Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнчин тархины хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг нутагшуулаад байна. Гаднын улс орнуудад өндөр өртөгтэй хийдэг уг хагалгааг Монголдоо даатгалын хөнгөлөлттэйгөөр хийлгэх боломжтой гэдгийг тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч, Анагаах ухааны магистр Ж.Төгөлдөр ярилаа.
-Сайн байна уу? Гуравдугаар эмнэлэгт өнчин тархины хорт хавдар авах мэс заслыг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Хагалгааны талаар танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу? Юуны өмнө би өөрийн тасгийн талаар танилцуулъя. Манайх С.Бямбасүрэн ахлагчтай найман эмчийн бүрэлдэхүүнтэй, нийтдээ гурван амбулаториор дуу авиа судлал болон чих, хамар, хоолой, сонсгол судлалын амбулаторийн үзлэг, 32 төрлийн мэс засал, 25 хүний хэвтэх ортойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Энэ дундаас бидний хамгийн сүүлд нэвтрүүлсэн хамрын дуран ашиглаж өнчин тархины хавдар авах мэс заслыг 2019 онд анх хийж эхэлсэн. Одоо жил гаруйн хугацаа болж байна. Энэ хугацаанд нийтдээ 35 орчим хүнд мэс засал хийгээд, биеийн байдал нь сайжирсан байна.
Хамрын дурангийн хагалгааны давуу тал нь нэгдүгээрт өвчтөндөө зовуурь шаналгаа бага, хоёрдугаарт хавдрыг бүрэн авах боломжтой, гуравдугаарт хагалгааны дараа өвчтөний эдгэрэл хурдан гэсэн үг.
-Дурангийн мэс заслын давуу талаас ярихгүй юу. Яаж хийдэг хагалгаа вэ?
-Энэ мэс заслыг Монголд урьд нь тодорхой хэмжээнд хийдэг байсан. Тэгэхдээ нээлттэй аргаар хийдэг байлаа. Нээлттэй арга гэдэг нь тархины хэсгээс гавлын ясыг цонхолж аваад тархины доод хэсгээс хавдрыг авдаг хагалгаа юм. Энэ хагалгааг гадаадад өндөр өртөгтэйгөөр хийдэг. Манайд хамрын хөндийгөөр дуран оруулаад хамгийн бага гэмтэлтэйгээр өнчин тархин дээрээ очоод хавдраа авдаг. Энэ хагалгааны давуу тал нь нэгдүгээрт өвчтөндөө зовуурь шаналгаа бага, хоёрдугаарт хавдрыг бүрэн авах боломжтой, гуравдугаарт хагалгааны дараа өвчтөний эдгэрэл хурдан гэсэн үг. Ор хоног, эмнэлэгт хэвтэх хугацаа богино байдаг.
Эрчүүд эмэгтэйчүүдийн хөх хөндүүрлэх, сүү орох, үргүйдэл, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, толгой өвдөх зэргээр өнчин тархины хавдар илэрдэг
-Өнчин тархины хорт хавдрын шинж тэмдгүүдээс нэрлэхгүй юу. Даамжирвал цаашдаа ямар сөрөг үр дагавартай вэ?
-Сүүлийн үед өнчин тархины хорт хавдар ихэсч байна. Жилд 50-60 хүн оношлогдож байна. Хавдар ямар байрлалд байгаа, эсийн түвшинд ямар байна гэдгээс шалтгаалаад цаашдаа туяа эмчилгээ хийх эсэх нь тодорхой болно.
Ямар шинж тэмдэг илрэхээр үзүүлэх шаардлагатай вэ гэхээр энэ бол дотоод шүүрлийн булчирхайн хамгийн том эрхтэн. Эндээс маш олон төрлийн дааврууд ялгарч байж хүний бие махбодид нөлөө үзүүлээд бодисын солилцоо болон бусад зүйлс хэвийн явагддаг. Хавдрын үед ихэвчлэн бодисын солилцоо алдагддаг жишээ нь
- Эрэгтэй хүний хөх хөндүүрлэх, хөхөнд сүү орох,
- эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, ирэхгүй байх,
- үргүйдэл үүсэх,
- эмэгтэйчүүд хөхүүл биш хэрнээ хөхөнд сүү орох, шингэн юм гарах зэргээр илэрдэг.
