Гагнуурчид дунд зохих үнэмлэхтэй мэргэжилтэн бараг үгүй. Гагнаасын оёдлыг шалгадаггүй бөгөөд стандартын дагуу боловсруулалт хийдэггүй.
Уг нь гагнаасын оёдол нь газар хөдлөлтөд тэсвэртэй байх нөхцөлийг хангадаг гол зүйлийн нэг байдаг. Бараг бүх объектод төмөр бетонд хэрэглэх арматурыг зэв идсэн байдаг нь арматур ба бетоны хоорондоо барьцалдах хүчийг сулруулах бөгөөд ирээдүйд зэврэлт үүсэх нөхцөлийг бүрдүүлсээр байна.
Том объектуудад нийлүүлж буй бетоны чанар жигд бус байна. Арматур болон бусад төмөр эд ангийн хадгалалт зохисгүй байдаг. Тэдгээр нь зэврэлт, бохирдол болон механик гэмтлээс найдвартай хамгаалагдсан байх ёстой. Хэрэв бүтээгдэхүүний зэвийг арчихад арилахгүй байгаа бол уг арматурыг хэрэглэж болохгүй байдаг. Арматурыг саравч дор, төмөр анкерыг хуурай өрөөнд хадгална. Улаанбаатар хотын бүх объект дээр арматур хэвтэж байдаг төдийгүй тэдгээрийг арчиж цэвэрлэх тухай дурьддаг ч үгүй ажээ. Дээрх зөрчил дутагдлууд нь барилга баригдаж дууссан л бол далдлагдаж ил харагдахгүй бөгөөд барилгын явцад зөрчил дутагдалд хяналт тавьж чадаагүй бол сүүлд нь гаднаас хараад ашиглалтад оруулах явцад чанартай, чанаргүй барилга гэж ярих нь утгагүй хэрэг болно.
Зураг төслийн тооцоонд ч технологийн шаардлагыг бодолцмоор
Зураг төсөл боловсруулагчид тооцоо гэж ярих боловч барилгын технологийн шаардлагыг зураг төсөлд тусгадаггүйгээс зарим тохиолдолд арматур зангидах боломжгүй байрлалтай зураг төсөл зохиодог учир ажил гүйцэтгэгч нь зураг төслийг зөрчихөөс аргагүйд хүрдэг.
Мөн дөрвөн давхар барилгатай нэг метр зайтай 12 давхар барилгын газар олголт хийснийг зураг төсөл боловсруулсан байгууллага нь хажууд нь огт барилга байхгүй мэт барилгын зураг төслийг зохиосон нь Баянзүрх дүүргийн XV хороолол "Тэмүүжин" зочид буудлын дөрвөн давхар барилгын газар олголт хийснийг зураг төсөл боловсруулсан байгууллага нь хажууд нь огт барилга байхгүй мэт барилгын зураг төслийг зохиосон нь Баянзүрх дүүргийн XV хороолол "Тэмүүжин" зочид буудлын дөрвөн давхар барилгын буурь хөрсийг суллан ухаж барилгын үндсэн хийц бүтээцэд гэмтэл үүсгэсэн тохиолдлоос харахад тодорхой байна. Зураг төсөл боловсруулагчдын нэг хэсэг нь уг алдаа дутагдлаа үл ойлгож буй байдал ч ажиглагдсаар байна. Үүнтэй холбогдуулан нэг эрдэмтний "Тооцоо бол бүхнийг шийдэхгүй" нийтлэлээс иш татъя. Үүнд "Газар хөдлөлттэй холбоотой зураг төслийн шийдэлд математикийн формалчлал ба эрүүл ухаан хоёрын харьцааны тухай практик ач холбогдол бүхий асуудлыг хөндмөөр байна.
Техникийн олон салбарт төслийн шийдэл нь математекийн модель ба формалчилсан процедурт тулгуурлах хэрээр төслийн шийдэл дэвшингүй байна гэх үзэл бодол сүүлийн үед ихэд газар авч байгаа. Гэхдээ газар хөдлөлтийн бүс дэх барилга угсралтын ажлын хувьд бол ирээдүйн газар хөдлөлтийн үед гарах хөрсний чичирхийлэл, барилга байгууламжийн динамик хөдөлгөөн болон бусад олон мэдээлэл байгаа тохиолдолд л асуудлыг ийнхүү тавьж үзэх нь зөв байна. Гэвч ийм төрлийн анхдагч мэдээлэл тун ховор. Тэгсэн хэдий ч судлаачид ба зураг төсөл боловсруулагчид формалчилсан математикийн процедурыг ашиглах нь их болж байна. Тэд бодит байдлын хийсвэр математик загвар боловсруулан, түүнийг зөвхөн загвар шүү дээ гэдгийг умартан бодит байдал мэт авч үзнэ. Олон цаг өдрөөр компьютерийн ард суусан мэргэжилтэн сэтгэл зүйн онцгой байдал болох үр дүн найдвартай гэх итгэлтэй болдог.
