Харилцаа, холбооны зохицуулах газрын зөвлөх үйлчилгээний төсөлд шалгарсан Samknows компанийн 2015 онд интернет үйлчилгээ эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны тайланд ингэж дурдсан юм..
Тус компани өнгөрсөн оны наймдугаар сарын 1-ний өдрөөс арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн хооронд 100 хэрэглэгчид дунд хийсэн судалгаанд үндэслэн энэхүү дүгнэлтийг хийсэн бөгөөд Ситинет, Мобинет, МЦХ, Юнивишн, Сансар, Скаймедиа компаниуд судалгаанд хамрагдсан байна.
Интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэрэглэгчдэд дотоодын серверээс мэдээлэл татахад гэрээнд заасан хурдныхаа 94 болон түүнээс дээш хувийн хурдыг хүргэж байсан аж. Энэ жагсаалтын хамгийн дээд хэмжээг Мобинет ХХК үзүүлсэн бөгөөд гэрээнд заасан хурднаасаа 24 дахин өндөр хурдтай үйлчилгээг хүргэжээ.
Харин гадаад серверээс татах хурдыг Франкфурт болон Лос Анжелес дахь серверүүдээр дамжуулан дүгнэсэн байна. Уг хэмжилтээр оргил цагт зургаан интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас зөвхөн Мобинет ХХК-ын өгч буй хурд гэрээнд заасан хурднаас өндөр гарсан байхад бусад нь 54-95 хувийн хурдыг хэрэглэгчдэд өгч байжээ.
Үүнээс үзэхэд Монголд интернет үйлчилгээ эрхэлж буй компаниуд дотоодын серверт хандах, серверээс мэдээлэл татаж авах хурдад хязгаарлалт тогтоодоггүй бөгөөд зөвхөн хувь хэрэглэгчийн ашиглаж буй төхөөрөмж, сүлжээний чанартай холбоотойгоор хурд нь хязгаарлагдаж байна.
Харин олон улсын серверт хандах, серверээс мэдээлэл татах хурд нь тухайн хэрэглэгчийн сонгосон багц үйлчилгээтэй шууд хамааралтай болж таарч байгаа хэрэг юм.
Хэрэглэгчдийн хувьд интернет үйлчилгээний хамгийн чухал үзүүлэлт нь серверт хуулах, серверээс татаж авах хурд болон хоцролтын тоо баримт байдаг. Тиймээс доорх инфографикт Samknows компаниас явуулсан судалгааны дүнгээс дотоодын интернет хурдны талаарх мэдээллийг нэгтгэн харууллаа.
Эх сурвалж: crc.gov.mn