gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Богд уул сувиллын хашаанд хууль зөрчин халдаж байгааг анхааралдаа авахыг хүслээ

Р.Адъяасүрэн
Нийгэм
2016-05-27
0
Twitter logo

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв эмнэлгийн Богд уул сувиллын газар болон “Дэжид” компанийг төлөөлөн ирсэн залуусын хооронд болсон маргааны талаар өнөөдөр сувиллын зүгээс мэдээлэл хийлээ.

Өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр тус сувиллын газар “Дэжид” компани орц, гарц гаргах нэрийдлээр бүлэг залуус тус сувиллын газарт дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Сувиллынхаа газар руу оруулахгүй гэсэн эмч, эмнэлгийн ажилчдад халдаж, хашаа таглан тавьсан машиныг нь хүртэл хүч хэрэглэн холдуулсан байна. Цагдаагийн байгууллага үймээнийг зохицуулахаар ирсэн ч шүүхийн шийдвэр хамаагүй хэмээж байжээ.

Улсын начин н.Дамба тэргүүтэй залуус ирсэн бөгөөд "Бид бол хүчнийхэн. Та нар яаж ч чадахгүй" хэмээж байсныг сувиллын дарга хэлэв

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр Байгаль орчны сайд 2007, 2008 онуудад тус сувиллын газарт есөн аж ахуйн нэгжид газар олгох тушаал гаргасан байна.

Байгаль орчны сайд сувиллын хашаанд газар олгосон нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг гурван шатны шүүх тогтоожээ. Гурван шатны шүүхээр тухайн тушаалыг хууль зөрчсөн тул түтгэлзүүлэх, газрын эрх авсан долоон аж ахуйн нэгжийг газар чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд Байгаль орчны яам 2013 онд “Хар дун”, “Дун өргөө” зэрэг компаниудад шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн зөвшөөрлийг нь сунгасан байна.

Өнөөдрийг хүртэл бүтэн зургаан жилийн турш шүүхийн шийдвэрийг үл тоосон үйл явдлуудыг гаргаж, эмнэлэг, сувилал хэвийн ажиллах боломжгүй болгож байгаа үйлдэлд анхаарал хандуулахыг тэд хүсч байна.

Хуульд заасны дагуу сувиллын барилга байгууламж 8 га-аас багагүй эдэлбэр газартай байна. Нийт эзэмшлийн талбайн 60-аас багагүй хувьд ногоон байгууламж байхаар заажээ. Гэвч өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болгон ийнхүү амралтын газар байгуулахаар дайрч байгааг эмнэлгийн ажилчид эсэргүүцэж байна.

Тус сувиллын газарт өдөртөө 50-60 хүн эмчилгээ, сувилгаа хийлгэдэг байна. Өвдсөн зовсон хүмүүст үйлчилгээ үзүүлдэг уг газрын ойролцоо олон амралтын газар байдаг нь орой үдэш чимээ шуугиан тасрахгүй, архидан согтуурч хэв журам алдагдуулах зэрэг олон хүндрэл учруулдаг. Гэтэл бүр хашаанд нь амралтын газар байгуулна гэдэг өвчтөнүүд болон ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, ажиллах орчинг үгүй хийнэ гэдгийг эмч, ажилчид онцолж байв.

Богд уул сувиллын газар улсдаа цөөхөн сувиллын нэг бөгөөд шинээр сувиллын барилга барьж чадахгүй нөхцөл байдалтай байгаа энэ үед эмч, ажилчид Монгол Улсад төр засаг, хууль гэж байдаг бол шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг холбогдох газруудаас хичээнгүйлэн хүсч байгаагаа дуулгалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан