Энэ жил УИХ-ын долоо дахь сонгууль болно. 1992 оноос хойш явагдаж буй УИХ-ын сонгуульд хэдэнтээ сонгогдож, алба хашиж яваа улс төрчид бий. Тэднийг дархлагдсан гишүүд гэж нэрлэдэг. Тэгвэл одоогийн УИХ-ын 76 гишүүний хэн нь хэдэн удаа сонгогдсоныг сонирхуулъя.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГҮЙ ПАРЛАМЕНТ БАЙХГҮЙ /УИХ-Д 6 УДАА СОНГОГДСОН/
УИХ-д зургаан удаа сонгогдсон цөөн гишүүний нэг бол Д.Лүндээжанцан. Тэрээр Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүссэн цагаас хойш тасралтгүй 20 шахам жил төрийн түшээгээр ажиллаж буй туршлагатай улс төрч. Ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцож явсан Д.Лүндээжанцан гишүүнийг "ясны" хуульч гэж танхимын нөхөд нь хүндэлж явдаг. “Шихихутаг” сургуулиараа дамжуулан Монголын ирээдүйн хуульчдыг бэлтгэж байна.
Гишүүн шаггүй улс төрчөөс гадна Монголын хууль эрх зүйн салбарын нэртэй эрдэмтэн, хуульчдын хүндэтгэл хүлээсэн багш, олон арван шүлэг тэрлэж, сэтгэлийн мялаалга өргөсөн шүлэгч. УИХ-ын энэ удаагийн сонгуульд тэрээр БГД-ийн 70-р тойрогт нэрээ дэвшүүлэхээр горилж байгаа бөгөөд түүний өрсөлдөгч нь АН-ын дарга, "хатуу самар" З.Энхболд.
"ШУДАРГА" Ц.НЯМДОРЖ УВСЫН ТОЙРГОО ХОТЫН ТОЙРГООР СОЛЬЖЭЭ /УИХ-Д 6 УДАА СОНГОГДСОН/
Хашир туршлагатай парламентач гэгддэг Ц.Нямдорж Монголын улс төрд олон жилийг үдэж буй. Парламентын танхимд гол төлөв хөмсөг зангидсан ширүүн төрхтэй суудаг эрхэм ажлын гараагаа анх Улсын ерөнхий прокурорын газраас эхэлж, Хууль зүйн сайд болтлоо дэвшсэн.
Хууль зүйн яамны сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа болон УИХ-ын даргаар ажиллаж байсан. Тэрээр өөрийгөө Монголын хамгийн шударга улс төрч, парламентын муу муухайг илчилдэг гишүүдийн нэг хэмээн нэрлэдэг. Увс аймгаас олон удаа сонгогдсон түүнийг тойрогтоо “дархлагдсан” гэж хэлж болохоор. Гэвч энэ удаад Ц.Нямдорж Хан-Уул, Багахангай дүүргийн 56-р тойрогт Г.Байгалмаатай өрсөлдөнө.
ТҮҮХЭН ДЭХ ЦОРЫН ГАНЦ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Р.ГОНЧИГДОРЖ /УИХ-Д 5 УДАА СОНГОГДСОН/
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж 1990 оноос хойш улс төрд зүтгэж буй, парламентад хамгийн олон жил суусан туршлагатай гишүүдийн нэг. Р.Гончигдорж 1990 онд анх улс төрд орж, АИХ-ын сонгуульд сумынхаа даргатай өрсөлдөн ялалт байгуулжээ. 1990 оны анхны ардчилсан сонгуульд МСДН-аас нэр дэвшин Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн түүхтэй.
БНМАУ-ын Үндсэн хуульд 1990 онд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн институцийг бий болгоход Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын бага хурлын дарга гэсэн албан тушаалд сонгогдон хашиж байсан. Монгол улсын түүхэн дэх цорын ганц дэд Ерөнхийлөгч билээ. УИХ-ын “архаг” гишүүдийн нэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бусад бараг бүх улс төрийн албан тушаалыг хашсан.
Тэрээр энэ удаад Архангай аймгийн 3-р тойрогт нэр дэвшиж буй бөгөөд МАН-ын генсек Ж.Мөнхбаттай өрсөлдөнө.
МОНГОЛЫН ТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГЧ /УИХ-Д 5 УДАА СОНГОГДСОН/
УИХ-ын гишүүнээр тав дах удаагаа сонгогдож, Шадар сайд, Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайдаар гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байсан Ч.Улааныг Монголын толгой эдийн засагчийн нэг гэдэг. Тиймээс ч удаа дараа Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдож, насаараа тоотой нөхөрлөж яваа түшээ. Тэрээр энэ удаад Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт Ж.Батсуурьтай өрсөлдөхөөр болж байна.
