-Айлчлалын хүрээнд-
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын ерөнхийлөгчийг дагалдан ирсэн хүмүүсийн дотор Монголчуудын сайн танил Халимагийн ерөнхийлөгч К.Н.Илюмжинов байсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Кирсан Николаевич, энэхүү айлчлалын үеэр та өөрийн оронтой холбоотой ямар ажлуудыг "амжуулав"?
-Хоёр гурван ажил амжуулахаар төлөвлөсөн. Эхнээсээ гэрээ, хэлэлцээрүүдээ хийгээд явж байна. Тухайлбал, мах боловсруулах, жигнэсэн махны үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Нэг үйлдвэрийг нь Монгол-Оросын хил дээр байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн 100 хувь манай улсын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод Үр хөврөлийн судалгаа, шинжилгээний төв байгуулах хэлэлцээр хийлээ. Түүнчлэн манай мэргэжилтнүүд Монголын уран дархчуулаас гэр урлах ажлыг суралцахаар болсон. Өнөөдөр савхины үйлдвэртэй танилцана. Удахгүй уг компанитай манай Халимагийн савхины үйлдвэр хамтран ажиллах талаар нийслэл Элиста хотод гэрээ хийх гэж байгаа гээд нэлээд хэдэн ажил амжуулж байна даа.
-Айлчлалын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэмжээнд хийгдэж байгаа хоёр дахь удаагийн айлчлал. Өмнө нь В.Путин ирж байсан шүү дээ. Энэ удаагийн айлчлал маш амжилттай болж байна. Хоёр тал олон чухал баримт бичгүүдийг баталлаа. Манай хоёр ард түмэн хэдэн зуун жилийн турш найрамдалт харилцаатай явж ирсэн улс. Түүнчлэн улс төр, эдийн засгийн салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Бүхэлдээ айлчлал маш амжилттай болж байна гэж дүгнэмээр байна. Миний хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчөөс нэг хоногийн өмнө ирсэн. Ирсэн өдрөө Цонжин болдог дахь Чингисийн морьт хөшөөг үзэж сонирхлоо. Энэ үеэр эрэгтэй шатарчдын дунд Чингис хааны нэрэмжит гран-при шагнал бий болгох тухай санал гаргалаа.
-Тантай уулзсаных манай улсад Шатрын ордон барих асуудал ямар шатандаа явж байгааг асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Швейцарт байрлалтай Дэл-хийн шатрын холбоо (ДШХ)-ныхон өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Монголд ирсэн. Тэд Улаанбаатар хотын захирагчийн албаныхантай ордон барих газрын асуудлаар уулзсан юм. Хэд хэдэн газар санал болгосон гэсэн. Ордон барих хөрөнгийг ДШХ гаргах учраас аль газарт, ямар архитекторчийн зургаар, ямар компаниар бариулах вэ гэсэн эцсийн шийдвэрийг тэд гаргана.
-Ирэх жил Олон улсын эмэгтэй шатарчдын тэмцээн манай нийслэлд зохион байгуулагдана. Хэдэн орны тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа вэ?
-Нийт 12 орны эмэгтэй шатарчид оролцоно. ЗХУ-ын таван удаагийн аварга, ДШХ-ны эмэгтэйчүүдийн комиссын дарга, "Шатрын Оскар" шагналыг хүртсэн анхны эмэгтэй шатарчин болох Нона Гаприндашвили, есөн удаагийн Шатрын олимпиадын аварга Майа Чибурданидзе зэрэг алдартай тамирчид оролцоно.
-"Алдарт торгоны замаар" аялал үргэлжилж байна уу. Аялагч Фёдор Конюховын бие нь илааршсан уу. Аялалаа үргэлжлүүлэх хэвээрээ байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар аялалынхан дөрвөн мянган км туулчихаад байна. Одоо хоёр мянган км үлдэж байгаа. Ирэх аравдугаар сарын 15-нд Халимагийн нийслэл Элиста хотод ирснээр аялал дуусах юм. Харин Ф.Конюховын бие сайжирсан ч одоогоор аялалын бүрэлдэхүүндээ ороо гүй байна. Ф.Конюхов удахгүй аялалаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байгаа.
А.Н.Жирков: Цаашдаа харилцаа холбоотой ажиллах бүх замыг судалж байна
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Бүгд Найрамдах улсуудын албаны хүмүүс мөн ирсэн юм. Тэдний нэг болох Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Ил түмэн буюу Улсын хурлын орлогч дарга А.Н Жирковтой цөөн хором ярилцсан юм.
-Сахагийн Улсын хурал нь манай УИХ-тай хэр холбоотой ажилладаг вэ?
