангийн хүрээнд байсан юм. Энэ гэрийн байрлаж байсан ерөнхий байдлыг Далай ламыг тус хүрээнд байхад уулзахаар ирсэн П.К.Козловын авсан гэрэл зурагт дараахь байдалтай тусгагджээ. 

Вангийн хүрээний ерөнхий зураг сэлт олон боловч энэ зураг зориуд Далай лам сууж байсан хэмээн тэмдэглэсэн байснаараа онцлогтой. Харин нөгөө ерөнхий байдлыг харуулсан зураг дээр байгаа гэр бол бас шалтгаантай. Учир нь Козлов бол Далай ламын өөрийн зургийг авахыг хүссэн боловч тэрээр зөвшөөрөөгүй юм.

Түүний Газарзүйн нийгэмлэгийн архивт Далай ламын Хүрээнд байхдаа сууж байсан сүмийн зураг гэж нэгэн сүмийн зураг авсан байдаг. Тэгэхээр энэ зураг ч мөн Дайчин вангийн хүрээнд байх үеийнх нь гэр өргөөний зургийг тусгайлан авсан бололтой гэж үзэж болох болов уу. Энэ өргөөний зургийг чухам хэний ямар зориулалттай гэж тогтоож үл чадаж байсан Степановын нэг өгүүлбэр учрыг олоход нэмэр болсон нь гэрэл зургийг түүхийн судалгаанд ашиглах аваас олон янз байдлаар харьцуулан үзэх шаардлагатайг илтгэнэ. 

2. Чин ван, тэргүүн сайд Ханддоржийн амьдрал, гэр бүлийн түүх. 
Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн амьдрал үйл ажиллагаанд холбогдох бичгийн дурсгал ч ховор, гэрэл зураг ч дутмаг байдаг юм. ОХУ-ын Санкт-Петербургийн Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын хүрээлэнгийн музей буюу “Кунсткамер” -ын гэрэл зургийн сан хөмрөгт энэ зураг “Дайчин вангийн хатан” гэсэн ар талдаа бичмэл үсэгтэй юм. 

Чухам энэ хүн Дайчин вангийн хатан мөн эсэх, мөн бол аль үеийн Дайчин ван болох зэрэг эргэлзээтэй асуудал үүссэн. Гэтэл энэ зураг нь аль Дайчин вангийн эхнэр вэ? Тухайн үед халхын дөрвөн аймагт Дайчин гүнээс дээш цол хэргэмтэй ижил төстэй нэртэй ван цолтон алга байна. 

Тухайлбал, Сэцэн хан аймгийн дайчин бэйс Цэрэндаш бэйсийн хэргэмтэй, Сайн ноён аймгийн Цэрэндорж түшээ гүн цолтой, Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дашравдан гүн цолтой байна. Дээрх эмэгтэйн зураг нь Францын Үндэсний Номын сангийн сан хөмрөгт 1895-аад оны үед хамаарах альбомд оруулсан байна. Хэрвээ 1895 оны орчим гэж үзвэл Ханддорж засаг залгаад удаагүй 24 настай залуу байсан. Энэ язгууртан эмэгтэйн зургийг би чин ван, Эрдэнэ Дайчин ван Ханддоржийн хатан байж мэднэ гэж үзэж байна. 1895 оны орчим гэж үзэж болох магадлал бас бий. Түшээт хаан аймгийн Дархан чин ван Пунцагцэрэн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдаар тохоогдоод байсан үе юм. Францын зургийн цомог дотор Пунцагцэрэнгийн залуу үеийн зураг бий. 

