Өнөөдөр Хурдан морины салбар хороо хэвлэлийн хурал зарлаж наадмаар хэрхэн ажиллах, унаач хүүхдүүдийг хэзээ бүртгэх, нас насны морьд хэзээ уралдах талаар мэдээлэл хийлээ.
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар хүүхдийн байгууллага хурдан морины салбар хороотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган хүүхдийн байгууллагын 31 мэргэжилтэн хяналт тавьж ажиллана.
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааны удирдамж зөвлөмжийг орон нутгийн хүүхдийн байгууллагад хүргүүлж, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд хамгаалан ажиллахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Хурдан морины салбар хорооны дарга Ж.Болдбаатар “Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор хурдан морь уралдуулах дүрмийг баталсан. Энэ дүрмээр тухайн жилд уралдуулах морины нас болгоны зайг тухайн жилийн гарц, цаг уурын байдалтай уялдуулан гаргаж уяачдад танилцуулна гэсэн дүрэмтэй.
Хоёрдугаарт даамал, дэд даамлуудыг томилж, гуравдугаарт нь зургаан насны морийг наадмын үеэр хэзээ уралдуулах шийдвэрийг салбар хороо шийдэх ёстой. Үүнийг үндэслээд бид Азарга, Соёолонг 23 км газраас, Их насыг 25 км, Хязаалан 18 км, Шүдлэн 14 км, Даага 11 км газраас уралдахаар боллоо.
Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн насны морьд уралдана, долдугаар сарын 11-нд Азарга, Их нас уралдана, долдугаар сарын 12-нд Соёолон, Даага гэсэн уралдаан зохион байгуулаад, долдугаар сарын 13-ны өдөр уяачдын наадмыг зохион байгуулна” гэв.
Хурдан морь унах хүүхдүүд стандартын шаардлага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцастай, долоогоос дээш насны, ослын даатгалд хамрагдсан байх ёстой юм.
Хүүхдийн төлөө үндэсний газраас unaach.nac.gov.mn гэсэн хаяг нээж уралдаанч хүүхдийн бүртгэлийг хийж хяналт тавих бөгөөд долдугаар сарын 9-12-ны өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт уралдаанд оролцогч хүүдийг бүртгэх юм.
Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхэд дараах баримтууд шаардлагатай:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Эрүүл мэндийн дэвтрийн дугаар
- Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг
- Ослын даатгалын баталгаа
- Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ
- Бүртгэхдээ Уяачийн утас, регистрийн дугаар эцэг эхийн овог нэр утасны дугаарыг тодруулж асуух тул тэмдэглэж ирэх.