- Мөн толгой хүчтэй өвдөх,
- өсөлтийн гормон ихээр ялгардаг учраас гар хөл томрох, бусад эрхтэн хэт томрох шинж тэмдгээр илэрнэ.
Судалгаа шинжилгээгээр шалтгаан нь тодорхойгүй гэдэг боловч сүүлийн үед Wi-Fi төхөөрөмжийн болон ухаалаг утасны хэрэглээ ихэсч байгаагаас шалтгаалж байх магадлалтай гэсэн онол бий. Судалгааны түвшинд явж байгаа болохоос батлагдсан судалгаа одоогоор байхгүй байна.
Даамжирсан тохиолдолд бусад эд эрхтэнд нөлөөлнө. Харааны мэдрэл зөрж байдаг учраас хүн хараагүй болно, мөн их хэмжээтэй томорвол амьсгал зүрх судасны төвийг дарангуйлах, амьсгал зогсох, амь насанд хүртэл аюултай. Эрт оношлуулах хэрэгтэй.
-Эрт оношлуулах хэрэгтэй гэлээ. Гэтэл таны түрүүнд дурдсан шинж тэмдгүүд хавдрын эрт үедээ илэрдэг үү?
-Манайд оношлуулж байгаа хүмүүс ихэвчлэн толгой их хүчтэй өвдөөд байна гэж ирдэг. Компьютер томографи эсвэл MRI-н шинжилгээ хийлгэхээр хавдар оношлогдох тохиолдлууд бий. Бас үргүйдлийн эмчид үзүүлж байгаад компьютерийн шинжилгээ хийлгэхээр илрэх тохиолдол ч байна. Сарын тэмдэг алдагдах үед ч үзүүлэхэд бас илэрдэг.
Дээрх шинж тэмдгүүд илрэх эсвэл толгой хүчтэй өвддөг бол мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлээд оношлуулах боломжтой.
-Гадаадад өндөр өртөгтэй хийдэг хагалгаа гэсэн. Монголд болон гадаадад хагалгаанд орвол хэдий хэмжээний зардал гарах вэ?
-Энэ хагалгааг өндөр хөгжилтэй орнууд буюу Япон, Солонгос, Герман, Тайванд хийдэг. Улс улсаас шалтгаалаад янз бүрийн төлбөртэй. Дунджаар зөвхөн хагалгааны төлбөр нь 60-80 мянган доллар байдаг. Дээр нь онгоцны тийз болон бусад зардлыг нэмэхэд 100 орчим мянган доллар болно. Монголдоо хийлгэвэл эрүүл мэндийн даатгалаар хөнгөлнө. Улсаас даатгалаар 75 хувийг, өөрөөс 25 хувийг гаргадаг.
Орой унтахдаа Wi-Fi төхөөрөмжөө унтраах, хүүхдүүддээ гар утсыг хязгаартай хэрэглүүлэх хэрэгтэй. Бас дээр нь гормоны эмнүүдийг замбараагүй ууж байна. Жирэмснээс хамгаалах эмнүүдийг замбараагүй хэрэглэх нь нөлөөлдөг.
-2019 оноос хойш энэ хагалгааг 35 хүнд хийсэн гэлээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Бүгдийнх нь хагалгаа амжилттай болсон уу?
-Энэ нь мэс заслын хувьд ч, цаашид өвчтөнөө хянах ажлын хувьд ч маш том багийн ажил. Энэ багт Л.Аваажигмэд эрхлэгчтэй мэдрэлийн мэс заслын баг, Э.Жаргалхүү ахлагчтай чих хамар, хоолойн мэс заслын баг, А.Эрдэнэдалай эрхлэгчтэй анестезлогийн баг мэс заслыг хийж цаашдаа хагалгааны дараа дотоод шүүрлийн багийнхан дотоод шүүрлийн асуудлуудыг хянаж явдаг. Гэх мэтчилэн олон баг нэг цогц болж байж хоорондоо уялдаа холбоотой ажиллан энэ хавдрыг эмчилдэг. Цаашдаа туяа эмчилгээ хийх шаардлагатай бол хийнэ.