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ /УИХ-Д 4 УДАА СОНГОГДСОН/
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 16 жилийг УИХ-д үджээ. Тэрээр анх 1996 онд Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Гишүүн болсныхоо дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болсон юм. Ч.Сайханбилэг хорин хэдхэн настайгаасаа их улс төрд хөл тавьж, гуч хүрээгүй насандаа Гэгээрлийн сайдын албанд томилогдож байжээ.
УИХ-д дөрвөн удаа сонгогдох хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажилласан. Улмаар 2014 оны арваннэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд тэрээр БЗД-ийн 52-р тойрогт нэрээ дэвшүүлнэ. Харин түүний өрсөлдөгч МАН-ын Б.Батзориг.
ТУРШЛАГАТАЙ ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ Д.АРВИН /УИХ-Д 4 УДАА СОНГОГДСОН/
2000 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон туршлагатай эмэгтэй улстөрч тэрээр 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан юм.
МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, АН-д элссэн нь Д.Арвин гишүүний улс төрийн карьерт хамгийн тодоор бичигдэх үйлдэл хэмээн тооцогддог байна. Энэ удаагийн сонгуульд БЗД-ийн 54-р тойрогт нэрээ дэвшүүлж буй тэрээр хөтлөгч П.Анужинтай өрсөлдөх юм.
СЭЛЭНГЭ АЙМГИЙНХАН С.БАЯРЦОГТОД ДАХИН ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ҮҮ /УИХ-Д 4 УДАА СОНГОГДСОН/
Сэлэнгэ аймагт “дархлагдсан” гэгддэг С.Баярцогт анх 23 настай улс төрд орсон. 23-хан насандаа хамгийн залуу АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн болж Монголын анхны ардчилсан Үндсэн Хуулийг батлалцаж, парламентын засаглалын үндсийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулжээ.
Тэрээр УИХ-д дөрөв дэх удаа сонгогдон ажиллаж буй энэ хугацаанд Байгаль Орчны сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Харин одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдын албан тушаалыг хашиж байна.
С.Баярцогт 2008 онд Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр оффшор компани байгуулсан нь олон нийтэд ил болсон юм. Түүнийг парламентын гишүүний ёс зүйг зөрчсөн гэж шуугисан ч намын нөхөд нь авч үлдсэн юм. Тав дахь удаагаа Сэлэнгэ аймгаас нэрээ дэвшүүлж буй түүнд нутгийнхан нь итгэл хүлээлгэх болов уу.
ЗАРЧИМЧ ХЭМЭЭН ОЛОН НИЙТ ҮНЭЛДЭГ Н.ЭНХБОЛД /УИХ-Д 4 УДАА СОНГОГДСОН/
Н.Энхболд УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа. УИХ-ын дэд дарга, Засгийн Газрын гишүүн, Гадаад Хэргийн Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд хариуцлагатай албыг чадварлагаар хашиж байсан. Түүнийг өөрийн байр сууриндаа бат зогсдог, эргэж холбироод байдаггүй, зарчимч хүн гэж олон нийт үнэлдэг.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрээр аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороог дагнаж ажиллаж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, төрийн байгуулалтыг боловсронгуй болгох зөв ажиллахтай холбоотой гаргасан хууль тогтоомжид ажиллажээ. Н.Энхболд Төв аймгийн 30-р тойрогт нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа бөгөөд түүний өрсөлдөгч Д.Доржпүрэв.
ТӨРИЙН ОРДОНД БУЙДАНТАЙ СУУЛТ ХИЙЖ БАЙСАН Ө.ЭНХТҮВШИН /УИХ-Д 4 УДАА СОНГОГДСОН/
Ө.Энхтүвшин 2000 онд анх удаа парламентын гишүүн болж байжээ. УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Мөн 2012-2013 онд Монгол Ардын Намын даргаар томилогдон ажиллажээ.
Ө.Энхтүвшин 2012 онд төрийн ордонд буйдантай суулт хийн, улсын байнгын ажиллагаатай парламентын ажлыг бойкотолж парламентын ажлыг гацаасан гэдэг хэл аманд өртөж байв. Тэрээр энэ удаад Чингилтэй, Налайх дүүргийн 65-р тойрогт н.Мөнхтуяатай өрсөлдөнө.