gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шүүгчдийг илүү хариуцлагажуулсан Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Б.Чимэг
Нийгэм
2021-03-02
437
Twitter logo

Шүүхийн тухай багц хууль өчигдрөөс хэрэгжиж эхлэв. УИХ энэ хуулийн төслийг нэгдүгээр сард хэлэлцэн баталсан юм. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалсан.   

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор 18 цаг хэлэлцсэн нь манай парламентын түүхэн дэх, хамгийн олон цаг хэлэлцсэн төсөл гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байв. Энэ хуулийг баталснаар шүүхийн хараат бус байдлыг ханган, шүүгчдэд улс төр, эрх мэдэлтнүүд, өндөр албан тушаалтнууд, бизнесийн бүлэглэлийн зүгээс үзүүлдэг нөлөө дарамтыг бууруулна гэж хууль тогтоогчид үзсэн.  Эргэн сануулахад УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийн төслийн хэлэлцүүлгээс хоёр удаа завсарлага авсан юм.

Монгол Улсын шүүхийн тухай  хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг нэгтгэн Шүүхийн багц хуулийг баталсан. Энэ хуульд оруулсан, гол өөрчлөлтүүдийг дахин танилцуулъя.    

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛИЙГ БАТАЛСАН ҮНДЭСЛЭЛ

УИХ 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулах гол үндэслэл юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэгт гурван өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоо, тэдгээрийг хэрхэн сонгох, томилох талаар зааж өгсөн. Хоёрдугаарт, Шүүхийн сахилгын хорооны талаар тусгайлан заасан. Гуравдугаарт, шүүхийг тойргийн журмаар байгуулж болох тухай юм. Эдгээр гурван заалтыг шүүхийг хараат бус байлгах, хариуцлагатай болгох зорилгоор нэмжээ. Шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ үзэл санааг бататгах зорилго агуулжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЯМАР ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛСЭН БЭ?

Үндсэн хуулийн 33.4 дэх хэсэгт “Энэ зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар олгож болно” гэж заасан. Үндсэн хуулийн 33.4-т зааснаас өөр бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгохгүй гэсэн үг юм.

Нэг субъектэд шүүх тойрсон хэт их эрх мэдэл төвлөрөх нь зохисгүй тул эрх мэдлийг аль болох задалж, өөр өөр байгууллагад хуваарилах нь тэр эрх мэдлийг урвуулан ашиглахыг хязгаарлах сайн талтай гэж хуульчид үзсэн. 

Монгол Ерөнхийлөгчийн биш, парламентын бүгд найрамдах улс тул Үндсэн хуулийн энэ үзэл санааг илүү бататгах үүднээс Шүүхийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулав.

Ерөнхийлөгч шүүх засаглалтай холбоотой хоёр эрх эдэлдэг байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчдийг томилох, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн томилох эрх мэдэл юм. Мөн Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, ШЕЗ-ийн дарга, гишүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг батлах, шүүгчийн сонгон шалгаруулалтын журмыг батлах  эрхтэй байв. Гэвч нэг субъектэд шүүх тойрсон хэт их эрх мэдэл төвлөрөх нь зохисгүй тул эрх мэдлийг аль болох задалж, өөр өөр байгууллагад хуваарилах нь тэр эрх мэдлийг урвуулан ашиглахыг хязгаарлах сайн талтай гэж хуульчид үзсэн. Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй, тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог болов.

ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг бие даан, өөрөө хариуцаж хийж, шалгалтын онооны эрэмбээр жагсаан, уг эрэмбийн дагуу шүүгчийг Ерөнхийлөгчид санал болгоно.  Ерөнхийлөгчид төвлөрсөн эдгээр эрх мэдлийг УИХ болон Хуульчдын их хурлаар шийддэг болов.

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО БИЕ ДААСАН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

1993 оноос хойш Шүүгчийн сахилгын хороо, Шүүхийн ёс зүйн хороо гэсэн нэрээр ажиллаж байна. Тэгэхээр энэ нь цоо шинэ институт биш юм.

Өнөөг хүртэл энэ хорооны ажлын алба, төсөв Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ байгууллагыг Үндсэн хуулийн түвшинд бие даан байгуулсан тул цаашид Шүүхийн сахилгын хороо бие даасан төсөвтэй болж, ажлын алба нь ШЕЗ-өөс тусдаа байна. Шүүгчийн сахилгын хэргийг хянан  шийдвэрлэх, шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой нотлох баримт цуглуулах гэх мэт бүх ажлаа бие даан, үр нөлөөтэйгөөр, хараат бусаар хэрэгжүүлдэг боллоо.

69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулснаас 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээжээ.

Шүүхийн ёс зүйн хороонд жилд дунджаар 200 орчим өргөдөл, гомдол ирдэг. Тус хороо 2015 оноос 1300 гаруй гомдол хүлээн авснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулснаас 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээжээ. Хэрэгсэхгүй болсон нийт сахилгын хэргийн дийлэнх нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээтэй холбоотой, шүүгчийн ёс зүйн зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлүүд байв. Иймд хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс эдгээр асуудлыг шийдэхээр хөөн хэлэлцэх хугацааг уртасгажээ.

Шүүгчийн ёс зүйн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа илрүүлснээс хойш 6 сар, гаргаснаас хойш 1 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Огцруулахаас бусад сахилгын шийтгэлийн тухайд илрүүлснээс хойш 1 жил, гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Огцруулах шийтгэл ногдуулах сахилгын зөрчил гаргасан бол илрүүлснээс хойш 2 жил, гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Нөгөө талаас шүүгч ийм зөрчил гаргавал сануулна, ийм зөрчилд цалин бууруулна, бүрэн эрхийг нь тодорхой хугацаанд түдгэлзүүлэн, сургалтад суулгана гэх мэтээр тухайн сахилгын зөрчилд ямар сахилгын шийтгэл ногдуулахыг тодорхой заажээ.  

Мөн Шүүхийн сахилгын хороо тухайн шүүгчтэй холбоотой гомдол аваад хэрэг үүсгэсэн бол хөөн хэлэлцэх хугацаан тасална. Өмнө нь ийм заалт байгаагүй тул эхлээд Шүүхийн Ёс зүйн хороонд дараа нь шүүхэд гомдол гаргасаар байтал хугацаа нь дуусаж, сахилгын хэрэг нь хэрэгсэхгүй болдог байв.

Нийт шүүгчдийн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж, энэ чуулганаас Сахилгын  хорооны дөрвөн гишүүнийг томилно.

Шүүгчийн сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах маш чухал. Бүрэн эрхийг нь тодорхой олгоогүйн улмаас нотлох баримтаа цуглуулж чадахгүй байх тохиолдол бий. Гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох, холбогдох этгээд Шүүхийн сахилгын хорооны шаардсан баримтыг гаргаж өгөхийг үүрэгжүүлэхийг хуульд нэмснээр Шүүхийн сахилгын хорооны үр нөлөө ихээхэн дээшлэх юм. Энэ хороо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана.  Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг болон зарим гишүүн шинээр байгуулах Сахилгын хороо шүүгчдээ авладаг, цензур тогтоодог байгууллага болж хувирах эрсдэлтэйг чуулганы хуралдааны үеэр анхааруулж байв.

Нийт шүүгчдийн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж, энэ чуулганаас Сахилгын  хорооны дөрвөн гишүүнийг томилно. Чуулганаар Сахилгын хорооны ажлын тайланг сонсоно. Чуулганы дэгийг шүүгчид өөрсдөө тогтооно. Шүүгчдийн олонхын саналаар шийдвэр гарган, даргалагчийг дотроосоо сонгодог болов.      

ШҮҮГЧИД ХУУЛЬ ТАЙЛБАРЛАХ ЭРХТЭЙ Ч ДУР ЗОРГООРОО БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ   

“Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач П.Баттулга Шүүхийн тухай хууль шүүгчдийг илүү хариуцлагажуулсан гэж дүгнэсэн юм. Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны буюу хууль хэрэглээтэй холбоотой асуудал шүүгчийн ёс зүйн зөрчилд тооцох, эсэх нь маргааны дагуулдаг байв. Учир нь өмнөх Шүүгчийн ёс зүйн дүрэмд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан. Судлаач П.Баттулгын үзэж байгаагаар нэг талаас шүүгчид хуулийг тайлбарлан хэрэглэх эрх чөлөө байх ёстой.

Шүүхийн тухай  хуульд зааснаар илт, тодорхой, маргаангүй заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ёс зүйн зөрчилд тооцдог болно. 

Шүүгчийн гаргасан хууль хэрэглээний алдааг давж заалдах, хяналтын шатны шүүх дээр засдаг байна. Жишээ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмшигч “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийг цуцална гэж заасан. Маргааны нөхцөл байдлаас хамаараад энэ заалтыг анхан шатны шүүхийн шүүгч нэг өөрөөр, давах шатны шүүхийн бүрэлдэхүүн өөрөөр тайлбарлах тохиолдол байжээ. Энэ нь явсаар Дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэнэ. Энэ нь хууль хэрэглээний асуудал юм. Гэхдээ хууль тайлбарлах нь дур зоргоороо байна гэсэн үг биш аж. Шүүхийн тухай  хуульд зааснаар илт, тодорхой, маргаангүй заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ёс зүйн зөрчилд тооцдог болно. Дээрх жишээн дээр гэхэд хуульд “2 жил дараалан” гэсэн байхад шүүгч 1, 3 жил дараалан гэж тайлбарлах, эсхүл хүнээс газар эзэмших эрх шилжүүлж авсан байхад өмнөх эзэмшигчийн газраа ашиглаагүй хугацааг нэмж тооцоод 2 жил дараалан ашиглаагүй байна гэж тайлбарлавал шүүгчийн гаргасан илэрхий алдаанд тооцогддог. Иймд хэрэг хянан шийдэх ажиллагааны процессыг зохицуулсан хуулийг илэрхий зөрчсөн алдааг ёс зүйн зөрчилд тооцох боломжтой болов. Товчоор бол шүүгч илэрхий алдаагаа миний мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гээд хаацайлаад өнгөрөх боломжгүй болов.

ДЭЭД ШҮҮХ ОНОЛЫН ШҮҮХ БАЙХ БОЛОМЖ БҮРДЭВ

Хяналтын шатны  буюу Дээд шүүхэд гомдол гаргахад тодорхой хязгаарлалт буюу босго байх ёстой гэж хуулийн төслийг боловсруулагчид үзжээ.

Европын өндөр хөгжилтэй орнуудад Дээд шүүхэд гомдол гаргахад маш өндөр шаардлага тавьдаг аж. Нэг нүүр гомдол бичээд хүлээж авна гэсэн баталгаа байхгүй, наана нь шүүлтүүрийн систем ажиллаж, Дээд шүүх тухайн гомдлыг хэлэлцэх эсэхийг эхлээд шийддэг байна. Хууль хэрэглээний хувьд энэ маргаан ач холбогдол бүхий маргаан уу, эрх зүйг хөгжүүлэх, хуулийг боловсронгуй болгох ач холбогдолтой юу гэдгийг харгалздаг аж.

Харин манай Дээд шүүхээр хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх ажиллагаа энэ хандлагаас хоцорч, хууль хэрэглээний нэгдмэл байдалд анхаарлаа хандуулахгүй, харин тодорхой нэг хэрэг дээр хуулийг зөв хэрэглэсэн үү гэдэг дээр төвлөрдөг байв. Ерөнхийдөө гаргасан гомдол бүрийг нь хүлээн авч хэлэлцэх боломжтой. Иймд Дээд шүүхийн шүүгчийн ачаалал Давж заалдах шатны шүүхийнхээс өндөр. Дээд шүүх хууль хэрэглээний ач холбогдол маргааныг л шийдэх учиртай, сайн үндэслэл бүхий гомдлыг л Дээд шүүх хэлэлцэнэ гэж Ажлын хэсэг үзжээ. Дээд шүүх ижил хоёр маргааныг өөр өөрөөр шийддэг эсвэл хуулийг өөр өөрөөр тайлбарлалаа гэх шүүмжлэл гардаг байв. Цаашид Дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг эцэслэн тогтоодог болно. Ингэхдээ дараах гурван шүүлтүүрийн дагуу хэрэг хянана: 

  • Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,
  • Улсын дээд шүүхээс гаргасан тайлбараас өөр байдлаар хуулийг хэрэглэсэн,
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байвал

Дээд шүүхэд гаргах хяналтын гомдолд ийнхүү шалгуур тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчил болохгүй. Энэ зохицуулалт өнөөдрөөс хэрэгжсэнээр анхан, давж заалдах шатны шүүгчдийн хариуцлагыг улам нэмэх давуу талтай. Учир нь эдгээр шүүгчдийн гаргасан шийдвэр эцсийн болж үлдэх магадлал нэмэгдэн, эдгээр шүүхийн шүүгчдээс илүү их хариуцлага, илүү их мэдлэг, ур чадвар шаардах юм. 

Мөн Дээд шүүхэд гаргах гомдолд гурван хязгаарлалт тавьснаар Дээд шүүх хуулийг бүтээлчээр тайлбарлах, эрх зүйг хөгжүүлэх үүргээ биелүүлж, онолын шүүх болох юм. Хууль хэрэглээний тодорхой практик тогтох нь шүүхэд хандах иргэд, өмгөөлөгчдөд ч тодорхой чиг баримжаатай болох аж. Тэд гомдол гаргаад үзье, миний талд шийдэж магадгүй гэх горьдлогоор эсхүл зарим тохиолдолд ямар шийдвэр гарах нь тодорхой маргаан дээр хэрэг хянах ажиллагааг удаашруулж, хугацаа авах зорилгоор Дээд шүүхэд ханддаг байна.

ШИНЭ ХУУЛИАР ШҮҮГЧДЭД ХОРИГЛОСОН ҮЙЛДЛҮҮД

  • Шүүгчид ТББ байгуулан, улс төр хийхийг хориглоно.   
  • Хувь хүн, байгууллагын хувийн нууцтай холбоогүй, шүүхийн бүх шийдвэрийг ил тод, ойлгомжтой байдлаар  байршуулна.
  • Дээд шүүхийн бүх шийдвэрийг Төрийн мэдээлэлд хэвлэн нийтэлдэг болно.
  • Шүүгч нэхэмжлэгч болон хариуцагчтай ганцаарчлан уулзах нь хориотой. Хэргийн хоёр талтай зэрэг буюу хамт уулзахыг зөвшөөрнө.

Хуульч судлаачид Шүүхийн багц хууль ардчиллын гол тулгуурын нэг болох шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай болгох түүхэн шинэчлэл боллоо хэмээн дүгнэцгээсэн. Тэдний дүгнэлт бодит эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан