"Амьдрал нулимсанд дургүй" сэдэвтэй кино хөгжмийн үдэшлэг "Эльдар" клубт боллоо. Эл үдэшлэгийг оросын хөдөө нутгаас Москваг "байлдан дагуулахаар" ирсэн гурван найз бүсгүйн тухай Владимир Меньшовын Оскарын шагналт киноны 30 жилийн ойд зориулсан байна.
Киноны зохиолыг нь Меньшов өөрчилсөн
30 жилийн өмнө эхлэн найруулагч Воалимир Меньшовт Москвагийн тухай кино зохиолын уралдаанд гуравдугаар бай эзэлсэн зохиолыг унших санал тавьжээ. Үүний өмнө кино зохиолч Валентин Черных "мундаг" найруулагчдад зохиолоо үзүүлсэн ч хэн нь ч сонирхоогүй аж.
"Би энэ зохиолыг эхэндээ бас тоогоогүй. Харин миний сэтгэлийг татсан цорын ганц зүйл гэвэл Катерина сэрүүлэгтэй цагандаа сэрүүлгийг нь тавьж, нүдэндээ нулимстай унтах бөгөөд хэдэн жилийн дараа насанд хүрч буй охиноо сэрээдэг гайхамшигтай хэсэг байлаа. Эхлээд би бүр хэдэн хуудас давхар эргүүлчихэв үү? гэж бодсон. Харин 20 жилд үсрэлт хийсэн тийм шийдвэр гаргасныг ойлгонгуут энэ киноны зургийг яаж авах тухай бодохыг хүссэн" гэж Владимир Меньшов "Аргументы и факты" сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Тийнхүү энэ кино зохиолд жүжигчний ажлыг "хожуувтар эхэлсэн" Смоктуновский, киноны баатар Ирина Муравьевад сэтгэлтэй болсон хоккейчин Гуровын хэсэг бий болсон.
Меньшов шинэ баатрууд оруулсан төдийгүй, зарим хэсгийг нь шинээр бичжээ. Хуучин зохиолоор нь бол, киноны гол баатар, Москва хотын зөвлөлийн депутат сонгогчдыг хүлээж авч байсан хэсэг байв. Гэвч Меньшов гол баатраа танилцах клуб руу явуулж, тэндхийн захирал /Лия Ахежакова/ нь Екатеринаг дөнгөж 53 настай маш хариуцлагатай албаны хүн санал болгуулна.
Найз бүсгүй Катя, Люда хоёр франц киноны наадмын оронд Аргентины Элчин сайдын Яаманд дипломат хүлээн авалтад уригдсан хүмүүс хэрхэн ирэхийг ажиглах ёстой байлаа/ Гэвч Боливийн элчин сайд, АНУ-ын тэнгисин цэргийн атташег 50-иад оны киноны одод Юматов, Конюхова нараар солихоор шийджээ.
Кино зохиолоороо бол, Рудик токарьчин эцэгтэй байсан. Харин Рудик Катеринаг Шаболовка дахь телевизийн төвд урих үедээ авхаалж сэргэлэнчүүдийн клүбийнхны тоглолтын зургийг авч, партерын эхний эгнээнд суусан Катя тэр концертыг ажиглах ёстой байжээ. Танхимд олон хүн цуглуулахаа больж, авхаалж сэтгэлэнчүүдийн клубыг тэр жилүүдэд зөвлөлтийн телевизийн нэрийн хуудас болсон «Голубой огонёк» нэвтрүүлгээр солихоор шийдсэн байна.
Ингээд 60 хуудастай кино зохиол 90 гаруй хуудастай болж, кино «хоёр ангитай» болжээ. Тэгэхдээ угсралтын явцад олон зургийг тайрчээ. Жишээлэхэд, Гошаг гэртээ нилээд согтуу байхад нь Николай орж очиж, тэд ярилцана. Гоша архи шил аяганд хийнгээ «Дэлхийд юу болж байна вэ?» гэж асуухад «Байдал тогтворгүй байна. Террористууд дахиад л «Эйр франс» компанийн нисэх онгоцыг булаан эзлэв» гэж Николай хариулдаг байна. Олон улсын маргаан гарахаас болгоомжилж компанийн нэрийг хасахад хүрчээ.
Киноны баатар, гэр бүлтэй Табаковтай гол баатар учирч байгаа хэсгийг дэндүү эрээ цээргүй байна гэж үзэж нилээд хасчээ. Жүжигчид тоглолтоо «хэтрүүлж», «хувцсаа дэндүү түргэн тайлж байна» гэж «дээрээс» зэмлэжээ.
Хямд мелодрам
Энэ кино Меньшовын найруулсан хоёр дахь кино болжээ. Зураг авч байх үед тэрбээр «хямд мелодрамд» тоомсоргүй хандсан зургийн хэсгийнхний эсэргүүцлийг давах болсон байна. Кино зохиолыг уншсан олон жүжигчин тоглохоос татгалзжээ.
