IJF-ийн шүүгч Машбатын Бөхбат Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн 2016 оны наадамд шүүгчээр оролцох эрхээ Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авчээ.
Тэрбээр дэлхийн 14 орны шүүгчийн хамт "Рио 2016" олимпийн наадмын жүдо бөхийн хариуцлагатай тэмцээнийг шүүн явуулахаар боллоо. Ази тивээс Монгол, Япон, Хятад гэсэн гурван улсын төлөөлөл олимпийн наадмыг дэнслэхээр томилогджээ. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд шүүгчтэй боллоо.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Ч.Машбат агсны хүү Бөхбат өдгөө Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Сүүлийн нэг жилийн турш М.Бөхбат шүүгч Астанагийн ДАШТ, Их дуулга, Гранпри тэмцээнүүдийг шүүсэн билээ.
М.Бөхбат Мехсик улсад өнөөдөр эхэлж буй олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн дэлхийн шилдгүүдийн тулаан "Мастерс"-ыг шүүх юм.