Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын торгон хил дээр буун дуу гарч, гурван хилчин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг Дорноговь аймгийн Улаан-Уулын Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байлдагч Э.Оюунболд, М.Тулга, Р.Энхжаргал, Г.Лхагважав нар үйлдсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Тэд энэ сарын 22-23-нд шилжих шөнө хилийн харуулд гарч байхдаа унтаж байсан харуулын дарга М.Энх-Амгалангийн амийг буудаж хөнөөгөөд, зэвсгийн агуулахын цоожийг буудан, бүрэн зэвсэглэсэн аж. Улмаар тэд 12 км зайд орших штаб руугаа гүйж очоод, амралтын өрөөнд биллъярд тоглож байсан штабын орлогч С.Бум-Эрдэнэ, офицер Э.Бямбасүрэн нарыг мөн л буудаж, хөнөөсөн. Мөн офицер О.Итгэлтөгсийг хоёр удаа буудаж, шархдуулсан юм.
Хэрэг гарсан цэргийн ангийн удирлагуудтай утсаар холбогдсон боловч тэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Учир нь энэ хэрэг Хил хамгаалах ерөнхий газар болон тус ангийн мэдлээс гарч, хуулийн байгууллагад шилжсэн гэнэ. Бид Улаан-Уул сумын иргэн Улаанбаатар хотод ирсэн байхад нь таарч дараах ярилцлагыг хийсэн юм. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн. Учир нь Улаан-Уул сум жижиг учраас хэвлэлд мэдээлэл өгсөн түүнд ангийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт ирэхийг үгүйсгэхгүй гэж байлаа.
-Энэ хэргийн талаар хэзээ мэдсэн бэ?
-Энэ сарын 22-23-нд шилжих шөнийн 04 цагийн үед манай нутагт дайн болж байна уу л гэмээр аймаар түгшүүртэй байсан.
Цагдаагийн машины дуу хангинаад л ард иргэд бүгд түгшүүрийн байдалтай байсан. Ангийн дарга нарынхаа аминд хүрсэн цэргүүд бүрэн зэвсэглэсэн тул онцгой анхааралтай байхыг цагаан хоолойгоор байнга зарлаж байсан.
-Цэргүүд яагаад даргынхаа аминд хүрсэн талаар та нарт мэдээлэл байгаа юу. Магадгүй нутгийн ард түмэн ам дамжин мэдсэн байж болох юм?
-Ер нь бид дарамт л байсан байх гэж бодож байгаа. Угаасаа л цэрэгт дарамт байдаг шүү дээ. Би 1994 онд алба хааж байхдаа тавын банзыг хугартал зодуулж байсан. Тэр үед нийгэм өөр байж. Одоо бол үзэж байгаа кино энэ тэрээс болоод хүчирхийлэлд өртсөн тохиолдолд бусдыг хөнөөж болно гэсэн ойлголтыг залуус авдаг байж болох юм. Гэхдээ үнэхээр харамсалтай байна. Энэ бол цэвэр нийгмийн буруу, тэр залуусыг амьдралын хат, амьдрах ухаанд нь сургаагүй ар гэрийнхнийх нь буруу, мэдээж асуудлын гол нь тэдний буруу л даа.
-Тэр залуус бүгд хагас өнчин байсан гэсэн?
-Тийм гэсэн. Бүгдээрээ эцэггүй өссөн хүүхдүүд гэсэн. Эцэггүй хүүхдийн толгой том гэж үг байдаг даа.
-Ийм аймшигтай хэрэг танай аймагт өмнө гарч байсан болов уу?
-Яг энэ ангид 13 жилийн өмнө ийм хэрэг гарч байсан. Штабын даргаа, өөр бас нэг цэргийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Тэр цэрэг шүүх хурал дээр “дарамтыг тэсвэрлэх аргагүй” гэж мэдүүлсэн гэдэг. Тэр цэрэг цаазын ял авч байсан.
-Та гэрч нартай уулзсан гэсэн. Тэд юу гэж байна?
-Би ч яг уулзаагүй л дээ. Гэхдээ л сонссон. Тэр ангийн жолооч Хатанбаатар эхнэр хүүхдээ хаяад зугтсан юм билээ. Эхнэр нь ангид нь тогооч байсан. Тэгээд анги дээрээ гүйж ирээд хэл хүргэсэн юм шиг байгаа юм. Тэр нөхдүүд чинь ангийнхаа холбоог тасалсан байсан гэсэн.
-Нисдэг тэргээр цагдаагийнхан танай суманд буух үед гэмт этгээдүүдийг барьсан байсан уу?
-Өө манай энд чинь сүртэй юм болсон. Гэхдээ манай Хилийнхэн өөрсдөө барьсан байсан гэсэн. Дараа нь цагдаагийнхан ирсэн юм биш үү.
Тэрээр үүнээс цааш ярихыг хүсээгүй юм. Магадгүй өөрийг нь мэдээлэл өгсөн гэж мэдвэл дарамт ирэх байх гэж эмээж байх шиг байлаа.
Ямартай ч нутгийн иргэний хэлснээр энэ хэрэг анхны хэрэг биш бололтой. Өмнө нь 13 жилийн тэртээ яг энэ төрлийн хэрэг гарч байсан гэхээр дээрх ангид цэргийн дэглэлт оршсоор байгаа бололтой.
Н.Яруу