gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зуслангийн иргэд зуны гурван cap ундны усаар гачигдаж байна

Нийгэм
2009-08-11
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-08-11
Хотын ойролцоох зуслангуудад зөөврийн ус очихгүй байгаагаас иргэд 3-5 км алхаж ундны усаа зөөдөг болжээ. Жигжидийн ам, Гүнт, Ар согрот, Дурсамж, Шадивлан зэрэг хүн ам төвлөрсөн газарт усны машин очихгүй байна. Жил бүр Ус сувгийн газраас гүний худаг байхгүй, иргэд олноор суурьшсан зуслангуудад машинаар ус хүргэх төлөвлөгөө гаргадаг. Гэтэл дээр дурьдсан зуслангийн иргэд зуны халуунд ундны усгүйдсээр зуны гурван сарыг дуусгах гэж байна.

Таван киломегр явж ундны усаа авч байна
Энэ талаар "Дурсамж" зусланд амьдарч буй иргэн Г.Мөнхтогтохтой ярилцлаа.

-Танай энэ хавьд зөөврийн ус ирэхгүй байгаагаас холоос ундны усаа зөөдөг гэж сонслоо?
-Тиймээ. Өнгөрсөн жил энэ хавиар усны машин явдаг байсан. Гэтэл энэ жилээс усны машин ирэхээ больчихсон, Үүнээс болж ирж очихын тав гаруй километр алхаж ундны усаа авч байна. Зусланд амьдарч байгаа иргэдийн дунд машингүй хүн олон бий.

-Энэ талаар холбогдох газруудад мэдэгдсэн үү?

-Энэ хавьд амьдардаг иргэд нийлж Зуслангийн товчоо, Ус сувгийн газар, дүүргийн болон хорооны Засаг даргад олон удаа мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өдий хүрч байна. Мөн ус зөөж байгаа жолооч нартай хүртэл уулзсан. Тэд "Бага зайтай газар яваад бидэнд ямар ч ашиг гарахгүй. Иргэдийн зарим нь ус авдаггүй. Авчирсан усаа дуусгаж чадахгүй буцдаг. Тиймээс хол явсан нь бидэнд ашигтай" гэсэн хариулт өгдөг" гэв.

Ус ирэхгүй байгаагаас гол горхи ширгэж байна
Усны гачигдлаас болж зуслангуудын ойр хавиарх булаг, шанд ширгэж байгаа талаар "Ойн жим" амралтын газар зусаж байгаа иргэн А.Цэндтэй ярилцлаа.

-Гол горхи ширгэж байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Жил бүр зуслангуудад зөөврийн ус ирэхгүй байгаа талаар хэл ам гардаг ч одоо хүртэл шийдэгдэхгүй өдий хүрлээ. Зөөврийн ус ирэхгүй байгаагаас хоёр булаг ширгэсэн. Ус авах гэж хүүхдүүд булаг дээр ирдэг. Тэд булагийн тархин дээр нь газар ухах, олон хүн ус авах зэрэг хүчин зүйлээс болж ширгэж байна.

-Үүнийг байгаль орчны байцаагч нь мэддэг болов уу ?

-Мэдэхгүй юм. Ямар ч байсан тэдгээр хүмүүс ажлаа хийхгүй байна гэж хэлж болно. Уг нь булагийн эхийг хамгаалж, тойруулан хашаа татаж хамгаалах ёстой биз дээ.

Устай холбоотой гомдол бага ирж байгаа Дээрх асуудлаар Зуслангийн товчооны дарга Л.Лувсандаваажаваас тодруулахад "Энэ жил зуслангуудад 50 усны цэгээс ус зөөж байгаа. Иргэдээс сүүлийн жилүүдэд устай холбоотой гомдол ирэх нь багассан. Гэхдээ зарим газруудад зөөврийн ус очихгүй байх асуудал бий. Хэрэв ундны усаа холоос зөөдөг бол тэр хавийн айлууд нэгдээд саналаа хүргүүлэх ёстой. Тэдний гаргасан саналын дагуу шийдвэрлэж, аль болох иргэдэд ашигтайгаар шийдвэр гаргадаг"гэв.

Э.Хүрэлбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан