Манай оронд 90-ээд он хүртэл үр хөндөлт гэдэг зүйлийг хийлгэх нь байтугай, ярьсан хүн ичгүүртэй байдалд ордог байлаа. Харин өнөөдөр нийгэм нь харьцангуй чөлөөтэй болоод хувь хүний өөрийнх нь шийдэх асуудал болсон. Үүнтэй холбогдуулан сонирхоход зөвхөн Улсын эх нялхсын эрдэм шинжилгээний төв/ УЭНЭШТ/-д 2007-2008 онд 400 гаруй, энэ оны хагас жилийн байдлаар 1000 гаруй эмэгтэй үр хөндүүлсэн байна. Энэ статистик үзүүлэлтээс харахад үр хөндүүлэх явдал өсөх хандлагатай байна.
Үр хөндөх зөвшөөрөлтэй, төвлөрсөн ариутгалтай эмнэлэгт мэргэжлийн эмчээр зориулалтын кабинетад жирэмслэлтийг зогсоож, цагаас нь эрт мэс ажилбар хийж авахыг үр хөндөлт гэж хэлдэг. Манай оронд өнөөдөр олон хувийн эмнэлэгт үр хөндөлт хийж байна. Тэдгээр эмнэлэг хэр баталгаатай байдаг талаар УЭНЭШТ-ийн Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдлийн тэргүүлэх зэргийн эмч профессор Б.Цогмаатай ярилцлаа.
-Өнөөгийн эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх болсон гол шалтгааныг та юу гэж бодож байна?
-Олон янзын шалтгаан байдаг. Ихэвчлэн мөнгө санхүү, ар гэрийн байдал ядуу гэсэн шалтгаан хэлдэг.
-Үүнийг хийлгэж байгаа хүмүүсийн олонх нь хүсээгүй жирэмслэлт байдаг уу?
-Үр хөндөлт хийлгэж байгаа хүмүүсийг хийлгэж байгаа хугацаагаар нь эрт, хожуу гэж авч үздэг. Эрт үеийн үр хөндөлт нь үр тогтсоноос хойш 12 долоо хоногийн, харин хожуу гэдэг нь 20 долоо хоногийн дотор хийлгэхийг хэлдэг.
-Мэдээж эрт үед нь өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэдэг байх. Харин яагаад заавал тэр ургийг мэдэгдэхүйц том болсон хойно нь үр хөндөлт хийлгэдэг юм бол?
-Эрт үед хийлгэж байгаа эх өөрийн хүсэлтээр хийлгэдэг. Харин тухайн эхийн биеийн байдлыг эмнэлэг үзээд энэ эх ургийг зөв тээсэн эсэх, төрөхдөө хүндрэлтэй төрөх, цаашилбал эх өөрөө эндэх магадлалтай гэж үзвэл эмнэлгээс тухайн эхтэй зөвлөсний дагуу хожуу үр хөндөлтийг хийдэг.
-Үр хөндөлт хийлгэвэл цааш үр тогтох боломжгүй болдог гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Зарим хүмүүс мэргэшсэн эмчээр зориулалтын кабинетэд хийлгэлгүй, хувийн, ямарч баталгаагүй, бидний хэлдгээр үүдний эмнэлэгт хийлгэдэг. “Үүдний” эмнэлгүүд мэс ажилбар хийхдээ умайн хүзүүг урах, ханын салстыг гэмтээх, ариутгалгүй багажаар үр хөндөлтийг хийж ямар нэгэн халдвар /БЗХӨ/ орсноос болж цааш үр тогтох боломжгүй болдог. Энэ нь үр хөндөлт хийлгэснээр шууд үргүй болно гэсэн үг биш.
-Гадуур сонин хэвлэлээр баталгаатай үр зулбуулах эм тан гээд маш олон зүйл худалддаг. Энэ талаар та мэргэжлийн эмчийн хувьд юу гэж бодож байна?
-Энэ талаар маш олон эмэгтэйчүүд бидэнд ханддаг. Ихэвчлэн би ийм үр зулбуулдаг эм уусан, тэр хувийн эмнэлэгт хийлгэсэн, одоо ингэж өвдөөд байна гэж ирдэг. Тэр эмийг нь шалгаад үзэхээр ямар ч баталгаагүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм байдаг. Тэр хүмүүс эргээд улсын эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэхэд хүрдэг .
-Эхчүүд яагаад заавал хувийн эмнэлэгт хийлгээд байна, улсын эмнэлгээс үнэ багатай байдаг юм болов уу?
-Магадгүй улсын эмнэлэг дараалал их байдаг, ажлын цагт ажилладаг гэсэн жижиг асуудлаас болж хийлгэдэг байх л даа. Ер нь улсын эмнэлэгт хийдэг энэ мэс ажилбарыг хувийн эмнэлэгт хоёроос гурав дахин өндөр үнээр хийдэг. Даанч үнэ дагасан чанартай хийдэг газар ховор доо. Хүмүүс баталгаатай эмнэлэг, зөвшөөрөгдсөн эм эсэхийг сайтар бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Эцэст нь хүнд ер нь эрүүл мэндээс илүү чухал зүйл байхгүй гэдгийг хэлье дээ.
Б.Түвшинжаргал