-Энэ удаагийн айлчлалд би Саха улсаа төлөөлж ирлээ. Дал наяад оны үед манай хоёр улс маш нягт хамтын ажиллагаатай байсан. Харин ерээд оноос харилцаа тасарсан гэхэд болно. Тиймээс энэ айлчлалын үеэр өмнөх харилцаагаа сэргээх, Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдалтай танилцаж цаашдаа харилцаа холбоотой ажиллах бүхий л замыг судалж байна. Өөрөөр хэлбэл, миний хувьд Монгол Улсын өнөөгийн байдалтай танилцах, хуучин харилцаагаа сэргээх зорилгоор ирсэн гэж хэлж болно.
-Манай улсын аль салбартай нь хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Юуны өмнө боловсролын салбарыг онцолж хэлмээр байна. Монголд боловсролын салбар маш их хөгжсөн байна. Бид ч бас боловсон хүчин бэлдэх сайн сургуулиудтай. Тиймээс энэ асуудал дээр хамтран ажиллаж болох юм байна гэж харагдлаа. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллахыг хүсч байна.
С.В.Кириенко: Олборлосон уранаа бүгдийг нь экспортлоно
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар "Дорнод уран" хэмээх хамтарсан компани байгуулах тухай гэрээг үзэглэсэн юм. Гэрээнд Оросын талаас "Росатом" цөмийн эрчим хүчний улсын корпорацын ерөнхий захирал С.В.Кириенко, Монголын талаас Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар гарын үсэг зурсан юм. Ёслолын ажиллагааны дараа "Росатом" цөмийн эрчим хүчний улсын корпорацын ерөнхий захирал С.В.Кириенкотой уулзаж зарим асуултад товч хариулт авлаа.
-"Дорнод уран" компани байгуулах тухай гэрээнд хоёр орны эзэмшлийн хувь ямархуу байдлаар тусгагдсан бэ?
-Гэрээнд тодорхой хувь тусгагдаагүй. Урьдчилсан байдлаар эрх тэгш эзэмшинэ гэж яригдаж байгаа. Аль нэг тал нь давуу эзэмшинэ гэж яригдаагүй байна.
-Хамтарсан компанийг байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө гарах вэ?
-Зуун сая ам.доллараар хэмжигдэх хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Мөн Японы тал хамтран ажиллахаар болсон. Үндсэндээ гурван талт хамтын ажиллагаа явагдах юм.
-Хамтарсан компанийг байгуулах бэлтгэл ажил ямархуу шатандаа явж байна вэ?
-Юуны өмнө бид мэргэжлийн боловсон хүчин бэлдэх асуудлаас эхэлж байна. Ирэх сарын нэгэнд буюу шинэ хичээлийн жилээс ОХУ-ын их дээд сургуулиудад Монголын 10 хүнийг суралцуулахаар болсонд их баяртай байна.
-Олборлосон уранаа бүтээгдэхүүн болгох уу?
-Үгүй. Монгол Улсад ураны хэрэгцээ бараг байдаггүй гэхэд болно. Тиймээс олборлосон уранаа бүгдийг нь экспортолно.
-Ураныг олборлох ажиллагаа нь байгаль орчинд их аюултай гэж үздэг...
-Манай компани энэ салбарт маш их туршлагатай, энэ талаар мэргэшсэн олон ажилтантай. Бид эргэн тойрны байгаль орчинд хөнөөл учруулалгүй, гарсан хог хаягдлыг хоргүйжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг заавал хийдэг гэдгийг бидний өмнөх туршлагууд баталж чадна. Магадгүй тийм ч учраас Монгол Улсын стратегийн сонголт "Росатом" компани дээр тогтсон гэж бодож байна. Түүнчлэн Чита хотод Приаргунскийн уулын баяжуулах комбинат байдаг. Монгол Улсын хилд ойрхон, 200 км-ийн зайд байрладаг нь хэн хэндээ их ашигтай байгаа юм.
-Атомын цахилгаан станц барих тухай яригдаж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байна?
-Атомын цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа нь үнэн. Одоогоор гэрээ хэлэлцээр хийх түвшинд хүрээгүй байна. Нөгөө талаар ямар хүчин чадалтай станц барих вэ гэдгээ шийдээгүй байна. Маш өндөр хүчин чадалтай станц Монголд ашиггүй. Хэрэглээ нь алга. Тиймээс бага хүчин чадлын атомын станц баригдахыг үгүйсгэхгүй.
Б.Уянга

С.В.Кириенко: Олборлосон уранаа бүгдийг нь экспортлоноОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар "Дорнод уран" хэмээх хамтарсан компани байгуулах тухай гэрээг үзэглэсэн юм. Гэрээнд Оросын талаас "Росатом" цөмийн эрчим хүчний улсын корпорацын ерөнхий захирал С.В.Кириенко, Монголын талаас Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар гарын үсэг зурсан юм. Ёслолын ажиллагааны дараа "Росатом" цөмийн эрчим хүчний улсын корпорацын ерөнхий захирал С.В.Кириенкотой уулзаж зарим асуултад товч хариулт авлаа.