Шүүмжлэгчид шинэ кинонд тааруу хандаж, Меньшовыг юуны өмнө сонирхолгүй түүх гаргав гэж зэмлэж байв.
«Кино гарахад киноныхон наашгүй угтсан. Би мэргэжил нэгтнүүдээсээ нилээд зэмлэл хүртсэн. Гэвч цаг улирч, ЗСБНХУ-ын ардын жүжигчдийн зэмлэж байсан нь мартагдаж, харин үзэгчдийн хайр үлдсэн» гэж найруулагч ярьж байна.
Юм гэдэг илбийн аргаар юм шиг түргэн бүтдэггүй
Энэ кино дэлгэцнээ гарсан эхний жил гэхэд л 84 сая гаруй хүн үзэж, тэр үедээ кино үзвэрийн дээд амжилт тогтоожээ. Киног 100 гаруй орон худалдан авч, олон улсын олон кино наадмаас шагнал авч, кино бүтээгчдэд ЗСБНХУ-ын төрийн шагнал олгосон байна.
50 мянган ам. доллараар худалдаж авсан эл кино 12 сарын дотор 2,5 сая ам.доллар цуглуулсны дүнд Америкийн кино үзвэрийнхний олгосон шагнал АНУ-д авсан эхний шагнал болов. Гэвч эл киног гадаадад гаргаж их амжилт олж байхад тэнд найруулагч нь байсангүй.
«Намайг яагаад гадаадад явуулахгүй байсан бэ? Хамаг асуудал энд байсан, би чамд шалтгааныг нь огт ярьж байгаагүй. Харин олон жилийн дараа хамт ажиллагсад маань намайг хоёр ч удаа матсныг би мэдсэн. Улсыг аюулаас хамгаалах хорооныхны зэрлэг үйлдлийн тухай бид ярьдаг байсан гэдэг нь худлаа, учир нь дороос ирэх «дохиог» хорооныхон хамгийн түрүүнд хүлээж авдаг юм. Подгорныйг албан тушаалаас нь авсны дараа би улсдаа хоёрдугаарт орох хүнийг яагаад ч ямар ч тайлбар хэлэлгүй огцруулав гэж гайхснаа илэрхийлсэн нь миний «үйлдэл» байсан. Харин нөгөө матаас нь гадаад орны дэлгүүрт хүнсний бараа ямар элбэг юм бэ? гэж биширсэнтэй холбоотой байв» гэж Владимир Меньшов ярьж байна.
Гэхдээ америкийн кино урлагийн академи 1980 онд «Оскар» шагнал олгож, тэр жилийн гадаадын шилдэг киногоор шалгаруулсан нь жинхэнэ ялалт болсон юм. «Гадаадад явах эрхгүй» бай шагналыг авсны дараа зөвлөлтийн Элчин сайдын Яамны соёлын атташе болов.
Дашрамд дурдахад, киноны нэр хүндтэй энэ шагналыг авснаа найруулагч тэр даруйд дуулаагүй аж. Шагнал гардуулах ёслол болох өдөр гуравдугаар сарын 31-нд тэрбээр «Америкийн дуу хоолой» радиогийн нэвтрүүлгийг сонсох гэсэн боловч нэвтрүүлгийн дууг «намдааснаас» болоод юу ч олж мэдсэнгүй. Харин дөрөвдүгээр сарын 1-ний өглөө түүнд ялалтын тухай мэдээлэхэд Меньшов дөрвөн сарын нэгний хууралт л гэж боджээ. Найруулагч «Оскар» шагналын баримлыг найман жилийн дараа л анх удаа гартаа барьж үзсэн байна.
Үлгэрийн биш баатар
Меньшов киноныхоо гол дүрийг эхнэр Вера Алентовадаа итгэж өгсөн байна. Түүний өмнө энэ дүрд тоглохыг Маргарита Тереховад санал болгосон ч тэрбээр «Шадар гурван цэрэг» кинонд тоглоод завгүй байжээ.
Жүжигчин Ирина Купченкод киноны зохиол таалагдсангүй, Валентина Теличкина энэ дүрд тохироогүй, харин Таганкийн театрын жүжигчин Наталья Сайко туршилтад орсон ч Гошагийн дүрд тоглуулахаар Баталовыг авсан хойно тэр хоёр хамт байхдаа зурганд тохирохооргүй харагдаж байжээ. Ингээд Меньшов эхнэрээ сонгосон бөгөөд энэ тухайд огт харамсаж байгаагүй юм.
Жүжигчин Алентова 1980 онд Брюссельд болсон олон улсын кино наадмаас эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсний учир «Сан-Мишель» шагнал авав. 1981 онд «Советский экран» сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар «оны шилдэг жүжигчин» болж, ЗСБНХУ-ын төрийн шагнал хүртэв. Алентова жилийн дараа ЗСБНХОУ-ын гавьяат жүжигчин болжээ.