Харин дараагийн зураг бол 1905 онд П.К.Козлов тэргүүтэй шинжилгээний ангийнхан Хандвангийн хүрээнд ирж Далай ламтантай уулзах үед авсан зураг болно. Эдгээр гурван язгууртан эмэгтэй бол хошуу ноёны хатад, охид болно. Чухам хэн нь хэн болохыг нэр заан тэмдэглэсэн зүйл алга. Ямартай ч Козловын шинжилгээний ангийнхан Далай ламыг Вангийн хүрээнд ирсэн хойно ирж уулзах үед авсан зураг  бололтой. Учир нь Далай лам 1905 оны аравдугаар сард Вангийн хүрээнд ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ зургийг харвал өвлийн байдал үзэгдэнэ. Харамсалтай нь Козловын энэ цуглуулга тайлбар үгүй юм. Гэвч хаа нэгтэй тайлбартай байхыг үгүйсгэхгүй. Ямар боловч Оросын Газарзүйн нийгэмлэг, Эдийн соёлын хүрээлэн, ШУА-ийн салбар архив, Дорно дахины гар бичмэлийн сан хөмрөгт буй түүний цуглуулгад тийм зүйл өнөө хэр олсонгүй.

Удаах зураг нь элчин сайд Ё.Отгонбаяр Ханддоржийн төрлийнхнөөс олж илрүүлсэн сонирхолтой зураг юм. Уг зурагт буй хатан нь Козловын авсан зурагтай нэлээд төслөг юм. Харин энэхүү морь унаж байгаа зураг бол Польшоос олдсон зураг. 1913 оны орчимд Польшийн геологич Поклевскийн авсан нэлээд хэдэн зураг буй. Түүний дотор Монголын язгууртан, сайд хэмээн тэмдэглэгдсэн энэ зургийг Ханддорж гэж байж магадгүй гэж би үзээд байгаа юм.  й

3. Чин ван, тэргүүн сайд Ханддорж ба Орос дахь айлчлал 
Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн айлчлал нь 1912 оны аравдугаар сарын сүүлчээс 1913 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Энэхүү айлчлал нь ХХ зууны Монголын түүхэнд албан ёсны төрийн хэмжээнд айлчилсан анхны айлчлал байлаа. Тухайн үед Оросын эзэн хаанаас эхлээд Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд болон бусад сайд нартай албан уулзалт хийж ихээхэн идэвхийлэн ажилласан юм.

Гэвч Оросын бодлого нь Монголын тусгаар тогтнолыг дэмжихээс илүүтэй өөрийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа, бодлого явуулж байсан юм. Ханддорж сайдыг айлчлах үед нэлээд хэдэн онцлог үйл явдал болсны нэг нь Оросын хаадын угсаа залгамжлал Романовын угсааныхны хаан ширээнд заларсны 300 жилийн түүхт ой болж нэлээд арга хэмжээнд оролцсон байдаг. 

Ханддоржийн өдөр тутмын зүйлсийг тэмдэглэсэн тэмдэглэлд ч мөн энэ тухай дэлгэрэнгүй дурдсан. Миний хувьд өнөөдөр зөвхөн сонирхолтой байж болох хэдэн гэрэл зургийг харуулахыг хүссэн юм. Чин ван Ханддоржийн айлчлалын үеийг тодруулах гэрэл зургууд нэлээд илэрч байна. 

Эдгээр зургууд нь Оросын Санкт-Петербург дэх кино, гэрэл зургийн архивын сан хөмрөг, тухайн үед гарч байсан өдөр тутмын сонин хэвлэл зэргээс шүүж олсон юм. Эдгээр гэрэл зургууд нь Чин ван Ханддорж, түүний амьдрал үйл ажиллагааг тодруулах, тухайн үеийн түүхэн цаг үеийн байдал, бусад эх сурвалж, баримттай харьцуулан үзэх боломжийг олгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, түүний гэр бүл, хувийн амьдралд холбогдох зургууд, хошуу нутаг, сүм хийдийн тухай, 13-р Далай лам зочлон сууж байсныг гэрчлэх, Орос дахь албан айлчлалын үеийн сонин хачинг тодруулахад ихээхэн сонирхолтой байж мэднэ. Жишээлбэл, тухайн айлчлалын бүрэлдэхүүнийг таниж мэдэх, өдөр тутмын үйл явдлыг тэмдэглэсэн зүйлд байхгүй зүйлсийг хүртэл тодруулах боломж олгож байж болох биз ээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан