40 жилийн дараа Энэтхэг улс дэлхийн хамгийн олон хүнтэй орон болж, энэ үзүүлэлтээр Хятадыг гүйцэж түрүүлнэ. Эндхийн хэвлэлд нийтлэгдсэн НҮБ-ын хүн амын сангийн илтгэлд ингэж дурдсан байна.
Тус сангийн илтгэлд тэмдэглэснээр, 2050 он гэхэд Энэтхэгт 1,5 тэрбум гаруй хүн аж төрөх бөгөөд харин Хятадын хүн ам энэ үед 1,4 тэрбум гаруй болох ажээ.
"Энэтхэгийн хүн ам ойрын 25 жилд өсч, цаашид тогтворжино" гэж Энэтхэгээс НҮБ-ын хөтөлбөрийг зохицуулагч Д.К.Мангал мэдэгдсэн байна. "Нэг айл - нэг хүүхэд" гэсэн зарчмаар гэр бүл төлөвлөх салбар дахь Хятадын төрийн хатуу бодлогын дүнд 2005-2010 онд энэ орны хүн ам дөнгөж 0,6 хувиар өсөхөөр байна. Харин энэ хугацаанд Энэтхэгийн хүн ам 1,4 хувиар нэмэгдэнэ гэж Мангал хэлжээ.
Одоо Хятадын хүн ам 1,34 тэрбум байгаа юм. Дараа нь Энэтхэг /1,165 тэрбум/, АНУ /307,8 сая/ орж байна.
НҮБ-ын хүн амын сангийн мэдээгээр, 2050 онд манай гаригт нийтдээ 8-9 хүртэл тэрбум хүн аж төрөх ажээ.
Я.Сүхбаатар