«Хөдөө нутгийн» эхнэр нөхөр хоёр жижигхэн байртай болохоосоо өмнө оюутны, дараа нь театрын нийтийн байр дамжиж «Амьдрал нулимсанд дургүй» гэдэгт өөрсдийн туршлагадаа итгэжээ. Харин киноны баатар Катя Тихомироваг хөдөөний «Үнсгэлжин» гэхэд найруулагч дургүйцэж, «Амьдрал нулимсанд дургүй» кино «Үнсгэлжингийн тухай үлгэр» гэхийг би зөвшөөрөхгүй гэсэн байна. Энэ түүхээс юуг нь «үлгэрийн» гэх юм? Киноны баатар үйлдвэрийн дарга болсон нь үлгэр юм уу? Гэтэл ийм хувь тавилан цөөн таардаг гэж үү? Жирийн ажилчнаас үйлдвэрийн дарга болсон олон арван жишээг бид мэднэ» гэж найруулагч ярьсныг «Правда.ру» сонинд иш татсан байна.
Дашрамд дурдахад зураг авах үед Вера Алентова 37, Раиса Рязанова 35, Ирина Муравьева 30 настай байв. Харин киноны баатрууд 19 настай байцгаажээ.
Тэр чинь Гога
Гошагийн дүрд Алексей Баталовын оронд Ефремов, Тихонов, Соломин юмуу Охлупиний хэн нь ч тоглож болох байв. «Баталовын нэр сүүлчийн хоромд гарч ирсэн. Учир нь би Гошаг 30-40 насны жүжигчдээс эрж байсан юм. Би бүр нөөц хувилбарын жүжигчний тухай ч бодож байсан. Харин Алексей Баталов тоглосон «Миний эрхэм хүн» гэдэг киног телевизээр санамсаргүй хармагц Гоша чинь энэ байна шүү дээ гэсэн бодол төрөв. Азаар, Баталов тоглохыг зөвшөөрч, би ч «байны» голд оносон юм.
Хэдийнэ ардын жүжигчин болсон байсан Баталов баатраасаа 11 насаар ах байсан ч Меньшовын саналыг хүлээж авчээ. «Гошагийн хувьд бол ойлгомжтой юм шиг байсан. Харин киноны баатар эмэгтэйн хувьд бүх зүйл сайнаар дуусах ёстой. Гэвч би кино зохиолыг уншаад энэ бол дэлгэцнээ хэдэн зуу удаа гарч байсан улсаас тогтоосон нэг хэвшлийн тэр ажилчин биш, огт өөр хүн байхыг ойлгосон. Бүтэх, бүтэхгүй нь хамаагүй, үүнийг хийх нь сонирхолтой байсан...» гэж тэрбээр ярьж байна.
Ингээд Баталовын найдаж байснаас ч хавьгүй дээр болжээ. Кино «Оскар» шагнал авч, жүжигчин ЗСБНХУ-ын төрийн шагнал хүртэв. Энэ киноны дараа Баталовт кинонд то киноны дараа Баталовт кинонд тоглохыг урьсан санал дараалан ирэх болжээ.
Дашрамд дурдахад, Алексей Баталовын ачаар л гол баатрын охин Александрагийн дүрд Наталья Вавилова тоглов. Тэрбээр бүр сурагч байхдаа Меньшовын «Хожил» гэдэг анхны кинонд тоглосон байжээ. Наташагийн эцэг эх охиноо кинонд тоглохыг эрс эсэргүүцэж, дээд сургуульд бэлтгэн, Гадаад хэргийн Яамны дамжаанд оруулжээ. Тэр үед Меньшов эцэг эхий нь ятгахаар Баталовыг явуулжээ. Тэд алдартай жүжигчнийг хараад татгалзаж чадсангүй. Киноны зураг авсаны дараа Вавилова дамжаагаа орхиж, ВГИК /Бүх оросын кино урлагийн дээд сургууль/-т орж, жүжигчин болжээ.
Өөрийнх нь кинонд туслах дүр байхгүйг найруулагч тэмдэглэв. Рудикийн ээж /Евгения Ханаева/, жижүүр авгай Паша /Зоя Федорова/, ерөнхий газрын орлогч дарга Антон Круглов /Владимир Басов/ нар гол баатрууд шигээ чухал, хосгүй гэж найруулагч ярьж байна.
Бид америкийн киноны нэр хүндтэй шагнал «Оскар» шагнал хүртсэн манай үзэгчдийн дуртай «Амьдрал нулимсанд дургүй» хэмээх орос киноны 30 жилийн ойд зориулсан тэмдэглэл толилууллаа.
П.Шагдар