Өнөөгийн газар хөдлөлтийн судалгаа нэлээд тодорхой бус байдалд байгааг харгалзан формалчилсан математикийн процедурт голчлон найдвар тавих нь маш аюултай юм. Учир нь газар хөдлөлтийн талаар шийдвэр гаргахад мэргэжилтэн хүний эрүүл сэтгэлгээ, туршлага ба мэдрэмж удаан хугацаанд чухал байх болно" гэжээ. Энэ эрдэмтний үгийг сонсох нь зүйтэй гэж бодно. Тооцоо гэдэг нь зөвхөн загвар, дүн шинжилгээ хийх хэрэгсэл, бодит байдлын аль нэг хүчин зүйлийн тойм үнэлгээ төдий юм. Олон эрдэмтэн, мэргэжилтэн ийм бодолтой байгаа билээ. Тэгэх тусмаа газар хөдлөлтийн асуудалд ийнхүү хандаж үл болно. Учир нь өнөөгийн алдаа 5,10 цаашлаад 15 жилийн дараа илрэх юм.
Барилгын үйлдвэрлэлийн технологид тавих захиалагч байгууллагын хяналт
Барилга байгууламжууд тавих захиалагчийн хяналтыг мэргэжил чадвар муутай зураг төслийн мөн чанар технологийн нарийн шаардлагуудыг огт мэддэггүй сулхан мэдлэгтэй ажлын туршлагагүй инженерүүдээр гүйцэтгүүлдэг болсон нь батлагдсан зураг төслийг зөрчих технологийн алдаа гаргах зэрэг дутагдлууд гарч байхад мэддэггүйгээс уг барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үед нөгөө зөрчил дутагдлууд илэрдэг. Ингээд эргээд засварлаж хүчитгэхэд ихээхэн хэмжээний зардал, цаг хугацаа зарах механизмыг бий болгож байна. Төрийн байгууллагуудад барилгын захиалагчийн хяналтын инженерүүдийг танил тал хамаатан садангийн шугамаар чадвар мэдлэгийг үл харгалзан ажилд авсан нь дараах сөрөг үр дагаваруудыг гаргасаар байна.
Үүнд:
1. Захиалагчийн хяналтын инженерүүд нь барилга угсралтын ажлын чанарт техникийн хяналт тавих биш далд ажлын акт болон барилгын гүйцэтгэлд гарын үсэг зурах зориулалттай машин шиг л ажилдаа ханддаг болсон.
2. Барилга угсралтын ажлын чанар норм дүрмийн явцад хяналт тавих биш зөвхөн ажлын явцыг тэмдэглэж гүйцэтгэлээр нь үнэлэлт дүгнэлт өгдөг.
3. Норм дүрэм мэддэггүйгээс гүйцэтгэгчийн хийсэн ажлыг хүлцэх алдааны хэмжээнд хүлээж авч чаддаггүй зэрэг барилгын салбарт хүн хэлдэггүй л болохоос ил харагддаг дутагдлууд газар авсаар байна.
Энэ нь ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжууд дээр хөрөнгө оруулалтыг үр дүнгүй зарцуулж байна гэсний хариулт болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгуудын хувьд энэ асуудал бүр ч хурцаар тавигдах болно.
Барилга угсралтын ажилд тавих хөндлөнгийн хяналт
Өнөөгийн байдлаар барилга угсралтын ажлын явцад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавьж ажилладаг. Гэтэл өнөө үед аль ч барилга дээр ажиглагддаг захиалагч, гүйцэтгэгч хоёр нэг сонирхолтой болсон байхад хяналтын байгууллагууд өдөр тутмын биш юмаа гэхэд үе шатны хяналтыг хийж чадахгүй ажил эхлэх зөвшөөрөл гэсэн тамгатай цаас өгөөд орхидог нь нууц биш. Зарим зохиогч захиалагч барилга угсралтын ажилд хэрэглэж барилгын материалын чанар, угсралтын ажлын технологид хяналт тавилгүй гарын үсэг зурах төдийгөөр ханддаг болсон.
