Өнөөдөр ОБЕГ-т таван сая еврогийн өртөг бүхий аврах гал унтраах зориулалтаар ашиглагдах
- Галын үндсэн албаны 4 тонн автомашин 4ш
- Үндсэн албаны 2 тонны автомашин 4ш
- Аврах алөаны автомашин 1ш
- Ой, хээрийн түймэр унтраах автомашин 6ш буюу нийт 16 машин
мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин нийт 28 автомашиныг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хувиарлан хүлээлгэж өглөө.
Эдгээр машин автомашин, техник нь Монгол Улсын захиалгаар манай орны эрс тэс уур амьсгалд зориулан тусгайлан хийгдсэн гэдгээрээ онцлогтой юм.
Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн. Тэгвэл эдгээр автомашин техник тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2,3 дахин өсч, парк шинэчлэл эрс дээшилж байгаа юм.