Одоо хагалгаанд орсон хүмүүсийн биеийн байдал сайн байгаа. Хагалгаа хийгээд удаагүй учраас тодорхой хугацаа шаардлагатай. Цаашид дахих магадлал байхыг үгүйсгэхгүй. Мэдрэлийн эмч нь мэдрэлийг, би чих, хамар, хоолойн талыг, дотоод шүүрлийн эмч дааврын өөрчлөлтийг хянана. Сүүлийн үед хамтарсан мэс заслууд хийдэг болсон. Энэ нь тухайн өвчтөндөө цогц үйлчилгээ үзүүлээд цаашид хяналтаа илүү сайн хийхэд дөхөм болдог.
-Wi-Fi төхөөрөмж тархины хавдар үүсгэж байх магадлалтай гэж таамаглаж судалж байгаа юм байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхгүй юу?
-Цахим хэрэглээг хязгаарлах боломжгүй. Зөв зохистой л хэрэглэх хэрэгтэй. Орой унтахдаа Wi-Fi төхөөрөмжөө унтраах, хүүхдүүддээ гар утсыг хязгаартай хэрэглүүлэх хэрэгтэй. Бас дээр нь гормоны эмнүүдийг замбараагүй ууж байна. Жирэмснээс хамгаалах эмнүүдийг замбараагүй хэрэглэх нь нөлөөлдөг. Эмчийн зааврын дагуу таарсан тунгаар хэрэглэх хэрэгтэй.
-Гэнэт хараа муудах нь энэ өвчний шинж тэмдгийн нэг мөн үү?
-Харааны мэдрэлийн дээгүүр явж байдаг учраас хэт томорвол харааны мэдрэл цочрох, хараа нүдний булан талаас харанхуйлах, огцом муудах зэрэг шинж тэмдэг байдаг.
-Хүүхдүүд мөн долир харах зэрэг ажиглагддаг. Тэр нь өнчин тархины хорт хавдрын шинж тэмдэгтээ ордог уу. Хүүхдэд өнчин тархины хорт хавдар хэр их тохиолддог өвчин бэ?
-Хүүхэд долир харах нь нүдний талын эмгэг байх нь элбэг байдаг. Манайд хүүхэд ийм оноштой ирэх нь харьцангуй бага байна. Олон улсын судалгаанд хүүхдэд их тохиолддог өвчинд орсон. Ихэвчлэн төрөлхийн байх нь элбэг.
Бас бүх хавдрыг Монголын нөхцөлд авах боломж хязгаарлагдмал. Зарим нь хэт том эсвэл их дээр байрлалтай хавдрыг гадагшаа явж эмчлүүлэх эсвэл нээлттэй аргаар авдаг. Ямартай ч мэргэжлийн эмч үзээд, багаараа төлөвлөнө. Гурван баг хамтарч шийдвэр гаргана.
-Өнчин тархины хавдар бүрэн эмчлэгддэг өвчин үү?
-Хавдар гэдэг утгаараа хагалгааны үеэр эд эсийн шинжилгээ авч хавдар хортой хоргүй эсэх, дараагийн шатны эмчилгээ хийх зэргээс шалтгаална. Хоргүй хавдар бол хагалгааны дараа бүрэн эдгэрнэ. Хортой бол цаашид эмийн эмчилгээ хийж байж эдгэрэх эсэх нь шалтгаална. Хүн болгон машин биш, өөр өөрийн амьдралын хэв маягтай учраас тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална.
-Хагалгаанд орсон хүн хэдий хугацаанд гам барих ёстой вэ?
-Хагалгааны дараа хөдөлгөөний дэглэм сахих ёстой. Бид тархины ялтсын хэсгийг аваад дуранг цааш нь тархины хэсэг рүү оруулдаг. Хамар тархи хоёр хоорондоо тусгаарлагдаж байдаг ясан хэсэгтэй. Дотроо хальстай байдаг. Тэр хэсгийг цоолж ороод буцаагаад нөхөн сэргээх шаардлагатай болдог. Тэгэхгүй бол тархи нугасны шингэн гарах, цаашдаа халдвар орох эрсдэлтэй. Тиймээс тэрийг нөхөн сэргээх шаардлагатай байдаг юм.
Бид өөрийнх нь биеэс авсан гуяны булчингийн хальс ч юм уу, таславчны мөгөөрснөөс авсан эдээрээ нөхөн сэргээдэг. Гавлын сууриа нөхдөг. Тэрийг тогтоох боломж олгох хэрэгтэй болдог тул хөдөлгөөний дэглэм сайн барих ёстой. Бид тэрэн дээр байнга анхаарал тавьдаг. Өвчтөн 7-10 хоног эмнэлэгт хэвтэнэ.
Хэрвээ бид тоног төхөөрөмжийн хувьд хангалттай болчихвол өвчтөнүүдээ заавал гадагшаа явуулах шаардлагагүй.
Эмнэлгээс гарсных нь дараа манай чих, хамар, хоолойн эмч нар хамрын дотор үүссэн шархыг цэвэрлээд шархыг бүрэн эдгэртэл хянадаг. Дараа нь хамраа арчилж цэвэрлэхийг нь зааж өгнө. Мэдрэлийн талд ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол хамрын тухайд гурваас зургаан сардаа хянуулдаг. Мөн булчирхайн үйл ажиллагаа явагддаг учраас дотоод шүүрлийн дааврыг хянуулах шаардлагатай. Хагалгааны дараа тодорхой эмнүүд уух, эсвэл хяналтандаа ойр ойрхон ирэх, тухайн хүний даавар хэр ихэссэн багассан байгаа, хэр том хэмжээтэй байгаагаас шалтгаалаад хянадаг. Миний хувьд эмнэлгээс гарснаас хойш 14-21 хоногтоо өдөр бүр эсвэл өнжөөд нэг удаа шархыг цэвэрлэдэг юм.
Цаашдаа анхаарах юм гэвэл жилд нэг удаа компьютерын зургаар хавдрын хэмжээг хянах ёстой. Бид өвчтөндөө маш сайн зөвлөгөө өгөөд, шаардлагатай зүйлсийг нь бичиж өгөөд гаргадаг.
-Энэ хагалгааг зөвхөн танай эмнэлэгт хийж байна уу?
-Дурангийн аргаар одоогоор манай эмнэлэг дээр л хийж байна. Манай багийнхан анх Монголд энэ мэс заслыг хийж эхэлсэн. Урьд нь гаднаас эмч нар ирж хийдэг байсан. Цаашдаа улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт хийх бүрэн боломжтой. Бидний хувьд хамтраад бие биетэйгээ санал солилцож байна.
-Эмч нарын ур чадварын талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол шууд өнөөдөр сураад хийдэг хагалгаа биш. Олон жилийн уйгагүй хөдөлмөр, олон жилийн сургалт, судалгаанаас үүсдэг. Манай эмч нар сүүлийн 7-10 жилийн хугацаанд гадагшаа явж, олон газар хагалгаа үзэх, онлайнаар кейсүүдээ солилцох зэргээр мэргэшсэн. Одоо залуу эмч нар маань маш мундаг болж байна. Тоног төхөөрөмжийн хувьд ганц нэг дутагдалтай тал бий. Үүнийг улсаас үе шаттайгаар дэмжих бодлогууд эхэлж байна. Дөнгөж эхэлж байгаа болохоос хийгдсэн юм маруухан байна. Хэрвээ бид тоног төхөөрөмжийн хувьд хангалттай болчихвол өвчтөнүүдээ заавал гадагшаа явуулах шаардлагагүй. Өөрсдөө эндээ мэс заслаа хийгээд байх бүрэн боломжтой гэж харж байна. Би Австрали, Малайз улсад мэргэжил дээшлүүлж дурангийн чиглэлд хамрын мэс заслын болон гоо сайхны мэс заслын чиглэлээр суралцсан. Эмч нар бусад салбарт ч маш өндөр түвшинд хүрч байна.
-Танд миний асуугаагүй, өөр нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Цаашдаа олон салбарын хүмүүс нэг баг болж ажиллаад өвчтөнүүддээ чирэгдэл учруулалгүйгээр цогцоор шийдэх шийдэл рүү орвол зүгээр юм болов уу гэж боддог. Дөрвөн баг хамтарч байж өвчтөнийхөө асуудлыг шийдэж байна. Үүнтэй адил манай эрүү нүүрний мэс засал, зүрхний эмч нартай хамтраад цаашаа явах эхлэлийг тавьж байна. Олон салбарын эмч нар хамтраад нэг баг болоод тусламж үйлчилгээ үзүүлбэл илүү үр дүнтэй байдаг юм болов уу гэж боддог. Бусад эмч нартаа ч тэгж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Нэг ч гэсэн хүнд тус болоосой гэсэн үүднээс энэ ярилцлагад дуртайяа оролцлоо. Баярлалаа та бүхэнд.