Үүний дүнд дараах нөхцөл байдал үүсээд байна.
-Зэвтэй болон зэвийн үлдэгдэл бүхий арматур хэрэглэж байгаа нь бетон болон арматур хоорондын барьцалдааг хангахгүй байна.
-Арматурын ажил гүйцэтгэлийн муу гагнуурчид ихэнхдээ туршлагагүй, гагнаасын оёдлыг янзалдаггүй бөгөөд тэдгээр нь норматив шаардлагад нийцэхгүй байна.
-Зарим талбайд нийлүүлж буй бетоны чанар жигд бус байгаа бөгөөд бетон зуурмагийг доргиургүй цутгаж байна.
-Арматурын алхам, ялангуяа хомутын алхам жигд бус, ихэнхдээ алхамын хэмжээ ихсэх хандлагатай байгаа бөгөөд тэдгээр нь гол зорилгоо биелүүлж чадахгүйд хүрч байна.
-Баганын тууш арматурын уулзвар ихэнхдээ хамгийн их хүчлэл бүхий бүсэд байрласан байгаа нь барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцэхгүй байна.
-Аль ч объектод гүйцэтгэлийн зураг төслийг боловсруулахгүй байна. Ажлын оёдлын байршлыг тодорхойлж тохируулаагүй, тэдгээрийг бетондох талаар зааваргүй.
-Шатамхай ба хорт хий ялгаруулдаг материал /полистрол, лампир тааз, хятадын баталгаагүй будаг гэх мэт/ өргөн ашиглаж байгааг хэрэглэгч нар мэдэхгүй байна.
-Техникийн хяналтыг зохих ёсоор гүйцэтгэхгүй, зохиогчийн хяналт алдаг оног хийгддэг эсвэл зураг төслөөс өөрөөр хийсэн үедээ зохиогчийг дуудаж гарын үсэг авдаг.
-Гадна агаарын температур хасах 0 хэмээс хүйтэн үед цементийн гидратацын урвалыг идэвхжүүлэх нэмэлтгүйгээр бетоны ажил хийдэг.
-Далдлагдсан ажлын актыг явцад бичдэггүй ажил дууссан хойно хэлбэр төдий акт бүрдүүлдэг.
Бетонд орох том дүүргэгч зайлшгүй ангилсан байх ёстой. Шигшсэн байгалийн хайрган хольц буюу буталсан дайргыг хэрэглэж үл болно. Олон объект дээр дайргын оронд хайрга буюу зохих хэмжээнд бутлаагүй дайрга хэрэглэх нь олонтаа. Тууш элемент (багана, дамнуруу), хучилтын хавтан болон бат бөхийн диафрагмд том дүүргэгчээр хайрга ашиглаж болдоггүй. Гэвч бодит байдал дээр эсрэгээр байдаг. Бетон зуурмагт орох ус нь цемент хэвийн барьцалдахад саад учруулах хольцтүй, мөн арматурыг зэвэнд идүүлэхгүй байх ёстой. Усны эдгээр чанарыг лабораториар баталгаажуулах хэрэгтэй боловч усанд химийн шинжилгээ хийлгэдэггүй нь хэвшил болоод байна.
Өргөтгөл шинэчлэл
Орон сууцны зориулалт төлөвлөлтийг өөрчлөн, газар хөдлөлтийн аюулгүй байдлын шаардлагыг хайхрахгүйгээр өргөтгөл барих явдал газар авсаар одоо өргөтгөл хийгдээгүй барилга бараг үгүй болсон. Улаанбаатар хотод багахан хэмжээний газар хөдлөлт болоход орон сууцны барилгуудын нэг-дүгээр давхрыг нүхэлж хийсэн өргөтгөл Улаанбаатар хотын хүн амыг амь нас, эд хөрөнгийн том хэмжээний эрсдэлд оруулах нь тодорхой харагдаж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдэгдсээр байна.
