Дэлхийн Монгол туургатны холбооноос санаачлан зохион байгуулж буй олон ажлын нэг нь үндэсний бөхийн барилдаан юм. Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар барилдаан дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болж Монгол, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Япон улсын бөхчүүд оролцсон юм. Маргааш Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт Монгол туургатны үндэсний бөхийн хоёрдугаар барилдаан болох гэж байна. Тус наадамд Монголын 40, Өвөрмонголын 64, Тува, Халимаг, Буриадаас тус бүр найм бөх оролцсон 128 хүчитний барилдаан болно. Монгол туургатны барилдаан наймдугаар сарын 4-7-ны өдөр болох юм. Эхний өдөр "Монгол туургатны үндэсний бөхийн хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болох бол 5-нд Шилийн гол аймагт Өвөрмонгол бөхийн томоохон наадам, цэнгүүн явагдах ажээ. Харин наймдугаар сарын 6-нд Монгол туургатны наадмын оргил 128 хүчитний барилдаан болно. Барилдаан уламжлалын дагуу сугалаагаар явагдах ажээ.
Энэ наадамд оролцохоор манай улсаас 40 бөх Өвөрмонголын зорьжээ. Тэдний ихэнхийг Архангай аймгийн "Бах Билэгт" дэвжээний хүчитнүүд бүрдүүлжээ. Монгол туургатны анхдугаар барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, аймгийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэсэн юм.
Н.Мөнхтөр