Сүүлийн жилүүдэд илт сэргэж байгаа орон сууцны байшинг давхарлах асуудал нь мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл саналыг үл харгалзан нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж шийдсэн нь цаашид уг асуудлыг дүрэм журмаар зохицуулахад хүндрэлтэй болгож байна. Уг таван давхар барилгын хувьд анхнаасаа техникийн дүгнэлт гаргах үедээ л хөрсний инженер геологийн нөхцөлийг одоогийн нөхцөлд нь судлалгүй 40 жилийн өмнөхөөр нь авч үздэг, барилгын ашиглалтын үед бүтээц эдлэлд эвдрэл гэмтэл үүссэн байдлыг судалдаггүй, таван давхрын хучилтын хавтан нь давхрын дундын хучилт шиг ачаалал авч чадахгүй, барилгын суурь цаашид нэмж байгаа давхрын ачааллыг авч чадах эсэх нь тодорхойгүй байхад зураг төсөл боловсруулагчид анхаарал хандуулдаггүй барилгын суурин дээр зураг төсөл зохиож буй мэт ханддаг. Уг зураг төслийг хянаж байгаа эксперт нь зураг төслийн нарийн мөн чанар ямар хийц дээр ямар хийц төлөвлөж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүй тооцоог ч шалгалгүй гарын үсэг төдийгээр асуудалд хандаж байгаа нь нөгөө л газар хөдөлбөл гэхээс ил үү цаашид уг барилга ашиглалтын шаардлага хангах уу, үгүй юу гэсэн асуудал хөндөгдөж байна.
Эцэст нь санал болгох
Энгийн иргэд "Хэрэв ийм муу зураг төслөөр барилга угсралтын ажлын үед хяналт тавьдаггүй чанаргүй барилга барьж барьж байгаа юм бол яагаад одоо хүртэл байшин нурж гэмтэхгүй байгаа юм" гэж асууж магад. Дутагдал нь зөвхөн хүчтэй газар хөдлөлтийн үед илэрдэг юм. Манай нөхцөлд бол газар хөдлөөгүй үед ч илэрч магадгүй. Ер нь газар хөдлөлт болсон бүс нутгуудад учирсан дэлхийн улс орнуудын гарз хохирол, гамшигт сүйрлээс бишгүй л харж ойлгож болохоор байгаа. Харин манай барилгын захиалагчид, зураг төсөл боловсруулагчид, барилгын гүйцэтгэгч нар сонин уншдаггүй, зурагт үздэггүй мэт. Магадгүй зарим нь "Чи тэгээд үүнийг одоо яая гээд байгаа юм бэ?" гэх байх. Монгол Улсын цөөхөн хүн амын аюулгүй байдлыг хангах, барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор дараах зүйлийг санал болгож байна.
1. Бүх баригдсан ба баригдаж буй барилгын газар хөдлөлтийн үеийн тэсвэрлэлтэд үнэлэлт дүгнэлт өгч шалгах. Илрэх бүх доголдлыг арилгах (шаардлагатай бол хүчитгэх зураг төслийг боловсруулах). Гарсан зардлыг барилга захиалагчид болон орон сууц зарж борлуулсан хуулийн этгээдэд хариуцуулах.
2. Мэргэжлийн байгууллагаас экспертизийн дүгнэлт гараагүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад барилгын ажил эхлэхийг эрс хориглох.
3. Газар хөдлөлтийн аюулгүй байдалтай холбоотой алдаа эндэгдэл гаргасан зураг төсөл боловсруулагчийн тусгай зөвшөөрлийг хураан авах.
4. Гадаадын зураг төсөл боловсруулагчдыг Монголын зураг төсөл боловсруулагч нартай хамтарч барилгын норм ба дүрмийн дагуу хийж гүйцэтгэдэг журмыг хатуу мөрдүүлэх.
5. Барилга захиалагч нь мэргэжлийн байгууллагын ажилтнуудтай техникийн хяналт болон зохиогчийн хяналтыг хийлгэхээр гэрээ байгуулж ажилладаг журмыг хэвшүүлэх.
6. Баригдсан ба баригдаж буй барилгад мониторинг хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдээр хөндлөнгийн хяналтыг гүйцэтгүүлэх.
7. Газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд баригдсан бүх барилгыг паспортжуулах.
Уг нийтлэлийг бичихдээ барилгын салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудыг шүүмжлэх гэсэнгүй. Харин дээр гарч байгаа алдаа дутагдлуудыг ухамсарлаж цаашид ажилдаа хариуцлагатай хандах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, чанартай, хөрөнгө оруулалтыг хэмнэсэн шинэ техник технологи нэвтрүүлсэн барилга байгууламж бариулах зорилгыг эрхэм болголоо.
Газрын харилцаа, барилга, геодези зурагзүйн газрын мэргэжилтэн Б.Гантулга